МАН-ын хагаралаар ”Халиарууд” үлдэж наймаачид буцна
2017/08/17
Олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Орос школоор хүмүүжсэн МАН-ынхан ч тогоон дотроо л түжигнэж, намынхаа төлөө жигүүр фракциуд нь нэгдэж чаддаг байв. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тогоондоо хагарсан олгой нь савандаа тогтохоо байж гадагшаа "сад" урсаж байна.
Ёстой л МАН-ын хамаг идээ бээр нь шахагдан гарч байна гэлтэй. Өчигдөр өдрөөс хойш хуралдсан намын хурал нь фракц хоорондын "дайн" болж эрх мэдэл, албан тушаалын төлөө том жижиггүй л гэдсэндээ хөлөө хийлцсэн сурагтай.
Өдгөө албан тушаал хашиж байгаа нөхдүүд л суудал дээрээ хавчигнаж, төлсөн мөнгөндөө горойж суусан юмдаг уу даа.
Өдгөө албан тушаал хашиж байгаа нөхдүүд л суудал дээрээ хавчигнаж, төлсөн мөнгөндөө горойж суусан юмдаг уу даа. Иймэрхүү зураглалыг хурал гэх цурам дотроос гарч ирсэн эх сурвалж хэлнэ лээ.
Намынхаа Бага хурлыг хуралдуулах асуудлыг хэлэлцэх гэсэн биш МАН-ын нэр хүндэд сүрхий нөлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд баян ходоод болох шахсан гайтай “60 тэрбум”-ын асуудлаар хэрэлдэж, талцаж ёстой л нэг нэгнийхээ уурхайг нь уудалсан улаан тулаан болж. Урьд өмнө нь хурал болж л байдаг, хэрэлдэж л байдаг, хэлэлцэж л байдаг. Харин энэ удаагийнх бол зүрх муутай хүн муужирч унамаар халуухан хурал болсныг хэн хүнгүй гайхаж байна.
Эх сурвалжийн хэлж байгаагаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаас болж төлөвлөөд байсан албан тушаалын "наймаа" нь бүтэлгүйтэж, 2016 оны УИХ-ын сонгуульд нам нь ялсан хэдий ч дарга ч үгүй, цэрэг ч үгүй хоосон хоцрох магадлалтай нөхдүүд их улангассан бололтой юм.
Хамгийн халуун сэдэв бол мэдээж алдарт панзчин Ц.Сандуй. Намын нэр хүндийг унагаж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэдэг дээр Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн санал нэгдсэн хэдий ч мөнөөхөн хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур гэгдээд буй М.Энхболд Ц.Сандуйг өмөөрч "60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг учраас Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй" гэсэн нь хурлын уур амьсгалыг тэр чигээр нь өөрчилж, Шадар сайд У.Хүрэлсүхийн уур омгийг хөөрөгдсөн гэх.
УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарыг ажлаа өгөхийг шаардаж, эгээ л Г.Баярсайханыг шанааддаг шигээ заамдаж аваагүй аж.
Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарыг ажлаа өгөхийг шаардаж, эгээ л Г.Баярсайханыг шанааддаг шигээ заамдаж аваагүй аж. Арга ч үгүй юм. Өөрөө өмнө нь сонгуульд унах үедээ хариулагаа хүлээж шууд л ажлаа өгсөн. Гэтэл намынхаа нэр хүндийг шавар шавхайтай хутгасан М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар ажлаа өгөхгүй суудалдаа шигдэж байгаад чин сэтгэлээсээ эгдүүцэж буйгаа илэн далангүй түс тас хэлж. Тэр ч бүү хэл "Би Шадар сайдынхаа албан тушаалыг өгч байна. Ерөнхийлөгчтэй холбогдсон талаар утасны яриа гарсан байна. Би тэгж ярьсан. Дараа нь Ерөнхийлөгчтэй уулзсан. Одоо бид намаа шинэчлэх цаг болж. М.Энхболд оо, чи Ерөнхий сайд, намын дарга, УИХ-ын дарга хүртэл хийлээ. Улс орныхоо төлөө зүгээр л яваад өг" хэмээн агсарчээ.
Дашрамд хэлэхэд эрлийз адууны шийдвэрээр У.Хүрэлсүхийг буруутгах гээд бас намагт шигдсэн бололтой. Учир нь эрлийз адууны санааг М.Энхболдын хүү Э.Анар гаргаж Шадар сайдаас гуйж гувшсан нь ил болсон юм. Намын даргынхаа хүүгийн хүсэлтийг биелүүлсэн гэдгээ Шадар сайд хэлж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэрчилсэн хошин жүжиг М.Энхболдыг чамгүй улайлгаж. Намын генсек нь ч гэж генсек. "Тийм ээ. Э.Анар санаачилсан" гээд л гүлдийж суудаг.
Хурал ерөнхийдөө уур амьсгал таагүй болно гэдгийг МАН-ын одоогийн удирдлагууд таамаглаж байсан ч ийм дээрээ тулна гэдгийг гадарлаагүй байх. Даарин дээр давс гэгчээр МАН-ын лидерүүдийг тэргүүлэх хашир бурхи УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч хууль хүчнийхэнийг зад шүүмжилж "Тагнах, чагнах ажиллагаа хэрээс хэтэрлээ. Одоо наадахаа больчихож болдоггүй юм уу. УИХ-ын бүх гишүүдийг тагнаж чагнадаг чинь худлаа юм уу. Сүүлдээ бүр мөрдөж, мөшгидөг, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг болсон байна. Ичих нүүргүй болжээ, та нар. Би тагнаад байна, чагнаад байна гэж та нарт бүтэн жил ярьж байна. Одоо л У.Хүрэлсүхээр илэрч байгаа болохоос биш" хэмээжээ. Үүний хариуд МАН-аас төрсөн хамгийн даржин сайд гэгдээд буй Ж.Эрдэнэбат "Би дагаж, мөрдүүлээгүй гэдгээ хэлсэн. Шадар сайд ч өөрөө надад хэлсэн. "Эрдэнэбат аа, чамайг гэж итгэхгүй байна гээд уулзсан" хэмээн уруу дорой царайлж.
