Намаасаа урвасан Э.Мөнх-Очир Нийслэлийн бодлогыг унагаахаар яваа юу?
2017/08/15
Эл эрхэм нь Баянзүрх дүүргийн засаг дарга, УИХ-ийн гишүүн гээд МАНамаас авч болох бүхий л эрх мэдлийг авч байсан мөртлөө 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшсэн Бат-Эрдэнэ аваргыгаа унагаах хорыг найруулж, АНамаас нэр дэвшигч Элбэгдорж ерөнхийлөгчийг дэмжин, хариу шагналд нь Турк улсад элчингийн зөвлөхөөр явсан.
Намын бодлогыг сөрснөөрөө намаасаа ч хөөгдсөн гэх Э.Мөнх-Очир нь СБДүүргийн нутаг дэвсгэр, Улсын Их Дэлгүүрийн урд талбайд хийгдэх "Автомашингүй гудамж" төсөл буюу Нийслэлээс хийх гэж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг унагаахаар "Талбай дээр байрлах харуул хамгаалалтыг буулгана. Баянгол, Баянзүрх дүүргээс өөрийнхөө хүмүүсийг ачиж ирээд хашааг нь нураана" гэх зэргээр заналхийлжээ.
Нийслэлээс хэрэгжүүлж, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулан бүтээн байгуулах ‘’Автомашингүй гудамж’’ төслийг улайран эсэргүүцэж, ийнхүү хэл амаар доромжлон, хүч хэрэглэхийг завдаж байгаагийн цаана өөрөө энэ газарт санаархаж, барилга байшин бариулахаар төлөвлөж яваа гэх түүний тухай олны яриа ортой ч байж мэдэхийг давхар баталж байна.
bolod.mn
Зочин · 2017/08/15
Мөнх-Очир угаасаа бүтэхгүй гар хэзээнийх
Зочин · 2017/08/15
baigaa orchinoo shinechilj uurchilue gehed nuudliin shuvuu tsagaach magaach ymar hamaa bn aa, bid end ee baidgaaraa l baina shdee zuir tsetsendeh geed ydchih yum
Зочин · 2017/08/15
Мөнх-Очир чи жаахан овилготой байл даа Үнэн юм үнэнээрээ сайхан намынхаа эсрэг хоргодох байранд орсон нь үнэн шүү дээ
Зочин · 2017/08/14
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
ХУУЛЬЧ · 2017/08/14
БАГА ЭХ ОРОН-ӨССӨН ТӨРСӨН ГАЗАР гэж нэг юм МОНГОЛ ХҮН БҮРТ БИЙ Энэхүү бага эх орон.. өсөж өндийсөн газар гэдэг үнэт зүйлийг цагаачид нурааж байгаатай МӨНХ -ОЧИРЫН тэмцсэн түүнийГ ЯНЗ БҮРЭЭР ХЭЛЖ ДОРОМЖИЛЖ байгаа юм аа даа..??? НҮҮДЛИЙН ШУВУУ- ЦАГААЧ НАРТ ЭХ ОРОН.,,НУТАГ ГЭЖ БАЙДАГГҮЙ ГЭЖ ХӨГЧҮҮДИЙН ХЭЛСЭН ҮГ ЯАСАН ҮНЭН ЮМ БЭ ????
Энхтөр · 2017/08/14
Аймаар ашиг сонирхолын зөрчилтэй хүн байна лээ. Өөртэй ашигтай л бол ард түмэн хамаагүй юм байлгүй дээ.
Зочин · 2017/08/14
Монголоор л дүүрэн нам байгаам чинь таач лавдаг үхэхдээ тэр бумтан хол давах юу м байналдаа? Ерөн та өөрийнхөө арга барилаан нэг ном бичүүл яасын!!!! Ард түмэн их авж уншин даа.
Иргэн · 2017/08/14
Энэ угаасаа ийш тийш үсчсэн худлаа гар. Өөрт нь ашиггүй болхоор үхчих гээд байхгүй юу
Ганаа · 2017/08/14
Шоучин баагий Э.Мөнх-Очир арай л буруу хөдлөөд байна. Энэ чинь Нийслэлийн ажил, Нийслэлийн ажлыг хийлгэх хэрэгтэй,