Галт тэрэг мөргөлдөж, 41 хүн амиа алджээ
2017/08/13
Египетийн Александрия хотын ойролцоо хоёр галт тэрэг мөргөлдсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Уг ослын улмаас 41 хүн амиа алдаж, 126 хүн бэртжээ. Орон нутгийн галт тэрэг нийслэл Каир хотоос хөдөлсөн бол өөр галт тэрэг Порт Саид хотоос хөдөлсөн аж.
Харин галт тэрэгнүүд Александрия хотноо хоорондоо мөргөлдсөн байна. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Тээврийн яам уг хэргийн буруутанг олж, хуулийн дагуу шийтгэхээ амлажээ.
Б.Дэлгэрцэцэг