БШУЯ-наас манай орны байгаль, цаг уурын онцлог, хот, хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдал, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчилжээ.

Тодруулбал нийслэлийн  ЕБС-ийн  I–V ангийн сурагчид 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны нэгдүгээр сарын 26-ныг дуустал таван долоо хоног,  VI-IX ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 04-нөөс 26-ныг дуустал гурван долоо хоног, X-XII ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 11-нээс 26-ныг дуустал хоёр долоо хоног тус тус амрахаар боллоо. Харин 2013-2014 оны хичээлийн жилийн  III улирлын амралт  нэг долоо хоногийн турш үргэлжлэх ажээ.  Өөрөөр хэлбэл бүх сурагчид 2014 оны гуравдугаар сарын 29-нөөс  дөрөвдүгээр сарын 06-ныг дуустал нэг долоо хоног амарна.


Харин энэ хичээлийн жилд хөдөө, орон нутгийн сургуулийн хоёрдугаар улирлын амралт I–V ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 09-нийг дуустал дөрвөн долоо хоног, VI-IX ангийн сурагчид 2014 оны нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 09-нийг дуустал хоёр долоо хоног, X-XII ангийн сурагчид 2014 оны хоёрдугаар сарын 1-нээс 09-нийг дуустал нэг долоо хоног амарна.  Мөн  гуравдугаар улирлын амралт  2014 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал үргэлжлэх бөгөөд хоёр долоо хоног амрах юм.
Хэдийгээр хот хөдөөгийн ЕБС-ийн  амралтын хуваарь өөр ч,  амарч байгаа хугацаа нь ижил байгаа ажээ.