Сайн байцгаана уу. Эрхэм хүндэт уншигчдааа би өөрт болоод байгаа зүйлийн талаар та нартай хуваалцаж зөвлөгөө авахаар шийдлээ.

Би 27 настай цахилгаанчнаар ажилладаг. Саяхан хагас жилийн өмнөөс нэгэн бүсгүйтэй танилцан дотносож улмаар хамт амьдрах болсон. Эхэндээ бүх зүйл сайхан байсан маш хурдан болж өнгөрсөн хэдхэн сарын дотор нэг нэгэндээ маш их хайртай болсон.

Гэвч тэр минь надаас өмнө нэг залуутай 4 жил гаруй үерхсэн юм байна лээ. Тэр нь хуураад баригдаад салсан гэсэн. Гэтэл тэр нь одоо гэнэт уучлалт гуйж гарч ирээд янзан бүрийн мсж бичиж захидлаар булах боллоо. Би ухаарлаа ч гэх шиг чи минь наддаа анхны гэсэн бүх юмаа өгсөн. Би үргэлж тэрэнд баярладаг ч гэх шиг байнгын мсж бичдэг боллоо. Энэ бүхнийг би дуугүй хараад өнгөрөөд байх уу эсвэл ямар нэгэн юм хийсэн нь дээр үү яг яахаа мэдэхгүй байна.

Тэрэндээ би маш их хайртай ингээд хаяад явчихвал яана гэж айхын. Манай хүн ч тоохгүй л орхидог. Энэ бүхнийг өөрөө зохицуулна гэдэг. Намайг энэндээ хутгалдуулмааргүй байнаа гэдэг. БИ ЯГ ЯАСАН НЬ ДЭЭР ВЭ? Зарим хүмүүсийн хувьд тоглоомтой тэнэг санагдаж байгаа байх, зарим нь надад чинь сэтгэлээсээ зөвлөгөө өгөх байх гэж найдаж байна…

cekc.mn