Элчин сайдууд эргэн ирэх үү?!
2017/08/10
-С.Баяр, М.Энхсайхан нар Элчин сайдын албанаас өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх бололтой. Элчин сайдаас буулаа гээд тэднийг тойрсон асуудлууд нам жим болох нь юу л бол?! Энэ хоёр эрхэм эргэж ирээд хэн болох вэ, их улс төрөөр дахин оролдох уу гэдэг асуултын хариу тун сонин байна-
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангаргаа өргөснийхөө дараахан сөхөн тавьсан. Уг асуудлаар зөвшилцөх тухай УИХ-ын даргад хандсан албан бичгийнх нь хариуд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу өгөхдөө “Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна. Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг” хэмээн тайлбарласан байв. Түүнчлэн “хуулийн эл зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг” сануулснаас хойш хагас сар илүү хугацаа өнгөрчээ.
Харин өнгөрсөн хугацаанд Засгийн газрын зүгээс нэр бүхий хоёр Элчин сайдыг татах эсэх асуудлаар байр сууриа илэрхийлээгүй бөгөөд энэ талаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй явж ирсэн бол сүүлийн хоёр хоногт С.Баяр Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэх мэдээлэл цацагдав. Англид Элчин сайдаар томилогдон очсоноосоо хойш амар заяа үзээгүй гэмээр их хэл аманд өртсөөр байсан экс Ерөнхий сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад харилцааны яаманд өнгөрсөн долоодугаар 22-нд уламжлан ирүүлсэн нь үнэн гэх мэдээллийг хэвлэлүүд дамжуулж эхэллээ.
Монгол Улсын гадаад харилцааг төлөөлөх эрхтэй Ерөнхийлөгч гадаад улсад суугаа Элчин сайддаа итгэл үзүүлэхгүй байгаа нь ил болсон тохиолдолд С.Баяр ч тэр, М.Энхсайхан ч тэр үүрэгт ажлаа амжилттай үргэлжлүүлэх нь бараг боломжгүй хэрэг биз ээ. Учир нь Монголд өрнөж буй улс төрийн учир шалтгаан нь цаад улс оронд төдийлөн чухал биш бөгөөд нэгэнт төрийн тэргүүн нь итгэл хүлээлгээгүй тохиолдолд Элчин сайдыг хэрхэн үзэх вэ гэх асуудал энд хөндөгдөх бололтой. Олон улсын гадаад харилцаанд мөрдөгдөн заншсан хэм хэмжээ гээчийг авч үзвэл эл тохиолдолд Элчин сайдын статусыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал тавигддаг байна.
Хэдийгээр Монголын Засгийн газар, эрх барих дээд байгууллага УИХ-аар Элчин сайдаас татах асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй ч Ерөнхийлөгчийн зүгээс байр суурь тодорхой болсон тул С.Баяр үүрэгт ажлаа үргэлжлүүлэх нь зохисгүй гэж үзсэн учир шалтгаан нь үүгээр тайлбарлагдах болов уу.
Саяхан болж өнгөрсөн сонгуулиар улс төрийн нэг намд ажиллаж, дипломат албаны холбогдох хууль журам, хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл С.Баярын хувьд яригдаж байгаа бол Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг эргүүлэн татах гэх үндэслэл нь өнөөхөндөө олон нийтэд тийм ч тодорхой бус байгаа.
Энэхүү хоёр Элчин сайдын хувьд төрийн өндөр албан тушаал буюу хоёулаа Ерөнхий сайдын албыг хашиж байсан хүчтэй улстөрчид. Тэрчлэн хоёулаа улс төрийн нам толгойлж байсан. Ардчилсан нам 2012 онд парламентын сонгуульд ялж, Засгийн газар байгуулахад М.Энхсайханы тэргүүлж асан МҮАН нам засагт нь уригдаж байлаа. Тодруулбал, Н.Энхбаярын МАХН, М.Энхсайханы МҮАН тус тус АН-ын тэргүүлсэн Засгийн газарт багтан орж ажилласан. Яг тэр үед өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга “хамтарч буй нэг намынх нь дарга шоронд, нөгөө намынх нь дарга гудамжинд байна” гэж хэвлэлээр байр сууриа илэрхийлж байсан төдийгүй Засгийн газар М.Энхсайханд яам өгөөгүй ч асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний статус өгч сайд болгож байлаа. Тэгэхдээ түүний эрхэлсэн асуудлын хүрээний Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын асуудал маргаан дэгдээж, үндэсний эрх ашгийг хөндсөн гэрээний төсөл бэлтгэсэн гэх үндэслэлээр буруутгагдан сайдын албыг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед татаж байв.
