Ж.Энхбаяр: Шадар сайдыг тагнаж, чагнасан гэх асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авна
2017/08/07
Mонгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа талаар Шадар сайдын ажлын албанаас Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарт хүсэлт гаргасан байдаг билээ.
Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Тэрбээр "Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхээс түүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй, төрийн өндөр албан тушаалтны хувьд Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандсан байна. Энэ асуудлыг онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно" гэв.
Б.Алтжин
zindaa.mn
зочин · 2017/08/07
манай улсын ямар ч хууль тогтоомжид хууль бусаар хүнийг тагнаж чагнах, мэдээлэл авах, олохыг хориглодог. Гэтэл албан тушаалын төлөө юу ч хийхэд бэлэн болждээ
aaa · 2017/08/07
хүний эрхэнд ноцтойгоор халдаж байна. Ийм үйлдэлийг бага дээр таслан зогсоох хэрэгтэи
дон · 2017/08/07
МАН түүхэндээ шударга, өөрчилөлтийг хийнэ гэсэн хүн бүрийг хэлмэгдүүлж явсан түүхээ давтаж мэдэх л бохирдсон улё төрийн хүчин болж мэдэх нь ... Шударга гэж байдаг бол Хүрэлсүх угаасаа л шударга залуу шүү .... Бид МЗХ -г байгуулж хоорондоо эв эвдэрч ямсан ч МЗХ той өрсөлдөхүйц МАСЗХ -г байгуулж МАН д түүхэн эргэлт хийж залуу боловсон хүчин залуучуудаар цус сэлбэсэн хүн .... Тэгээгүй бол МАн босохооргүй болсон байсан үе бий ... эх орноо гэсэн хүмүүсийг гадны хөл гар болсон МАН удирдлага, УИХ, ЗГ -ын албан тушаалтангууд Зориг шиг л болгох сонирхол сошиал ёртөнцөөс үнэртээд эхэллээ ... Төр хамгаалалтандаа авах л хэрэгтэй шүү ...
Goohatan) · 2017/08/07
МАН-ыг цээжээрээ хамгаалдаг ганц хүн шүүдээ. Эрдэнэбат шиг л суудлын төлөө чичирч иймэрхүү юм хийхээр хүн биш. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах Хүрэлсүхээс өөр хүн байхгүй учир эд нар айж үхэх гэж ийм хогийн үйлдлүүд хийж байхгүй юу.
Uyanga) · 2017/08/07
Энэ хэрэг удаан даамжирвал яг Зоригийн хэрэг шиг юм болно. Монгол төр монгол хүүгээ хятадын шээснүүдээс хамгаалах л хэрэгтэйдээ. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах хүн Хүрэлсүхээс өөр байхгүй учир эд нар айсандаа ийм хор хутгасан хэрэг.
зо.чин · 2017/08/07
Хүний эрхийн асуудал ш дээ хүний амь эрсдэх хэмжээнд байлаа шүү дээ зохион байгуулалттай бүлэглэсэн хэрэг үүсэх гэж байж дээ
иргэн. · 2017/08/07
МИ овогтнууд төрийн тэргүүнд гарсанаас болсон асуудал Монгол цуст Шудрага эрчүүд нь хамарсалтайгаар гүтгэлэг, МАНАН-гын сүүдэрт хөнөөгдсөн түүх байдаг шүү дээ
Саран* · 2017/08/07
Шударга хүмүүсийн төлөө тэмцэхгүй бол гэмгүй байж байгаад гэмтэй болох гээд байдаг болчихсон байна шүү дээ.
Үүрцайх* · 2017/08/07
Угаасаа зүгээр өнгөрөөж болохгүй хэрэг. Зүгээр нэг хэрэг биш ямар. Нэг тийш нь шийдэж тэр хэрэгт холбогдсон хүмүүсийг албан тушаалаас нь огцруулмаар юм.
ТӨРБОЛД · 2017/08/07
ЗӨВ ШҮҮ ...ЭНЭ АЛЧУУРЧДЫГ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ ...ТЭГЖ Л БАЙЖ Л БИД ХӨГЖИЛ ЯРИХ ХЭРЭГТЭЙ