Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны даргаар Ж.Цэсэнг томиллоо
2017/08/01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарим томилгоог хийсэн байна.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны даргаар Ж.Цэсэнг томилжээ.
Ж.Цэсэнгийн товч намтраас:
Боловсрол:
- УБИС Сэтгүүлч, орчуулагч /бакалавр/
- МУБИС Уран зохиолын магистр
- Төрийн удирдлагын магистр 2003 онд Улс төрийн PR аар хамгаалсан.
- 2013-2014 онд АНУ-д International Language instituteд суралцсан.
- Сэтгүүлч, утга зохиол судлаач мэргэжилтэй. Уран зохиол, Төрийн удирдлагын магистр, англи хэлтэй.
Ажлын туршлага:
- “Мянганы зууч” сонин сэтгүүлч, редактор, орлогч эрхлэгч
- Өдөр тутмын “Ардчилал сонин”, Эрэн сурвалжлах албаны дарга, тоймч
- ЗТБХБЯ-д Сайдын Хэвлэлийн төлөөлөгч
- Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.