Харин С.Баярын хувьд 2008 оны сонгуулийн дараа МАН-ын даргын хувиар Ерөнхий сайд болж, стандарт бус хамтарсан Засгийн газар байгуулан Ардчилсан намыг танхимдаа урьж байлаа. Тэрхүү стандарт бус эхлэлтэй Засгийн газарт өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга мөн сайдаар ажиллаж байсан. Нэг үгээр бол одоо яригдаад байгаа Элчин сайдууд Ерөнхийлөгчтэй нэгэн цагт ямарваа байдлаар хамтарч явсан улстөрчид боловч одоо бол хамтрах боломжгүй нөхдүүд гэгдлээ.
Тэрчлэн С.Баяр, М.Энхсайхан нарыг сүүлд Элчин сайдаар томилогдоход олон нийт “улстөрөөс явлаа”гэж дүгнэж байв. Тэгвэл улс төрөөс зодог тайлсан гэгдээд байсан С.Баяр, М.Энхсайхан нар Элчин сайдын албанаас өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх бололтой. Элчин сайдаас буулаа гээд тэднийг тойрсон асуудлууд нам жим болох нь юу л бол?! Энэ хоёр эрхэм эргэж ирээд хэн болох вэ, их улс төрөөр дахин оролдох уу гэдэг асуултын хариу тун сонин байна.
Баатар · 2017/08/18
С.Баяр эх орондоо эргэн очих нь зүйтэй. Хэдэн хүүхдүүд улс болж тоглоод МАН цаашлаад МОНГОЛ улсыг газрын хөрснөөс арччих гээд байна, та л очиж цэгцэл танд тийм чадвар байгааг бид бүгд мэдэж байгаа.
Зочин · 2017/08/18
ЯГ ҮНЭНДЭЭ С.БАЯРЫГ ГҮЙЦЭХ УЛСТӨРЧ ОДООГООР БАЙХГҮЙ. ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШВЭЛ С.БАЯР ГАРАХ НЬ ТОДОРХОЙ. ХАРАМСАЛТАЙ НЬ ТЭР ДЭВШИХ БОДОЛГҮЙ ГЭДГЭЭ ХЭЛЖ.
Said · 2017/08/18
Mongoliin leadruudiin negdee gehdee odoo ene hun shig sain uls turchid ch baihaa bolijdee negniigee tagnaj chagnana dandaa zahialgaar har medee hiilgene muuhai uulsuud yumaa
MG · 2017/08/18
Ter bol yasnii uls turch hiisen ajildaa ch hariutslagatai handdag chadvarlag udirdagchdaa
IN · 2017/08/18
Дээх нь үед С.Баяр даргатай ажилын шугамаар уулзаж байлаа их л ухаантай хүн байсан хэлж ярьж байгаа үг нь хүртэл цаанэаа шал өөр алсын хараа зөв шийдэл энэ хүнээс шууд л мэдрэгдэж байсан
MGL · 2017/08/18
Монголчууд өөрсдийнх нь төлөө зүтгэсэн хүмүүсээ элдэвээр гүтгэн муу хэлэх. Харин ард түмний нэр барьсан популистууд, шинтаажлагчид, авилгачид, улсын хөгжлийг хойш татагч нараа болохоор магтан хамгаалах
Бат · 2017/08/18
С.Баяр Монголын төрд хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн. Түүнийг Монголын төр сайн ашиглах хэрэгтэй, ашигласаар ч ирсэн.
Freedom · 2017/08/18
Delhii dsahind huleen shuvshuurugdsun ul turch gedgiig bi ch medne bid budeeree medne. Taniig demjdeg mongolchuud olon shuu S.Bayaraa amjilt
Дэмжмгч · 2017/08/18
С.Баяр дарга л Монгол улсыг аварч чадна. Монголын шинэ цагийн ганц лидер шүү дээ. Битгий гүтгэ! С.Баяр хэзээ ч авилгал авах хүн биш.
daagii · 2017/08/18
S.Bayar bol mundag ulsturch. Harin odoo niigemdee handsan ireeduidee handsan zuil hiiсel ih zugeer boluu! Taniig mash olon zaluuchuud dagadag, ta daguulj ch chadna. Magadgui BAYAR SAN baiguulah ch yum uu! esvel BAYAR sudalgaanii tub baiguulah ch yum uu? zub zuilruu ni niigmiig chigluuldeg neg l zuil heregtei baina.
