Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсангүй
2013/12/11
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг гишүүнээс чөлөөлөгдөх эсэхийг хэлэлцсэн юм. Уг асуудлыг хэлэлцэж эхлэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсан. Тодруулбал УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх асуудлыг байнгын хорооны гишүүд дэмжээгүй юм. Үүний дараа УИХ-ын гишүүн ТББХ-оос гаргасан санал дүгнэлттэй холбоотойгоор асуулт асууж, санлаа хэлсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Шударга ёсны төлөө гишүүд олон талаас нь ярилцаж байна. Р.Амаржаргал гишүүн өргөдлөө өгснийг ухаалгаар харж, дүгнэлт хийх ёстой. Би өөрөө гэхэд Монголын төрд шударга ёс гадуурхагддаг, эх орноо боддог шударга хүмүүс орон зайгүй болсон, Монголын төрд эрүүл ухаантай бус эрх мэдэлтэй цөөхөн хүн гарсан гэдгийг харж байна. Товчоор хэлбэл, шинжлэх ухаанч бус бөө мөргөл, шашин шүтдэг хүмүүс Монголын төрд олон болж” гэсэн бол сөрөг хүчнээс,
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн үг хамгийн жинтэй нь байв. Тэрбээр “Р.Амаржаргал гишүүний өргөдлийг удаах шаардлагагүй байсан. АН-ынхан Р.Амаржаргалыг баалж байгаа чинь таалагдахгүй байна. Монголын ард түмний итгэлээр тоглосон хүмүүстэй нийлж засаг барьчихаад байгаа нь таалагдахгүй байна. Р.Амаржаргалын ярьж байгаа дүгнэлтээр АН-ынхан дотроо ярьж, хариуцлага тооцох ёстой. Эдийн засаг хүндрүүлсэн сайдад хариуцлага тооцох ёстой. Монгол төрд хариуцлага байх ёстой юу гэдгийг Р.Амаржаргал гишүүн хүсч байна. АН-ынхан Р.Гончигдоржийн шордож байгаа замаар явбал баларна шүү. Р.Амаржаргал үнэний төлөө явж байгаад талархаж байна.”
Харин “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг алтан дундажийг баримталж байсан юм. Тодруулбал “Гаргасан өргөдлийг хэлэлцэж байгаад шийдэх байх. Өргөдлөө өгсөн үндэслэл нь сүүлийн 24 жилийн улстөр, нийгэм, эдийн засагт болж буй үйлдлийг дүгнэсэн нь чухал. Үүн дотор зөвшилцөл маш их чухал зүйл. Монголын нийгэм, эдийн засгийн ерөнхий дүр зураг ямар байгаад анхаарал хандуулах цаг болсныг сануулсан дүгнэлт байсан. Тиймээс УИХ дахь гурван бүлэг нийгэм, эдийн засгийн дүгнэлт хийх цаг болсон.” Гэв. Энэ мэтээр УИХ-ын гишүүд саналаа хэлсээр байсан юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэхэд санал хураасан. Санал хураалтад 65 гишүүн оролцсноос 34 гишүүн чөлөөлөх шаардлагагүй гэж үзснээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хүсэлтийг ёсоор болгосонгүй.
А.Баярмаа
Зочин · 2013/12/12
хүнийг тэгээд албадан хөдөлмөрлүүлэх гэж байгаа юм биз дээ, энэ ардчилал мөн үү, нөхдүүдээ, малуууд аа, логиктой бодоод үздээ, хүн ажлаа хийхгүй ээ гээд байхад хий гээд дайраад байдаг хаанахын гяндангийн ёс вэ