НАМЭХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоо сарнай”-н эзэд тодорчээ. Энэ жилийн урлагийн салбарын “Гоо сарнай”-н эздээр "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны уран бүтээлчид тодорсон бөгөөд хэвлэл мэдээллийн салбараас UBS телевизийн хөтлөгч П.Одгэрэл шалгарчээ.

Мөн "Хүмүүнлэгийн элч"-ээр Клиникийн нэгдүгээр эмнэлгийн хүлээн авахын өрөөг засч тохижуулсан "Шинэ үе" продакшны жүжигчин Г.Ундармаа тодорч, “Гоо сарнай” гарджээ. 

Харин "Эко элч"-ээр нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол хийлч Ч.Дэлгэрцэцэг тодорсон юм.

Д.Ана