Монголчуудын эрт дээр үеэс хүн ардаа эмчлэн ирсэн зэсэн бүтээгдэхүүн нь ямар ч харшил муу хор нөлөөгүй эмчилгээний маш чухал арга юм. Зэс нь хүний биед зайлшгүй хэрэгцээтэй зүйлийн нэг бөгөөд хордлого тайлж биеийг цэвэршүүлэх үйлчилгээтэй. Зэс нь хүний биед төмрийн элементийг шингээх үйлчилгээг дээшлүүлдэг.

Яс цусан судал болон арьсны хэвийн ажиллагааг хамгаалдаг. Биеийн эсэргүүцэх чадварыг мөн биеийн өсөлтийг сайжруулж, биеэс хорыг ялгаруулдаг. Нүүрний арьсыг чангаруулдаг. Унасан үсийг сэргээж, үс ургалтыг түргэсгэдэг. Цус, дотор гэдэс, ходоодыг цэвэршүүлдэг. Цус, дотор гэдэс, ходоодыг цэвэршүүлдэг. Шүдийг бэхжүүлж, биеийн ядаргааг тайлж эрч хүч өгдөг. 

 

Зэс бугуйвч 

Зэсэн бугуйвч нь үе мөчний өвчлөл, хуян шар усыг тараахад зүүж хэрэглэнэ. Мөн биеийн эсэргүүцэл хувирахад зэсний өнгө хувирдаг. Баруун гартаа зүүснээр хүний муу энергийг авахгүй гэж үздэг. Ялангуяа хүүхдэд зэс бугуйвч зүүснээр дархлааг сайжруулж хоолой бвдбх, шүд цоорох, үс унах зэргээс сэргийлдэг. Биеийн өсөлт бойжилтыг сайжруулдаг. 

 

Зэс үсний даруулга

Толгойн элдэв өвчин болсон нойр хулжилтыг зогсооход зэс үсний даруулга буюу нимгэн хавтгай зэсийг хэрэглэдэг. Толгойн орой бамбалзах өвчлөлийг эмчилдэг. Зэс нь төв мэдрэлийн системийг тайвшруулж байнга цовоо сэргэлэн байлгаж чаддаг сайн эм юм. 

 

Зэс аяга

Зэс аяганд тогтмол хоол ундаа идэж хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглахыг зөвлөж байна. Ходоодны шархлаа болон дотор бүх өвчлөлийн үед бөөрөнхий байцаа буцалгаад шүүсийг нь зэс аяганд хийж хонуулаад өглөө 5-7 цагийн хооронд 30 хоног тогтмол уухад ямар ч дотор эрхтний өвчлөлийг нэн даруй эмчилдэг. 

 

Та бүхэн минь Зэсэн бүтээгдэхүүн тогтмол байнга хэрэглэж өөрийн эрүүл мэнддээ анхаараарай.

С.Пүрэвмаа