У.Хүрэлсүхийг МАН-аас хөөх асуудал яригдаж эхэллээ
2017/08/18
Эрх баригч МАН удирдлагын чадамжаа алдаж, бүрэн хаосын байдалд ороод байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар Сайд У.Хүрэлсүх нар нь нэг нэгнээ тагнасан чагнасан гэх асуудлаар хуулийн байгууллагад өгөөд буй бол УИХ дахь 20 орчим гишүүн нь өөрийн намын Засгийн Газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нар 60 тэрбумын бүлэглэлээс намаа цэвэрлэнэ гэж зарлах бөгөөд хариуд нь "60 тэрбум"-ын асуудалд холбогдсон А.Ганбаатар гэгч нь уг асуудалд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар холбоотой гэж мэдэгдэнэ. Мөн МАН-ын Удирдах Зөвлөлийн улс төрийн шийдвэр гарсны дөнгөж маргааш нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь тус намын төлөөлөгчдийн олонхи нь яг эсрэг үйлдэл хийх жишээтэй. Энэ бүхэн нь тус нам удирдлагын чадамжаа алдаж, бүрэн хаосын байдалд орсныг нотолж буй юм. Мөн өчигдөр УИХ-ын дэд дарга, МАН-ын Удирдах Зөвлөлийн Гишүүн Ц.Нямдорж телевизид ярилцлага өгөх үеэрээ одоогийн МАН-ын Удирдах Зөвлөлийг тараах, Ц.Сандуйг намаас хөөх , Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулах хэрэгтэй гэх мэт саналыг шуудхан хэлэв. Энэ бүхэн нь тус нам доторхи фракци хоорондын тэмцэл ихээхэн хурцадсаны шинж бөгөөд энэ тохиолдолд аль нэг бүлэглэл нь "шахагдаж" л уг асуудал шийдвэрлэгдэх нь гарцаагүй юм. Тэгвэл МАН-ын удирдлагад одоо байгаа бүлэглэлийн зүгээс Шадар Сайд У.Хүрэлсүхийг намаас нь хөөх асуудлыг хөндөж тавихаар зэхэж буй тухай эх сурвалж өгүүлж байна.
Ч.Явуу
sonin.mn
Иргэн · 2017/08/19
МАН-ын Нямдорж мэт нь албан тушаалын яс горьдож байгаа. Одоо бүлэглэлийн толгойлогч намын нэрийг бузарлагч түүнийг ч намаасаа хөөх хэрэгтэй
зочин · 2017/08/19
МАН-ын энэ их үймээн бужигнаан, Урвалт, Хуйвалдаан, Буруу гараар баяжицгаадаг , Ард иргэд ээ Басамжлан доромжилдог энэ бүхэн эцсийн үр дүн нь ингэж л нурж унах тавилантай байдгийг МАН даана ч ухаарахгүй явж дээ, МАН-ыг БУРХАН гэсгээж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ дээ,
жаахан хүлээзнэ үү · 2017/08/19
Хариуцлага тооцох нь ч тооцноо. Шахаж шаардах хэрэггүй ээ. Гэхдээ угшилаар нь учрыг олж байгаад тооцно ооТэгэхгүй бол бас хоё минутын бичлэг байснаа хэсэг хугацааны дараа нөхцөл байдлыг ашиглаад үлгэрээ үргэлжлүүлж ерэн минут болгон биз дээ
харин тийм ээ · 2017/08/19
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан л Хүрэлсүхийн гэх залуу хорь гучаараа нэгдээд энд тэнд таних мэдэх залуу дээр ирээд манлайлагч залууын холоод нэгд гэх ухааны юм яриад явсан юм аа Зүгээр урдах ажлаа хийж яваа хүсийг эргэлдүүлээд байсийм. Одоо болжээ
яг зөв · 2017/08/19
Энэ засгийн ямарч байсан ажиллуулаад үзье дээ. Сольж хольлоо гээд дээрдэхгүй ээ.Дордоно уу гэхээс
MAN · 2017/08/18
Нямдорж одоо гэнэт юучивдээ. Басл намын нэр баастаж явдаг амьтан шт. өөрсдөө дээгүүр эрх мэдлийг нь авхын тулд байдгаараа улайрч байхгүйюу
Yaj iim jigshuurt ym hiij chaddag baina aa · 2017/08/18
Odoo ugasaa kHurelsuhiig nohoich toohoorgui bolloodoo
ХҮрэлсүх МАН аасаа одоо гараа улс төрөө хая2 · 2017/08/18
Одоо найдваргүй дээ хүрэлсүхээ чи анхнаасаа урвахгүй байж болоогүй юмуу даа. Нэгт намаа ялагдалд хүргээд , Хоёрт одоо тараах гэж байна ш дээ. Ямар муу хүн бэ чи.
Нямдорж болио · 2017/08/18
Нямдорж дандаа хаана ашиг байна тэнд сайн хүний дүрээр тодорч дандаа бузар булай үйлдэл хийдэг хогийн шаар шүү дээ.
Zochin · 2017/08/18
Hurelsuhiig hamgiin turuund hooh heregtei. Namiig suireld hurgeh gej hamgiin turuund alham hiij ehelsen ni yah argagui hurelsuh
Хүрэлсүх ИЧИГ2 · 2017/08/18
Хүрэлсүхийг аль эрт хөөх байсан юм. Одоо ч гэсэн яаралтай хөөх хэргэтэй наадах чинь урвагч шүү дээ.
Hishge) · 2017/08/18
60 terbumiig shiidvel shiideheer tsag zunduu ongorloo. Shiidegdehgui bsaar btal ar araas ni garah asuudluud ulam davarsaar.. uuniig shiidej, zohih humuust ni hariutslaga tootsoh heregtei
Хүрлээ) · 2017/08/18
Эхлээд тэр 60 тэрбумын хэрэгтнүүдээ хөөгөөч.. Орчин үед үнэнч шударга нь биш, хэн мөнгөтэй нь бүгдийг нь шийддэг болждээ
Зочин · 2017/08/18
Эхлээд нам дотрох хужаа нарыгаа хөөх хэрэгтэй Э,Э гэх нөхдүүд
Зочин · 2017/08/18
Одоо ажлаа хийх нь зөв, юун солих, холих диваажин болгоно гээд байсан хүмүүст зөндөөн хууртсан