Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр орой 21:00 цагт МҮОНРТ-ийн шууд ярилцлагад оролцоно.

Ерөнхийлөгч Х.Баттулга тамгаа гардан авснаас хойш нэг сарын хугацаа өнгөрч буй бөгөөд шууд ярилцлага нь хэвлэлд өгч буй анхны ярилцлага болох юм. Ярилцлагын хөтлөгчөөр МҮОНТ-ийн редактор А.Бүрэнбаатар ажиллана.