Гэтэл Шадар сайд У.Хүрэлсүх "Намайг дөрөвдүгээр сараас хойш дагаж эхэлсэн. Сүүлдээ бүр намайг хэрэгт оруулах гээд байна уу гэж нүүрэн дээр чинь хэлсэн байх аа. Намайг бүр авгай хүүхэдтэйгээ Солонгост явахад хүртэл очиж тагнасан. Бүр хөл гарыг минь таслаад, сүүлдээ намайг бас намын шударга гишүүдийг "Халиарууд" гэж нэрлэсэн байх аа.
Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье, за юу. Та нар харин наад шоронд хийсэн гэмгүй гэрчүүдийг гаргаарай.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шокноосоо гарч амжаагүй байсан М.Энхболд, Ц.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын удирдлагууд дараагийнхаа хүчтэй цохилтонд өртөв.
Тэр Ерөнхийлөгчтэй холбогдсон гэх утасны яриаг үнэнээр нь хэлье. Би тэгж ярьсан нь үнэн. Энэ яриа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон.
Дараа нь би Ерөнхийлөгчтэй уулзсан. Үнэн. Монгол Улсын ерөнхийлөгч дуудаж байхад "Үгүй" гээд байх уу. Би Ерөнхийлөгчтэй хамт түймэр унтраалцсан. Сонгуулиас өмнө би Х.Баттулгатай уулзаж байгаа ч үгүй. Харин одоо намаа шинэчлэх ёстой, 60 тэрбумаас салах ёстой. Авлига хээл хахуулийг зогсооё. Сайд нарын концессыг болиулъя. "Цагаан суварга" гэх мэт уул уурхайн баялгийг цөөн хэд нь завшдагийг болиулъя. Одоо хангалттай. М.Энхболд оо, чи Ерөнхий сайд байж үзлээ. Намын дарга байж үзлээ. УИХ-ын дарга хүртэл хийлээ. Одоо болно. Чи улс орныхоо төлөө зүгээр л явж үз. Та нар намайг алчихдаггүй юм бол, хилс хэргээд суулгачихдаггүй л юм бол энэ намын төлөө би ясаа цайтал явна" гэсэн нь М.Энхболдыг МАН-аас зайлуулахаас нааш зогсохгүй гэдгээ шуудхан илэрхийлж байгаа явдал болов.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шокноосоо гарч амжаагүй байсан М.Энхболд, Ц.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын удирдлагууд дараагийнхаа хүчтэй цохилтонд өртөв.
Ингэхэд М.Энхболдыг Н.Энхбаяр улстөрд хөтөлж оруулж ирсэн. Гэвч тэжээсэн бяруу тэрэг эвдэхийн үлгэр биелэж М.Энхболд нь эцэг Н.Энхбаярыгаа мөргөчихсөн түүхтэй. Харин одоо У.Хүрэлсүх тэргүүтэй залуус намынхаа шинэчлэлийг хийж, намын нэр хүндэд "сөргөөр" нөлөөлөөд байгаа наймаачдыг явуулах хүсэлтээ ийнхүү илэрхийлж, тэмцлээ эхлүүлчихлээ. Харин МАН-ын шинэчлэл амжилттай болж "Халиарууд" үлдэж, наймаачид явах эсэхийг цаг хугацаа л харуулна. Бид хүлээж, харж суух л үлдлээ.
24tsag.mn
Зочин · 2017/08/17
Эрлийз адуу уралдуулаагүй Хүрэлсүх буруутай юм уу. Судалгаагаар М.Энхболдын ретинг муу байсан шүү дэ. Тойрон хүрээлэгчид нь хий хөөргөөд байсан болохоос биш. Ард түмэн гэдэг чинь учир начирыг ойлгох чадвартай байдаг юм.
zochin · 2017/08/17
Amar bayasgalan urvagch aigaad Hurelsuhruu guij ehelsen bna Icheh bulchirhai bhgui hun er hun munuu YANHAN DUUTAI HOOTSGON NUDTEI ZEVUUN HULGAICH
Enkhe · 2017/08/17
Ene bugd hudlaa.Hurelsuh Battulga Enkhbold bugdeeree l yag adilhan garuud.AN MAN bugd adilhan yamar ch hamaagui argaar erh medeld hurch yaj idej husahaa l bodson tuluvlusun nuhduud bna.Olnii nuden deer jujig tavij hushignii tsaana yamar tender yamar litsenziig yaj huvaaj idehee l yarina.Ard tumen sohor dulii yum shig tavij bgaa jujigt n itgeed suuj l bdag.Mongol oron muhliin zamaar yavsaar l ....
:( · 2017/08/17
Энхбаяр буруу л хүнээ төрлүү хөтөлж дээ. Одоо өөрөөс нь илүү авилгач болчихсон. Бүүр газрын наймаа багадаад албан тушаалын наймааруу хөл тавьсан байна. Бөөндөж байна
Зочин · 2017/08/17
Зөв замаар явсан бол бүгд л халиарууд байх байсан. Луйварчид байгаагүй бол халиар гэдэг нэршил улс төрд гарахчгүй байсан. Халиар гэсэн хэргээр Сандуй Энхболд Эрдэнэбат Элбэгдорж тэргүүтэй луйварчдыг шоронд насаар нь хатаа