эр хүн · 2017/08/18
Баяр бол худлаа ярьж хийрхэдгүй үг үйлдэл нь цэгцтэй харваас нэг намбатай хүнд итгэл найдвар өгж чаддаг мундаг хүн
иргэн Амар · 2017/08/18
Баяр бол дуу цөөтэй ч Дугтарвал бяр их улс төрч шүү битгий нэг аар саархан юмнууд яриад байгаарай
эр хүн · 2017/08/18
.Баяр бол ондоо хүн. Тэр хэн нэгэнд таалагдах гэж төдийлөн хичээдэггүйгээрээ онцлог. Хийсэн зүйлийнхээ зөв бурууг өөрөө хар толгойгоороо даана ч гэж мэдэгддэг. Бие хүний өөртөө бүрдүүлсэн имиж нь бөх,
Сайн улс төрч · 2017/08/18
Баяр бол хэлэх үгтэй хийсэн ажилтай хүн Оюутолгойг хөдөлгөөнд оруулаагүй бол яг Тавантолгой шиг хэрэлдээд л байж байх байсан
buum · 2017/08/18
Mundag medlegtei hun. Manaihan oorsdoo yu ch hiisen yum baihgui baij, busdiin hiij bui buh yumiig goochildog hugiin zantai. Iim baidlaaraa bid nasaaraa tamiin togoondoo chanagdah baihdaa. Joohon yum unshij tolgoigooo tsenegleesei bile. Bayar bol mundag hun shuu. Door bichsen zarim humuus oorsdoo yu hiisen yum be? Yamar gaviya baiguulsin? Ajilch hiihku neteer humuusig muulj suuhaas oor yu hiij giiguuldeg yum boldoo, haramsaltai!
Тайван · 2017/08/18
С.Баяр гуай танд итгэж байнаа. Яг эгзэг нь таарлаа эх оронд танаас өөр хэрэгтэй хүн алга, бушуухан очиж эх орон, нам төрөө зэгцэнд нь оруулаарай. Баярлалаа
Зочин · 2017/08/11
Эрт урьдын цагт үнэг зараа чоно гурав амьдарч байжээ Гэтэл нэг өдөр ганц чавга олж түүнийгээ хэн идэхийг хэлэлцжээ. Чоно: Архинд хэн амархан согтдог маань идье гэв. Зараа:Би сонсохоороо согтдог гэв.Үнэг : Би сонсохоороо согтдог гээд гуйвж байж гэнэ. Гэтэл үнэг : Уралдаанд хэн түрүүлсэн маань идье гэжээ. Бусад нь нэг зэрэг зөвшөөрөөд уралдаж гэнэ. Зараа үнэгний сүүлэнд нь зүүгдэн явж гэнэ. Үнэг хар эрчээрээ давхиж ирээд өөрийгөө түрүүлсэн гэж бодоод эргэж хартал ирж байгаа нь энэ үү гэж хэлжээ. Ингээд зараа түрүүлсэн болж идэж гэнэ
Болиоо · 2017/08/11
Хов жийвийг яах юм, эхлээд Монгол Улсын талаар эрөнхий мэдлэгтэй болоорой мануусаа. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2017 оны 1-р сарын 1-ний байдлаар 661900 эрэгтэй, 718892 эмэгтэй буюу нийт 1380792 хүн байнга оршин сууж байна. Монгол улсын нийт хүн амын 45.1 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байна. 2016 оны байдлаар 1000 хүн ам тутамд ногдох цэвэр өсөлтийн түвшин механик өсөлтийн түвшнөөс 2.9 дахин илүү болсон байна. Нийслэл хотын нийт хүн амын 64.3 хувь нь 35 хүртэл насны залуучууд байна. Тодруулбал, нийт хүн амын 30.7 хувь буюу 423224 нь 0-15 насны хүүхэд, 63.1 хувь буюу 871818 нь 16-59 насны хүмүүс, 6.2 хувь буюу 85750 нь 60 ба түүнээс дээш насны өндөр настан байна. ДНБ, оны үнээр 2017 оны эхний улиралд 5726.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 991.4 (20.9%) тэрбум төгрөгөөр өслөө. Зочид буудал, нийтийн хоолны салбарын нийт орлого 2017 оны эхний улиралд 75.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.0 (15.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Ажилаа өгөх хэрэггүйээ · 2017/08/11
Хэдэн хүн жагсаал хийсний төлөө ажилаа өгөх хэрэггүй энхийн цагт цэрэг эрсийн амь нас эрсдэж байхад Батлан хамгаалахын сайд ажилаа өгөхгүй байхад харин та бол хийсэн юмтай хүншдээ
