С.Баяр Элчин сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж намын даргадаа өрөсөлдөх бэлтгэлээ базаав уу
2017/08/08
Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоныхоо дараа хоёр элчин сайдыг эгүүлэн татахаар УИХ-тай зөвшилцөх бичиг хүргүүлсэн билээ. Тодруулбал өнгөрсөн сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарим Элчин сайдуудыг эгүүлэн дуудах тухай зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн.
Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” хэмээсэн. Уг албан бичгийг УИХ хүлээж авахгүй хэмээн багагүй маргаан дэгдэх зуур Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан талаар шуугиж эхэллээ.
Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд гарсан хүсэлтэдээ “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өмнөх томилгоог цуцлахыг УИХ-тай зөвшилцөхөөр албан бичгээp ханджээ. Энэ нь тэнд хэн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагаас үл хамааран Элчин сайдыг томилдог Монгол төрийн нэг инситуцээс татгалзаж байгаа хэрэг юм. Иймд Элчин сайдын албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлж өгнө” гэсэн утга агуулгатай байсан талаар зарим хэвлэл мэдээлсэн байна.
С.Баяр дипломат албанаасаа чөлөөлөгдмөгцөө улс төрийн амьдралд идэвхтэй оролцох гэж буй бололтой. Тэрээр МАН-ын даргад нэр дэвших өндөр магадлалтай Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын хэнийг нь ч дэмжихгүй байгаа гэнэ.
ЗОЧИН · 2017/08/11
Хов жийвийг яах юм, эхлээд Монгол Улсын талаар эрөнхий мэдлэгтэй болоорой мануусаа. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2017 оны 1-р сарын 1-ний байдлаар 661900 эрэгтэй, 718892 эмэгтэй буюу нийт 1380792 хүн байнга оршин сууж байна. Монгол улсын нийт хүн амын 45.1 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байна. 2016 оны байдлаар 1000 хүн ам тутамд ногдох цэвэр өсөлтийн түвшин механик өсөлтийн түвшнөөс 2.9 дахин илүү болсон байна. Нийслэл хотын нийт хүн амын 64.3 хувь нь 35 хүртэл насны залуучууд байна. Тодруулбал, нийт хүн амын 30.7 хувь буюу 423224 нь 0-15 насны хүүхэд, 63.1 хувь буюу 871818 нь 16-59 насны хүмүүс, 6.2 хувь буюу 85750 нь 60 ба түүнээс дээш насны өндөр настан байна. ДНБ, оны үнээр 2017 оны эхний улиралд 5726.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 991.4 (20.9%) тэрбум төгрөгөөр өслөө. Зочид буудал, нийтийн хоолны салбарын нийт орлого 2017 оны эхний улиралд 75.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.0 (15.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Зочин · 2017/08/11
Зочин · 2017/08/11
Буцаж ирээд улс төрдөө ороосой эх орон дуудвал хэзээд бэлэн гэж ярьж байсан одоо л бидэндээ хэрэгтэй байна даа
Зочин · 2017/08/11
Зоригийн хэрэг мэрэг гээд юу балайраад байгаам бэ
зочин · 2017/08/09
СБаяр Монголын Улс төрд ахиад орж ирэх юм бол мөн ч их ГАЙ тарих хүндээ, МАН-ын Гишүүд , дэмжигчид энэ тал дээр Анхаарлаа хандуулж , болгоомжтой л хандах хэрэгтэй,
ZOCHIN · 2017/08/08
SANJIIN BAYRIIG ERGUULEN TAJ AVCHIRENGHUUTEE ZORIGHIIN HEREGHIIN ZAHYALAGHAAR HEREGT TATAN HORIH HEREGTEY!!! MONGOLIIN ULSTURD IIM HOGHIIN SHAARIIN HEREG OGT BAYGHUY SHUU!!!
Иргэн · 2017/08/08
С.Баяр бол унэхээр том улс торч уу?! гэвэл яах аргагуй мон?! тууний дэргэд бол У.Хурэлсух, Ж.Эрдэнбат нар бол хэнч биш л байхгуй дудаа?!
Иргэн · 2017/08/08
С.Баяр бол унэхээр том улс торч уу?! гэвэл яах аргагуй мон?! тууний дэргэд бол У.Хурэлсух, Ж.Эрдэнбат нар бол хэнч биш л байхгуй дудаа?!
Үнэн · 2017/08/08
С.Баяр бол Монголын хорт хавдар мөн.
ёолж байна · 2017/08/08
С.БаярМАН-ын болон төрийн аль нэг албан тушаалд очивол Монгол улсыг тэр чигээр нь сүйрүүлж Таван Толгой шиг болгоно шүү Энэ мэт новшнуудаас төр засаг хэзээ салах юм бол доо
Зочин · 2017/08/08
Zail har ynhan min