Сайн байна уу энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 23 настай. Би нэг залуутай харьцаад 2 жил болж байна. Тэр залуутай хааяа уулздаг мессеж бичдэг тийм л харилцаатай байдаг байлаа. Тэгээд нэг удаа тэр залуу согтуудаа манай найзад сайн гэдгээ хэлсэн гэсэн.

Манай найз надад өөрөө хэлсэн. Тэгээд би тэрийг нь мэдээд тэр залуугаас харилцаагаа тасалсан. Харилцаагаа таслаад 2 сар болсны дараа тэр залуу надад би чамд сайн чамайг мартаж чадахгүй байна буцаад эвлэрье гэхэд нь би тэрэнд нь итгээд буцаад эвлэрчихсэн. Манай найзад сайн гэж хэлснийг мэдэж байсан хэрнээ л эвлэрчихсэн. Яаж тархи нь эргэхээрээ тийм шийдвэр гаргадаг байнаа.

Эвлэрсэн хойноо хүртэл согтуудаа хэлсэн нь бодогдоод надад сайн гэдэгт нь хааяа эргэлздэг байсан. Тэгээд нэг гайтай өдөр хамт хоноё гэхэд нь яагаад ч юм тэрэнтэй хамт хоноод анхныхаа тэр залууд зориулчихсан. Тэрэнтэй унтсаныхаа дараа үнэхээр их харамссан буруу зүйл хийсэн юм шиг санагдаад тэрнээс зүгээр л салмаар санагдаад салая гэж хэлсэн чинь салмааргүй байна би чамгүй байж чадахгүй гэхээр нь тэгээд салж чадаагүй харьцсан хэвээрээ л байсан.

Тэгсэн саяхан би тэрнийг манай найзруу чатаар юм бичдэгийг бичихдээ бүр надруу бичдэггүйгээрээ дотно бичдэгийг олж мэдээд надад биш манай найзад сайн гэдэг нь үнэн юм байна гэдгийг ойлголоо. Одоо ингээд бүх зүйлийг бодохоор тэрний хэлж байсан бүх зүйл гаргаж байсан бүх үйлдүүд нь худлаа байсан юм шиг санагдаад тэрэнд хууртчихсан юм шиг тэрэнд ашиглуулчихсан юм шиг санагдаад бүр уур хүрээд галзуурчих гээд байна. Анхнаасаа л найзад маань сайн байсан юм бол яах гэж надад сайн гэж явсан юм бол үнэхээр өөдгүй хүн юмаа. Би тэрэнд итгээд тэрэнтэй анхны шөнөө өнгөрүүлжил байдаг үнэхээр тэнэг хүн юм аа гэсэн бодлууд эргэлдээд амьдралдаа нэг том алдаа хийсэн юм шиг санагдаад үнэхээр хэцүү байна. Би тэр залууд салая гэж хэлээд салчихсан. Одоо болтол буцаж эвлэрье гээд л байгаа энэ чигтээ салсан нь дээр биздээ надад зөвлөөч…

cekc.mn