МАН-ын хөшигний ард юу болж өнгөрөв?
2017/08/18
Яг одоо хамгийн халуун цэг болоод байгаа эрх баригч хүчин МАН дотроо ид бужигнаантай байна. Олон олон дуулиан ар араасаа гарч энэ намд шударга үнэн үгүй мэт сэтгэгдэл хүн бүрт төрж байгаа нь ойлгомжтой. Тэгвэл энэ бүхэн яг ямар процесын дагуу үргэлжилж өнөөдрийн энэ бужигнааныг үүсгэсэн нь хамгийн сонирхолтой.
Бүх зүйлийн эхлэл 2014 оны 2 сард болсон НАМЗХ-ын сонгуулийн үр дүнгээс шалтгаалсан байдаг. Тухайн үеийн ерөнхийлөгч болох Оюун-Эрдэнэ нь гадагш сургалтанд явсан тул орны хүнийг нь томилохоор болж сонгууль явуулав. НАМЗХ-ын ерөнхийлөгчөөр Хүрэлсүх өөрийн гаргаж ирсэн Номтойбаярыг түр орлон гүйцэтгэгчээр тавьсан байна. Харин цаадах нь сонгогдсоныхоо маргааш нь намын дарга Энхболдод хадаг барьж гүйгээд Хүрэлсүхээ орхиод явчхаж. Зорилго нь НАМЗХ гэх бүлэглэлийг өөрийн болгох. Намын даргад ч бас түүний хэрэг их. Энэ том намыг авч явах, сонгуульд оролцох зэрэгт мөнгө их хэрэг болно. Иймээс тэр хоёр холбоотон болж Хүрэлсүхийг тойргын гадна үлдээжээ. НАМЗХ нь МАН-ын дотор Нийслэлийн пракцын дараа орох нөлөө ихтэй том бүлэглэл. Энэ холбооноос одоогийн намын дарга Энхболд, Ерөнхий сайд Эрдэнэбат, хэрэг эрхлэх газрын дараг Мөнхбат, Хөдөлмөрийн сайд Номтойбаяр зэрэг намын ихэнх лидерүүд нь төрсөн. Иймээс энэ холбоог авах нь аль ч бүлэглэлийн хувьд намдаа нөлөөлөх нөлөө нь тэр хэмжээгээр өсөх нь тодорхой. Номтойбаяр ч бэл бэнчингээрээ нээх удалгүй энэ холбооны нөлөө бүхий гишүүдийг өөрийн талдаа татаад оруулчихаж. Хүрэлсүх ганц тулгуур болсон том бүлэглэлээ алдсан тул Намын дарга болон итгэл даагаагүй Номтойбаяр хоёрт ихэд гомдсон бололтой.
2016 оны сонгуулийн үеэр 60 тэрбумын гэгч бичлэг гэнэт задарч Монголын ард түмнийг шоконд оруулсан сонгуульд Хүрэлсүх дэвшээгүй байдаг. Гэтэл бичлэгийг хийсэн мөн тараасан этгээд нь бага гарын карманы хулгайч намтартай хэнч танихгүй нэг нөхөр байсан бүгд л гайхсан. Ийм хүн яаж энэ том намын энэ том нууцыг хэлэлцэж буй хуралд явж орсон юм бол гэж. Учирыг нь ухаад ухаад олохгүй байсан чинь одоо ил болж байх шиг байна. Хүрэлсүх холбоогоо алдсаны даруйдаа буцааж авах төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Түүний тулд намын даргаа унагаж байж холбоогоо авах боломжтой. Харин намын даргаа унагаахын тулд сонгуульд ялагдуулах шаардлагатай болно. Ингээд гудамжнаас нэг нөхөр чирч ирээд намын гол нууцыг хэлэлцдэг бүлэглэлд шургуулчхаж. Энэ яриа болсон үед Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар хамт байлцсан гэж өнөөдөр Ганбаатар мэдэгдсэн шүү дээ. Намын санхүүг хэрхэн босгох талаар янз бүрийн санаагаа хүмүүс уралдан ярьцгааж байхад мань хүн бүгдийг нь л бичээд байж хэрэг болох зүйл яригдаж л таараа.
2016 оны сонгуулийн сурталчилгаа дуусахаас хоёр хоногийн өмнө гэнэт нэг бичлэг ил болсон. 60 тэрбум төгрөгөөр нийслэлийн бүх албан тушаалыг борлуулж сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөөг Сандуй, Ганбаатар нар намын даргадаа танилцуулж байгаагаар бичлэг хийгдсэн байсан. Энэ нь намын дотоодод бөмбөг тэсрэхтэй адил зүйл болсон. Гэвч сонгуульд ялалт байгуулж чадсан тул МАН-ын дотоодод тэсэрсэн бөмбөгний шарх тэгэс гээд л эдгэсэн бол. Энэ нь энэ төлөвлөгөөг зохион байгуулсан бүгдийг бүүрч ихээр шоконд оруулсан. Бат-Үүл телевизийн өмнө уйлж, Баттулга, З. Энхболд нар сонгуулийн дараа тасралтгүй хэвлэлийн хурал зарлаж гомдоллосон энэ дунд Хүрэлсүх ч багтсан нь ойлгомжтой.
