Монгол дахь хамгийн том үүрэн холбооны оператор бол Мобиком. Харин сүүлийн үед энэ байгууллагыг тойрсон хов жив салахгүй байгаа.

Хэрэглэгчээ луйварддаг, хамгийн өндөр тарифтай, дараа төлбөрт дугаарын тооцоог дандаа нэмж боддог гэх мэт. Энэ байгууллагын бас нэгэн мөнгө идэх арга нь хэдэн секунд ч ярьсан бүрэн минутын төлбөр авдаг гэх. Хэрвээ дараагийн минутруу нэг секунд орох юм бол бас л бүтэн минутаар тооцон төлбөрөө авдаг байсан. Харин энэ байдлыг засахаар нэгэн сайхан мэдээ гарсан нь яриаг секундээр тооцох болсон хэрэг юм. Энэ зарчимд гуравдугаар сарын1-нээс үүрэн холбооны бүхий л оператор шилжих байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар шилжээгүй л байгаа.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Мобиком"-ын хэрэглэгчдийн нэг секундын ярианы үнийг 1.3-1.5 төгрөг байхаар зааж өгчээ. Харин бусад оператор нь өөрсдөө үнийг  тогтоох юм. Учир нь зах зээл дээр тэргүүлж байгаа компани өөрсдөө үнэ тогтоовол бусад байгууллагаа зах зээлээс түрэх бодлого баримталж магадгүй хэмээн гэж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Тэгэхлээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан энэ үнэтэй бусад байгууллага ч ойролцоо байх нь тодорхой хэрэг.

Гэтэл сайн бодоод үзэх юм бол энэ чинь биднийг хэмнэлтэнд оруулаад хөнгөлөөд байгаа хэрэг биш байж таарлаа. Учир нь 30 секундээс доош хугацаагар ярьдаг хүмүүс нийт хэрэглэгчийн ердөө 30 хувийг эзэлдэг байна. Тэгвэл 30-аас дээш секундээр ярьдаг иргэдийн хувьд энэ нь хэмнэлт биш дахиад л мөнгө идэх арга болж байна. Тухайлбал хэрэглэгч 45 секунд яриад үүнийг хамгийн бага тарифаар тооцон үзвэл 52 төгрөг болно.  Гэтэл дараа төлбөрт хэрэглэгчид өөрийн сүлжээндээ 45 төгрөгөөр бусад сүлжээд 75 төгрөгөөр дуудлага хийдэг.  Тэгэхлээр дараа төлбөрт хэрэглэгчдийн үлдсэн 70 хувь нь бас л хохирч байна гэж хэлж болно. Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид ч мөн адилхан хэмнээд шалиад байх зүйл байхгүй гэсэн үг. Наанаа болохоор секундээр тооцсоноор 30 хувийн хэмнэлт гарна хэмээн сайхан үлгэр яриад л байдаг. Яг тооцоолоод үзвэл тийм биш ёстой л нөгөө “ гошгоруулчихлаа” гэдэг нь  болоод байгаа нь ойлгомжтой боллоо.Таны тэмүүлэл биднийг хөтөлнө биш ёстой л бидний мөнгө түүнийг хөтлөж байна даа.

Харин энэ талаар  хэрэглэгч заавал секундын тарифруу шилжихгүй байж болно. Хэрвээ өөрөө хүсэх юм бол л шилжүүлнэ. Тиймээс нэг өглөө босоод ирэхэд бүгдийг нь шилжүүлэх гээд байгаа зүйл байхгүй шүү дээ" гэж тайлбарлаж байна. Японы хөрөнгө оруулалттай "Мобиком" корпорац лав энэ маягаараа иргэдийн  мөнгийг идэхээ зогсоохгүй нь бололтой. Харин тун удахгүй сүүлийн үед дараа төлбөрт хэрэглэгч нараас гараад байгаа гомдол буюу ярианы төлбөр дээр мөнгө нэмж авдаг талаар ШӨХТГ-аас шалгалт хийхээр болсон гэнэ. Иргэд өөрийн тооцооны хуудсыг аваад тийм их зөрчил илэрч байгаа юм чинь хяналтын байгууллагаар шалгаад нааштай хариу гарна гэж хүлээх үлдлээ.

Э.Хулан