Б.Дэлгэрсайханд “бурантаглуулсан” Т.Энхтүвшин дарга
2017/08/07
Тойргоос сонгогдсон гишүүд УИХ-ын танхимаас аймаг бүү хэл сум багийг удирддаг жишиг нэгэнт тогтожээ. Арай л хэний хүү хэнтэй гэр бүл болохыг заах нь халаг болсон байна. Энэ тухай ч орон нутгаас мэдээлэл ирүүлж, халагласаар.
Өнгөрөгч 2012 оны сонгуульд пропорцониаль буюу томсгосон тойргоор өрсөлдөж байснаа 2016 онд ухарч, мажоритар буюу жижиг тойрогт өрсөлдсөн нь ийнхүү сонгогчдынхоо хөнжлийг хүртэл сөхөн үзэхэд илүү нөлөөлж байгаа бололтой.
Тойргоос сонгогдсон гишүүд аймгийнхаа удирдлагуудад өөрийн хүнээ томилоод зогсохгүй, аймгийн хэлтэс, газар агентлаг, сумын дарга нарыг хүртэл өөрийнхөө хүнийг томилохыг шахдаг үзэгдэл бий болоод уджээ.
Тиймээс өөрийн толгойгүй, УИХ-ын гишүүний үгээр ажлаа явуулдаг Засаг дарга нар цөөнгүй байгааг эх сурвалж хэллээ. Тэдний нэг нь монголын тэргүүн баячуудын нэг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан аж. Түүний томилж орхисон Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин яг л утсан хүүхэлдэй шиг Б.Дэлгэрсайханы дохио зангаагаар ажиллаж байдаг тухай эх сурвалж хэллээ. Т.Энхтүвшин даргад өөрийн мэдэж хийсэн томилгоо гэж бараг л үгүй юм байна. Бүх томилгоог Б.Дэлгэрсайхан гишүүн Төрийн ордноос хийдэг тухай ч дурдаад авсан. Чухам хэн хэнийг ямар замаар хэрхэн яаж томилсныг хэн мэдлээ.
Дорноговьчууд маань ийнхүү гишүүнээр бурантаглуулсан нэг муу ат шиг ажлаа хийж байгаад л хамаг учир бий. Т.Энхтүвшингийн хувьд нас залуу, ажлын дадлага туршлагаар ч тэгтлээ хүний дор орохгүй нөхөр хэмэн нутгийнхан хэлсэн. Гэвч залуу хүний шинжгүй, бусдаар хөтлүүлэн яваад нь дорноговьчууд халаглах төдийгүй Б.Дэлгэрсайхан гишүүнд ч таагүй хандаж эхэлжээ. Арга ч үгүй биз, Хууль тогтоох дээд байгууллагын тахимд хууль хэлэлцэж, улс орны өмнө тулгамдсан асуудал шийдэж байх ёстой хүн биз ээ. Хамгийн наад зах нь бүс нутгийн эдийн засгийн хөгжил гэх мэтээр асуудал тавьж, шийдэж байх ёстой гишүүн маань ийнхүү аймгийн, сумын дарга томилж, газар хэлтэстэй зууралдаж байгаад сонгогч олон харамсаж байна. Уг нь аймгийн Засаг даргыг Иргэдийн хурлын олонхийн саналаар тодруулаад Монгол Улсын Ерөнхий сайд батламжилдаг хууль дүрэмтэй. Гэтэл Дорноговь аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд бус Б.Дэлгэрсайхан гишүүн батламжилсан мэт аашилж байгааг юу гэж үзэх вэ.
Засаг дарга Энхтүвшин ийнхүү бусдад бурантаглуулж явахаар өөрийнхөөрөө бодлого шийдвэрээ гаргаад Гүйцэтгэх засаглалынхаа тэргүүний өгсөн жанжин шугамаар ажлаа хиймээр байна. Үүнээс гадна Т.Энхтүвшин дарга аймгийнхаа МАН-ын хороог хооронд нь хагалан буталгаж, хоёр хуваасан гэж намын гишүүд нь ярьж байна. Үүнээс болж саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч түүхэндээ анх удаа Дорноговь аймагт ялалт хүлээсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд Дорноговь аймаг МАН-аас нэр дэвшигчид байнга 60-аас дээш хувийн санал өгч ирсэн гэдгийг ч ард олон мэдэж буй. Харин энэ удаад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд түүхэндээ анх удаа ялагдал хүлээсэн нь аймгийн МАН-ын хороо ард иргэддээ хэрхэн хүрч ажиллаж байгааг хэлж өгч байна.
Зочин · 2017/08/07
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.