Гэхдээ юм нэгээр дуусдаггүйн адил дараа жил нь дахиад сонгуулийн жил болсон. Ерөнхийлөгчийн сонгуулиар нэг л бишээ байс гээд л бичлэг алдагдаад байсан нь хэнд ч ойлгомжтойгоор хэлээд өгнө урвагч байгааг. Хүрэлсүхийг тагнах чагнах ажиллагаа сонгуулийн өмнөөс явагдсан гэж өөрөө хэлдэг. Учир нь өмнөх бичлэг алдагдсан явдлыг хэн хийсэн гэдэг дээр намын удирдлагууд ганц хүнийг л хардсан байж таараа. Алдагдсан бичлэг дундаас нэг бичлэг туйлын сонирхол татдаг. Өвөл бололтой намын нөлөө бүхий эрхмүүд намын даргындаа цугларч баярласан сэтгэгдлээ илэрхийлэн бөөн бөөнөөр хамт найраа тэмдэглэж буй дүрс. Бичлэгт тусгагдсан хүмүүсийг сайн харвал дандаа хотын фракцын Энхболдтой ойр шадарладаг эрхмүүд. Энэ дунд Хүрэлсүхийн эсвэл Сү. Батболдын фракцаас нэг ч эрхэм байгаагүй. Тиймээс энэ бичлэгийн зорилго нь МАН-ыг муухай харагдуулах гэхээсээ илүүтэйгээр МАН доторх хотын фракцыг муухай харагдуулах зорилготой нь шууд илт. Энэ бол намын дотоодод эрх мэдлийн тулаан аль хэдийн эхэлсэн гэдгийг шууд илтгэдэг. Энэ хор найруулалт яаж явсан нь ойлгомтой. Баатар Баттулгын баруун гар, Оюун-Эрдэнэ Хүрэлсүхийн баруун гар Баатар, Оюун-Эрдэнэ төрсөн ах дүү.
Эхний шатны санал хураалтын дараагаас л Хүрэлсүх сошиалд огцом од болсон. Засгийн газрын хуралдаан дээр хүн бүрийг загнаад л, гал түймэрийг улаан гараараа унтраагаад л энэ нь ч хүмүүсийн сэтгэлд ихээр таалагдаад л нэр хүнд нь ч огцом өсөөд л мань хүн дотороо дараагийнх нь би гэдэгтээ бүрэн итгэсэн гэдэг нь тэр үеийн сошиал орчинд маш тодорхой харагдана.
Гэхдээ хамтрагчийнх бодол харин өөр байсан нь илт. Баттулгад ерөнхийлөгч болоход Хүрэлсүхийн хэрэг их. Харин ерөнхийлөгч болсны дараа бол түүний хэрэг үгүй. Учир нь Баттулгад дараагийн зорилт бол АН-ыг 2020 оны сонгуульд ялуулах. Тэгтэл Хүрэлсүхийн нэр хүнд огцом өсөөд эхэлсэн. Хэрэв Хүрэлсүхд МАН-ын удирдлага шилжвэл арай гэж харлуулсан МАН иргэдийн дунд шинэчлэгдэж буй дүр зураг бий болж нэр хүнд нь гэрлийн хурдаар өсч байгаа Хүрэлсүхтэй нийлүүлчхвэл эргээд АН-д бүүрч том аюул хуримтлуулах нь тодорхой. Тэрний оронд Хүрэлсүхийн нэр хүндийг давхар унагаж чадвал МАН тэр чигтээ муухай харагдаж. Эсрэгээрээ АН-д 2020 онд ялах боломж нь төдий нэмэгдэнэ. Ингээд өнөө муу нэрт Баатарыг явуулж Хүрэлсүхийн бичлэгийг хийлгэсэн. Бичлэг дээр маш тодорхой харагдана Хүрэлсүх муу санаалаад элдэв юм ярихгүй байхад Баатар өөрөө өдөж өөрөө юу болж өнгөрсөн бүх процессыг бичлэг дээрээ илчлээд л байдаг. “Би хэлсэн таны ялалтын 40-50 хувь нь Топорын нөлөө гээд” хариуд нь Хүрэлсүх дуугүй инээгээд л.
