Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 17-ны өдөр гаргажээ. Тэрбээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гаргасан тус хүсэлтдээ “Таны зохион байгуулж, хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай би эвлэрч чадахгүй тул таньтай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо.

 

Таны явуулж буй бодлого, үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улс төр бизнесийн цөөн хэдхэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургүйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд харшилж байна” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хамтран ажиллах боломжгүй болсон шалтгаанаа тайлбарлажээ.

 

Мөн Ж.Эрдэнэбатыг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахуунгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.

http://www.shuud.mn/content/read/487099.htm

 

В.Бат