Хотын төвийн газруудыг Э.Бат-Үүл “зараад” дуусгажээ
2017/08/05
Хотын төв, А бүсийн газрууд ямар үнэтэйг та бид гадарлаж байгаа. Нэг биш нэлээн хэдэн тэрбумын үнэтэй. Тэгвэл хотын төвийн газруудыг “зарсан” жинхэнэ газрын наймаачин нь хотын экс дарга Э.Бат-Үүл байжээ. Түүний газар зарсан баримтыг цувралаар хүргэж байна.
Цуврал№1 Пантамыг зарсан нь
Циркээс Улсын их дэлгүүр орох замыг та бид Пантам гэж нэрлэдэг. Уг хэсгийн албан ёсны нэршил нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж. Тэгвэл энэ хэсгийг хашаалж эхэлсэн бөгөөд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Өнөөдөр та бидний салхилдаг газар ийм нүд хальтрам болжээ.
Энэ талаар албаны эх сурвалж: “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны газар доорх үйлчилгээ бүхий тохижилтыг хийх ажил албан ёсоор эхлээд байна. Тохижилт хийх газрыг 2016 онд олгосон бөгөөд мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж “Автомашингүй гудамж” төсөл болгон хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Улмаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл, иргэдийн амгалан тайван зорчих боломж нөхцөлийг хангах үүднээс олон улсын томоохон хотуудад хийгддэг төслийн жишгээр уг ажлыг хийхээр болсон юм. Ажлын зураг төслийг 2017 онд баталсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний барилгын ассоциацитай хамтарч байгаа. Хотын төв хэсэгт орчин үеийн жишигт нийцсэн газар доорх тохижилттой, иргэд, жуулчдын ая тухыг хангасан орчин бий болох юм. Тус гудамжинд 1 усан оргилуур, 2 хөшөө байдаг. Хөшөө дурсгалыг түүхийн дурсгалт зүйл гэдэг утгаар нь хадгалж үлдэнэ. Усан оргилуур, ногоон байгууламжийг төлөвлөлтийн зураглалын дагуу илүү сайжруулж хийнэ” хэмээн тайлбарлаж байна.
Тэгвэл ингэж хийх санаа 2014 оноос эхлэн яригдаж эхэлсэн Улмаар Монголын барилгын үндэсний ассоциаци төслийн хэрэгжүүлэгчээр ажиллаж шаардагдах бүх хөрөнгө оруулалтыг хариуцаж байгаа ажээ. Харин хөшөө дурсгалаас бусдыг нь нураах эрхийг Э.Бат-Үүл 2016 онд өгсөн байна.
Өөрөөр хэлбэл үүрэгт ажлаа өгөхөөсөө өмнөхөн энэ захирамжийг гаргасан байгаа юм. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар уг газрыг “Эко констракшн” худалдан авсан байна. Ингэхдээ хичнээн хэмжээний мөнгө хаясан талаар өөр өөр мэдээлэл байна. Үнэн худлыг нь зарсан үрсэн гэх хүмүүс нь мэдэх биз. Хэрвээ зарсан нь үнэн бол нэлээн хэдэн тэрбум төгрөгийн асуудал яригдах нь тодорхой. Хамгийн гол нь Э.Бат-Үүлийн хийсэн энэ ажлыг иргэд одоогийн хотын даргатай холбон улс төржүүлж байгаа харагдсан.Угтаа бол энэ хэрэг хотын мээр С.Батболдоос өмнө гар хөлийн үсэг зуралцаад шийдсэн асуудал юм билээ.
Яг энэ мэтчилэнгээр Э.Бат-Үүл хотын төвийн А бүсийн газруудыг зарсан баримтууд байдаг. Газар зарснаас улбаалж шүүхийн ачааллыг нэмж, хэрүүл маргаан зарга нь үргэжилж байгаа бөгөөд бид тэдгээрийг дараагийн цувралаар хүргэх болно.
АРДЧИЛАЛ · 2017/08/08
МАН АЙМХАЙ УЧИР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ МИ-ГИЙН ГАЗАР ЗАРСНЫГ БАРЬЦААЛСАН
Зочин · 2017/08/06
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
Хотын иргэн · 2017/08/06
Одоо шийдвэрийг буцаана гэхээр бөөн шүүх зарга болох байхдаа. Тэгж тэгж шүүх нь зөвшөөрнө монгол нэг иймэрхүү
ha ha ha · 2017/08/06
бушуу далд орж даоан давраот морил
zochin · 2017/08/05
Bat uuld zarah gazar bsan yumuu MI zaraad duussan bsan shuudee
Зочин · 2017/08/05
ЧАМ ШИГ УЛС ТӨРИЙН НАМААР ӨВЧИЛСӨН НӨХӨД БОДИТ БАЙДЛЫГ МЭДРЭХЭЭ БАЙДАГ ГЭСЭН ҮНЭН ЮМ ДАА тэгээд чи юу олж долоосон юм бэ ???
хуульч · 2017/08/05
Бат-үүл чи өссөн төрсөн нутаггүй цагаач нөхөр юм даа Таны аав ээж чинь энд амьдарч энд чи гэр бүлтээ болж..үр хүүхэд чин энд тоглож өссөн баймаар юм ??? ЙИМ ЦАГАА Ч НАР ДАХИН БИТГИЙ ТӨРӨӨСЭЙ БИЛЭЭ??? ЧАМД МӨНГӨНӨӨС ӨӨР ЮМ ХАРАГДАХАА БОЛЬЖЭЭ
Зочин · 2017/08/05
Batuuliig huutein tsug shalguul ih uym garna daaa
шаабар · 2017/08/05
Тэгээд Бат үүлийн гаргасан шийдвэр буруу гэж үзэж байгаа бол болиулна л биз. Байсан юмыг сүйдлээд эхлэх шаардлага байгаа юм уу. Тэгэхээр шийдвэр гаргасан нь биш буруу шийдвэрийг засаж залруулахын оронд хэрэгжүүлээд эхэлсэн Батболд буруутай юм биш үү.
ЗОЧИН · 2017/08/05
ЭКО КОНТРАКШН НАЙМААГАА БУЦАА. БАТ-ҮҮЛЭЭС МӨНГИЙГ НЬ авч ЭРГҮҮЛЭН ӨГӨХ ТАЛААР АТГ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ. ТЭНДЭР БАЙСАН ЮМ БОЛОВ УУ?БАЙГААГҮЙ БОЛ ЛУЙВАР. ХОТЫГ ЗАХИР ГЭСЭН БОЛОХНООС ГАЗРЫГ НЬ ЗАРЖ ХУВьДАА ЗАВШ ГЭЭГҮЙ Л БОЛОЛТОЙ
Зочин · 2017/08/05
худлаа ярьсан цагаан толгойтой өвгөн бүтэхгүй гар даа
irgen · 2017/08/05
Yamar ayultai um hissen um be, huuli bus ene bygdiig hychingui bolgoj uls avch bolno shdee, orost iim zavaan um hiisen byh gazriig huraaj odoo estoi yneheer ynemshihiin argagui goe bolgoj baina shdee, Moskvagiin dargaas jishee av,,,,yneheer haramsaltai um boljee