Хоёр бамбарууш бяслаг олоод хоорондоо ойлголцож чадаагүйгээсээ болоод үнэгэнд алддаг Монгол ардын үлгэр байдаг. Энэ том намын зөрчил баавгайн үлгэр шиг төгссөнд туйлын харамсалаж байна. Эртнээс нааш хоорондын зөрчилөө дотоодоо шийдэж чаддагаараа алдартай уламжлал нь бас үгүй болж бусдын амархан өгөөш болсон нь ч эмгэнэл.
Харин ойлгомжгүй нэгэн асуудал үлдсэн нь Хүрэлсүхийг тагнасан залуучуудыг яагаад Хүрэлсүх өөрөө өмгөөлөөд байгаа нь.
А.Болор-Эрдэнэ
Зочин · 2017/08/18
Энэ ч ер нь Хүрэлсүхийн л тнайруулсан жүжиг юм шиг байнаа даа.
Зочин · 2017/08/18
МАНийн үнэнч чиньшудраг гэшүүн гэж бараг байхгүй МАНий удирдлагад үүрэлсэнхулгайч нар шудлаг гэшүүдийг үргэлж шахаж хавчиж зөвхөн бөхс долоогч нараар хүрээлүүлэж байдаг юм
Доргио · 2017/08/18
60 тэр бумыг босгох төлөвлөгөө бол Энхболд Сандуй Доржзодов Ганбаатар нарын л асуудал болохоос биш МАН түүний үнэнч гишүүдийн асуудал биш лалруудаа...АНийн арчаагүй луйварчид ч 12 онд албан тушаалын авилгыг ар өвөргүй цэцэглүүлсэн.шинээр нэмж яам агентлаг бий болгож байгаад цэцэглүүлсэн юу үнэн энэ үнэн.харин АНийн жирийн гишүүд тэрэнд огт хамаагүй.МАН хэзээ ч татан буугдахгүй харин авилгачид нь урвагчид нь өөрсдөө зайлах хэрэгтэй.зайлуулах ёстой.
Зочин · 2017/08/18
hujaa enkoldiig demjigchdee bolitsgoo odoo
Зочин · 2017/08/18
ҮХЭРНҮҮДЭЭ ОДОО БОЛЬЦГООЗочин
Зочин · 2017/08/18
Нямдорж гэж нэг юм өөрийгөө юу гэж боддог болдоо хөөрхий 2016 оны сонгуульд чингэлтэйн тойрогт ЭРДЭНЭБУЛГАНЫГ дэмжээд намынхаа эсрэг явж л байсан хүн шүүдээ
MAN .n gishuun · 2017/08/18
hurel suh ch neeh ch oligtoi er bish bh aa. zritel.n omno jujig tavij shoudah sonirhol ihtei l hun de . hugiin gar MAN taigai orshuulagdah heregtei
Зочин · 2017/08/18
Муу бүхнийг дуурайх хэрэггүй л байсан
Зочин · 2017/08/18
Ардчилсан намын дүү нараасаа сурсан зүйлийг МАН -ын ах нар хийж чадахгүй үүнийг чинь зөвхөн анхдагчууд нь хийдэг юм даа муу бүхнийг битгий дуурай лдаа
Шалчигар · 2017/08/18
МАНАН-ын хужаа бүлэглэл дэндүү даварцан байна шүү
ТӨГСӨӨ · 2017/08/18
МАН ОДОО 60 ТЭРБУМАА ХӨӨЧВӨЛ МАНАН БАС ХАМТ АЛГА БОЛНО ШДЭЭ...НЭН ХЭРЭГТЭЙ БАНЙА ШДЭЭ
Luka) · 2017/08/18
Erdenebat ch aimshigtai hun yuma. Hunii amiig alttai zuirledeg bsn ch odo bol guuliin chinee une hurehgui boljee.
Ил байна · 2017/08/18
Хөшигний ард ч гэждээ бүх юм ил байнадөө гадаад улс оронд ч энэ чинээгээрээ нэр хүндээ алдлаа. Улсын нэрийг гутаасан төрийн 2 өндөрлөг хятдыг ерөнхийлөгч зайлуулах цаг ирнээ
Puuje) · 2017/08/18
МАН-ыг цээжээрээ хамгаалдаг ганц хүн шүүдээ. Эрдэнэбат шиг л суудлын төлөө чичирч иймэрхүү юм хийхээр хүн биш. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах Хүрэлсүхээс өөр хүн байхгүй учир эд нар айж үхэх гэж ийм хогийн үйлдлүүд хийж байхгүй юу.
Зочин · 2017/08/18
АН ч тэр МАН ч тэр хогийн хөнжил дотроо хөлөө жийлцсээр л. Шудрага нэгэнээ ад үзсээр л
Бямбаа · 2017/08/18
Үнэнг илчилсэн гэрч залуус болхоор л өмгөөлж байгаашдээ. Яагаад гэвэл тэр залуус зүгээр л хэдэн төгрөг олох гэж хэд хоног дагаад ухамсраараа больсон хүмүүс