С.Oдонтуяа дарга аа, 200 метр ч хүрэхгүй авто замын төсвийг шийдээд өгөөч?!
2017/08/12
-Оршин суугчид сонгуулиас сонгуулийн хооронд үнэн худал нь мэдэгдэхгүй амлалт авч цөхөрсөн учраас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүдийг бас л хороон дээрээ авч ирж нөхцөл байдлаа танилцуулж “Та бүхэн энэ замыг засч өгнө гэвэл бид ажил хийх хүнээ дэмжинэ” хэмээн одоогийн УИХ-ын гишүүд болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нарт саналаа өгснөөр хатагтай С.Одонтуяад Засаг даргаар ажиллах боломжийг нь олгожээ-
Нийслэл хот өдрөөс өдөрт хүрээгээ тэлж хүн ам нэмэгдэхийн хэрээр орон сууцны шинэ хорооллууд сүндэрлэх болсон. Харамсалтай нь, шинээр баригдсан орон сууцны хорооллууд ямар ч дэд бүтэцгүй хүндхэн нөхцөлд оршиж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн тавдугаар хороог хот доторх гэр хороолол гэж нэрийдээд 10-аад жилийн нүүрийг үзэж байна. Хэдийгээр тус газрын оршин суугчид зам харгуйгаа засч, янзлуулах талаар үе үеийн Засаг дарга, тус тойргоос сонгогдсон гишүүдэд удаа дараа учирлаж, хорооныхоо нөхцөл байдалтай танилцуулсан ч эрх мэдэл бүхий албан тушаалтнууд “Үнэхээр л хот доторх гэр хороолол байна. Та бүхнийг удахгүй сайхан зам харгуйтай болгож орчин үеийн тохилог хороо болгож өгнө” хэмээн молиго үмхүүлсээр олон жил болжээ.
Аргаа барсан иргэд өөрсдийн амьдран суудаг орчныхоо замыг засуулах гэж оршин суугчдаасаа мөнгө татаад ч тусыг эс олжээ. Уг нь иргэдийн хамгийн их итгэж байсан хүн нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гэнэ. Тэрбээр тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа тухайн хорооны нутаг дэвсгэрт ирж газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж бас л ам мөчиг өгөөд явсан ч өнөөг хүртэл тэдэнтэй эргэж нүүр тулан уулзаагүй аж. Ингээд оршин суугчид сонгуулиас сонгуулийн хооронд худал үнэн амлалт авч цөхөрсөн учраас өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүдийг бас л хороон дээрээ авчирч нөхцөл байдлаа танилцуулж “Та бүхэн энэ замыг засч өгнө гэвэл бид ажил хийх хүнээ дэмжинэ” хэмээн одоогийн УИХ-ын гишүүд болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нарт саналаа өгснөөр хатагтай С.Одонтуяад Засаг даргаар ажиллах боломжийг нь олгожээ. Гэтэл сонгуулийн үеэр гэрт нь ороод суух нь халгүй байсан ИТХ-ын төлөөлөгчид болон УИХ-ын гишүүд бас л нүүрээ бууруулж дахиж уулзахгүй мэтээр загнах болжээ.
Аргаа барсан иргэд энэхүү замын асуудлыг шийдүүлэхийн тулд Нийслэл болон дүүргийнхээ эрх мэдэл бүхий албан тушаалтнуудтай уулзаж учир байдлаа тоочиход тэд дараах ганц хариултыг өгдөг байна. “Төсөв мөнгөгүй замын тань асуудлыг шийдэж өгч чадахгүй байна. Хойтон жилийн төлөвлөгөөнд тусгаж өгье” хэмээн хэлээд явуулдаг гэнэ. Уг нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ынхан засгийг дангаараа бүрдүүлж Баянгол дүүргийн Засаг даргаар С.Эрдэнийн гарын хүн Д.Оросоо ажиллаж байсан ч тэд иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлж хэлсэн амлалтдаа хүрээгүй байна. Яг үнэндээ энэхүү асуудал болоод буй зам нь ердөө 200-хан метр. Гэтэл дүүрэгт 200-хан метр замын төсвийг шийдэж өгч чадахгүй байна гэдэг нь хачирхалтай. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд Баянгол дүүрэг хамгийн их төсөв мөнгө авч чадсан ганц дүүрэг нь. Учир нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэхүү төсөв мөнгийг дүүрэгтээ төвлөрүүлж баян төсөвтэй Баянгол хэмээн нэрлэгдэж байсан. Гэтэл энэхүү төсөв нь хийх ёстой зүйлдээ зарцуулагдалгүй олон өөр зүйлд зарцуулагдсан гэдгийг уншигчид андахгүй мэдэх биз ээ. Ямартай ч иргэд оршин суугчддаа молги үмхүүлээд сурсан С.Эрдэнэ гишүүний буянаар олон хүн энхэл донхолтой шороон замаар явахдаа машинаа эвдэж, харанхуй дунд бүдчин арай гэж гэрээ олдог байна. Үгүй ядаж шил толь шиг болсон замаа болье гэхэд овгор товгорыг нь арилгаж шороо асгаад өгвөл их л буян болно доо. Тиймээс Засаг дарга С.Одонтуяаг энэхүү асуудалд анхаарлаа хандуулж бороотой өдөр хүн явахад хэцүүхэн болсон 200 хүрэхгүй метр замын асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсч байна.
Иргэн · 2017/08/14
Гаалийн байруудын хойно хажууд нь жорлон болсон дуусгаагүй том зочид буудал ч юмуу? юу ч юм нэг том байшингийн сэг байна. Үүнийг хашааг нь авч тэнд ариун цэврийн байдлы нь сайжруулж өгөөчээ. Ямар эрхтэн дархтан ингэдэг байна аа хажууд нь Япон сургууль байна
5 дугаар хорооны иргэн · 2017/08/14
баянгол дүүргийн 5 дугаар хорооноос УИХ-д МАН-с ундраа,НИТХ-д мөн МАН-с батсайхан,ДИТХ-д мөн л МАН-аас өлзийбаатар,баярмаа гэж эрхэмүүд сонгогдсон.Эдгээр эрхмүүд сонгогдсоноосоо хойш хорооны иргэдтэй уулзаагүй бараа сураг нь харагдаагүй.харин ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр оройн цагаар айлаар мөнгө тараах,хар пиартай сонин хаалганд хавчуулах зэрэг хулгайн ажил л хийсэн дээ.ингэхээр манай хорооны тохижилт бүтээн байгуулалтыг МАН-аас сонгогдсон,худлаа амлалт өгсөн нөхөдтэй тооцох нь үнэнд илүү нийцэх байх.5дугаар хороо оргилын ганбаатарын тойрог биш болохоор хуруугаа ч хөдөлгөхгүй.
оросоо · 2017/08/14
гахай эрдэнэ мэгж одонтуяа нарт үг хэлээд нэмэргүй. ганбаатар гишүүнд нэг хэлээд үз.
Монгол Хүн · 2017/08/13
АРДЧИЛАЛ БОЛ ЛАЛРЫН НИЙГЭМ