МАН-ын 25 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зуржээ
2017/08/11
Сүүлийн үед МАН-д өрнөж буй сөргөлдөөн ирэх долоо хоногоос улам ширүүсэх бололтой.
МАН-ын Их хурлыг угтсан олон үйл явдал болж байгаагийн нэг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн явдал юм.
Уржигдар /2017.8.9/ УИХ-ын 18 гишүүн уг саналд гарын үсэг зураад байсан бол өчигдөр долоон гишүүн нэмэгдээд 25 хүний гарын үсэг цугласан байна. Өнөөдөр болон ирэх даваа гаригт хөдөө орон нутаг, гадаадад яваа нэр бүхий хэд хэдэн гишүүн ирж гарын үсэг зурахаа мэдэгджээ. Ингээд 30 орчим гишүүн болох юм байна.
Хуулиар бол УИХ-ын 19 гишүүн Засгийн газрыг огцруулах санал өргөн барих эрхтэй. Гэтэл эндээс үзэхэд МАН-ын 30 орчим гишүүн ийм санал өргөн барина гэдэг Засгийн газраа шууд огцруулах хэмжээнд очиж байгаа юм. Дээрээс нь бие даагчид, АН, МАХН-ын гишүүд нэмэгдвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар тэсч үлдэх бололцоогүй болно гэсэн үг.
МАН-ын гишүүд ийн Засгийн газар руугаа “довтлох” болсон нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Сүүлийн үед намын толгойд байгаа бүлэглэл өрнөж буй зарим үйл явдалд фракцын эрх ашгийг хамгаалахаар илтэд хууль хүчний байгууллагыг ашиглаж байгаа. Мөн ирэх 2020 оны сонгуульд намаа амлалт өгөх эрхгүй болгосон. Ийм Засгийн газартай сонгуульд орох боломжгүй гэж үзэцгээсэн байна.
Огцор2 модоо барьлаа · 2017/08/14
Бүтэн жил иргэдийг зовоосоон одоо дэндэж байна. Иргэд бид туйлдаж байна. Огцорч дард ороод өг. Ямар ч засаг иргэдийг ингэж модоо барьхад хүргэж байсангүй
Б · 2017/08/14
МАН-д ард иргэд итгэл хүлээлгэсэн. Засгийн газрын олонхи суудлыг авчихаад арай ч АН шиг тэнэгтэж улсаа самрахгүй байлгүй дээ. Дотроо цусаа сэлбээд эрч хүчтэйгээр ажилламаар байна улс орноо бодох цаг ирж
leo · 2017/08/14
Энэ намыг ингэж шинэчлэхгүй бол МАН чинь зүгэар л хужаа нарын хамаатан садангуудын гэр бүл болжээ. Тэр 60 тэрбумын балай хэргийг хар. Үнэхээр энэ намд том өөрчлөлт хийж энэ намын толгойд байгаа авилгачдыг зайлуулах ёстой болжээ. Ингэхэд том тэмцэл хэрэгтэй . Дэмжиж байнаа. Ард түмэн дэмжиж байна.
Сда · 2017/08/14
Энэ маягаараа явах юм бол 3н жилийн дараа гэхэд улс минь мөлхөх нь. МАНАН-гийн засгийн газар унахгүй л бол толгой дээр гарч бүх хүндрэх нь холгүй байна
ганаа · 2017/08/14
Засгийн газар огцрох хэрэгтэй. ИЙм засгийн газартай байвал улс хөгжихгүй
Эрхэмбаяр · 2017/08/14
Ажлаа хийж чадахгүй байвал огцруулах хэрэгтэй шдээ. Улс эх орон хүнд байдалтай байхад
Жавзмаа... · 2017/08/14
МАН гаднаасаа биш дотроосоо идээ бээрэндээ баригдаж байгаа ч бас дотроосоо түүнийг шахаад гаргах зүрх зоригтой шинэ ЭД ЭС байгаа гэдгийг мэдрүүлээд гаргаад шахаад зайлуулах хэрэгтэй
Балдорж.... · 2017/08/14
Монголын засгийн газар ийм арчаагүй ийм дорой удаан ажиллаж болхгүй, Тийм болохоор хурд хйигээд шинэчлээд явах нь зөв,
2016 онд бүрэн итгэлээ өгч байсан ард түмэн ганцхан жилийн дараа навс унагааж чадаж байгаа биз? Тийм болохоор эртхэн гай нуудаасаа салаад аваад явж чадах хүнд нь шилжүүлэх хэрэгтэй
Ядаж л МОНГОЛ хүнд
Зочин · 2017/08/13
Хүрэлсүхийг тагнасан гэх хэрэг тодорхой бус шийдэгдээгүй байхад яааран гарын үсгээ зураад байдаг нь хаашаа бол Энэ засгийн сайд болгон муу ажиллаагүй байх шүү.Намын ажил нь засгийн газраасаач муу байгаа шүүдээ. намын даргатайгаа л харин ярих асуудл бий байх даа
Зочин · 2017/08/12
ОДОО Л ЗӨВ ХҮМҮҮСЭЭ САЙД БОЛГОЖ МЭРГЭЖЛИЙН САЛБАРАА МЭДДЭГ ШУДРАГА ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХГҮЙ БОЛ 20-онд БАЯРТАЙ ШҮҮ ЭНЭ БАЙДЛААС БОЛООД АРД ИРГЭДЭД Ч ХОХИРОЛТОЙГ АНХААРНА УУ МАНынХАН ТЭГЭЖ ЧАДВАЛ АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ ГЭДГИЙГ АНХААР
Зочин · 2017/08/11
одоо л зөв замруугаа явж байнада а
Зочин · 2017/08/11
ЗӨВ ОДОО Л ЗАСЖ АВАХГҮЙ БОЛ ОРОЙТОН 20 ОНЫ СОНГУУЛЬД ЯЛАЛТ АВМААР БАЙВАЛ ЯГ ОДОО