Турахад өлсөх чухал гэсэн ойлголт нэгэнт ард хоцрчээ. Харин ч сайхан бие галбирын үндэс нь зөв эрүүл хооллолт гэдгийг олон жишээн дээр бүсгүйчүүд маань баталж байна.

-Та галбиржиж, турах явцдаа ямархуу хоол хүнс хэргэлдэг байсан бэ?

-Ус сайн ууж, ногоо жимс, махыг түлхүү иддэг байсан. Амтанд тэгтлээ дурлаад байдаггүй минь хэрэг болсон доо. Өглөө босоод 4 стакан ус уугаад 2 ширхэг өндөгний цагаан иддэг. Өндөгний цагаан нь уураг, шар нь өөх тос учраас шарыг нь огт хэрэглэдэггүй.  Өдөртөө ногооны салат, мах жимс их иднэ. Оройдоо өлсвөл өргөст хэмх, улаан лооль гэх мэт зүйлс иддэг. 

-Энэ бүх дэглэмийг хэдий хугацаанд хэр үр дүнтэйгээр үргүлжлүүлсэн бэ?

-Би яг  6 сарын хугацаанд 25 кг турсан. 

 

-Одоо бол таны дэглэм фитнес гэх мэт зүйлс дууссан гэж ойлгож болох юм байна тийм үү? Тэгвэл та одоо өдрийн турш юу идэж уудаг вэ?

-Одоо бол турж галбиржихын тулд ямар нэгэн зүйл хийхгүй байгаа. Энэ 6 сарын хугацаанд ганц зүйлийг ойлгож авлаа. Хүн дэглэм барьж турах хэрэггүй. Зүгээр л зөв хооллож сурах хэрэгтэй юм байна лээ. Би өглөөдөө 4 стакан ус уудаг , өдөртөө ямар ч хамаагүй хоол иддэг. Гэхдээ хүнд хоолнууд биш. Шарсан хайрсан юм бага гэсэн үг. Орой 6 цагаас хойш юм идэхийг боддоггүй. Үнэхээр өлсөөд байвал тараг уудаг. Бүх охид бүсгүйчүүд маань ч гэсэн өдөртөө ингэж хооллож сураасай гэж хүсэж байна. 

-Ямар гайхалтай юм бэ? Тань шиг ийм сайхан биетэй болохыг хүсдэг зөндөө эмэгтэйчүүд байгаа, тэдэндээ зориулж зөвлөгөө болгож хэлэх зүйл байна уу?

-Манайхан хоолны дэглэм барьж байгаа гэдэг нэрээр бараг өдөртөө юу ч иддэггүй. Энэ нь эргээд хор болон ирдэг. Маш их өлсөнө, дархлаагаа алдана. Харин дэглэм барьж өөрийгөө зовоохын оронд амьдралын зөв хэв маягт орох хэрэгтэй. Тэгвэл аяндаа сайхан гуалиг болоод ирнэ. Ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. Хүнд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг бол нойр шүү. Эрүүл хооллолт+хөдөлгөөн+амралт= сайхан бие. Сайхан болохыг хүсэж хичээж байгаа бүх бүсгүйчүүддээ амжилт хүсье.