Жагаа · 2017/08/11
Үнэн худлаа юм бичиж ард иргэдийн тархи угаахаа болилдоо\
unshigch · 2017/08/11
ednariin yavdal bid nart yamar hamaa bnaaa
8881-1433 · 2017/08/11
Iphone 7 rose gold 32gb bagtaamjtai ymarch sew zuraasgui utas hyamd zarna . Case dagalduulj ugnu
зочин · 2017/08/11
хүн бүрт алдаа дутагдал бий. төгс төгөлдөр хүн гэж хаана ч байхгүйв техникт хүртэл алдаа байдаг. тэр хүний амьдралаар амьдарч үзээгүй байж тэр хүнийг мэддэг юм шиг авирлах нь хэтэрхий увиагүй явдал. ер нь хүн өөрийгөө ч 100 хувь мэддэггүйшдээ
iveel · 2017/08/11
gehdee shine uye shine zaluusiin davlagaa ehlej bna. oyunii byadtai chadaltai zaluus olnooroo delhiin undur hugjiltei ornuud group corporationuudad ajillaj tednees turshlaga hurimtluulsaar bna. ehneesee eh orondoo hugjil devshliig avchirahaar olon tusul hutulburuudiig heregjuulj ehlej bna. ene talaar hevleluud ni iluu ih medeellej bval ug ni sainsan. mongolchuud mergen uhaantai, siireg tarhitai humuus
iveel · 2017/08/11
er ni unen bodit medeelel gej haana ch alga mgld. hen mungutei hussen ni hevlel medeellig ashiglaj irgediin tarhiig ugaaj bna. uuriin hussen tuuhiig bichij uuriin hussen uneniig hiij bna. uuniig irgediin diilenh ni harj chadahgui yumdaa, argagui shuudee irgedee oyunii turaald oruulj teneg bailgahiig husch bgaa humuus...
Зочин · 2017/08/11
c.bayr enkhsaihan metiin hulgaichuud Mongol toriin deer hizeech sandaalj bolohgui hulgaichuud. MAN odoo ene ulgaichuudaa dath heregtee. chadahguildee Ene zasag oorosdoo c.bayriin golognuudeer duursen. Ene muu yoriin zasgiin gazriig bushuu turgen zailuul
Рио Тинтогийн уяаны нохой С.Баяр. · 2017/08/10
С.Баяр Рио Тинтогийн уяаны нохой болсон амьтан. Өөрөө болохоор хэнч мэдээгүй нууц ажиллаж байгаа гэж боддог байх хөөрхий. Мэдээж гадныхан С.Баяр шиг архичин, завхай ийм хүнийг ашигладаг. Эсвэл тэмбүү туссан зэргээр нь олзолсон байж магадгүй.
Рио Тинтогийн уяаны нохой С.Баяр. · 2017/08/10
С.Баяр Рио Тинтогийн уяаны нохой болсон амьтан. Өөрөө болохоор хэнч мэдээгүй нууц ажиллаж байгаа гэж боддог байх хөөрхий. Мэдээж гадныхан С.Баяр шиг архичин, завхай ийм хүнийг ашигладаг. Эсвэл тэмбүү туссан зэргээр нь олзолсон байж магадгүй.
С.Баяр бол · 2017/08/10
С.Баяр. Архичин, хүүхэмсэг, Оюу-толгойн гэрээ гээд олон юм яриад хэрэггүй байх. Энэ бүгд үнэн, гэхдээ хувь хүний асуудал (Оюутолгойн гэрээнээс бусад нь). Хамгийн аймшигтай хэрэг нь таван хүний амь насыг бүрэлгэхэд гол хөшүүрэг болсон хүн. Энэ ялаа заавал эдлэх ёстой.
С.Баяр бол · 2017/08/10
С.Баяр. Архичин, хүүхэмсэг, Оюу-толгойн гэрээ гээд олон юм яриад хэрэггүй байх. Энэ бүгд үнэн, гэхдээ хувь хүний асуудал (Оюутолгойн гэрээнээс бусад нь). Хамгийн аймшигтай хэрэг нь таван хүний амь насыг бүрэлгэхэд гол хөшүүрэг болсон хүн. Энэ ялаа заавал эдлэх ёстой.
С.Баяр бол · 2017/08/10
Архичин, хүүхэмсэг, Оюу-толгойн гэрээ гээд олон юм яриад хэрэггүй байх. Энэ бүгд үнэн, гэхдээ хувь хүний асуудал (Оюутолгойн гэрээнээс бусад нь). Хамгийн аймшигтай хэрэг нь таван хүний амь насыг бүрэлгэхэд гол хөшүүрэг болсон хүн. Энэ ялаа заавал эдлэх ёстой.
Зочин · 2017/08/10
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.