Сэтгүүлч Мөнхбаясгалан ОФФШОР-ын араас АНУ-ын Вашингтон хотыг зорьлоо
2017/08/23
Сэтгүүлч Мөнхбаясгалан Оффшорчидыг илрүүлэхийн тулд уйгагүй ажиллаж байгаа нэгэн. Тэрээр энэ удаад өөрийн хэргээ гүйцэлдүүлэхийн тулд АНУ-ын Вашингтон хотыг зорьжээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа:
"Бүтэн нэг жил гурван сарын дараа би энэ байшинд ирлээ. Миний ард харагдаж байгаа байшинд ICIJ буюу Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо байрладаг. Өнгөрсөн жил буюу 2016 оны 5 р сарын 25 ны өдөр АНУ ын Вашингтон DC д байрлах Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум ICIJ д гишүүнээр элсч Панамын баримтуудыг авахаар онгоцоор нисэхээс яг 2 цагийн өмнө Эрүүгийн цагдаа намайг саатуулж хилээр гарах эрхийг минь хааж, онц хүнд гэмт хэргийн зүйлчлэлээр 10-15 жилийн хорих ял тулгаж билээ. Бүтэн 8 сар тагнаж мөшгиж байцаасны эцэст намайг гэмт хэрэг хийсэн гэж нотлож чадаагүй юм. Би бүтэн жил энэ байшинд ирэхийг мөрөөдсөн. Хэн ч намайг албадаагүй. Харин сэтгүүлч мэргэжил минь нааш нь дуудсаар байсан. Харин энэ өдөр Вашингтонд буй ICIJ тэй уулзаж хамтран ажиллах талаар уулзаж амжилттай боллоо. Ямартай ч нэг алхам урагшилсан. Монголоос хулгайлсан бүхнийг эрж сурж, нуусан бүхнийг нь ил гаргахын төлөө дэлхийн хаана ч гэсэн бэдэрч , буудчихдаггүй л юм бол ямар ч саадыг давах л болно доо. Энэ бол сэтгүүлчийн эрэл хайгуул, үүрэг юм. АТГ нь чаддаггүй юм бол жирийн сэтгүүлч нь гүйгээд үзье....
жич: ДС дэх монголчууд маань маш их туслаж байна даа" хэмээжээ
-
1
-
2
зөв ажил · 2017/08/23
Амжилт хүсье
Зочин · 2017/08/23
Оффшорыг нь илрүүлээд гаргавал том гавъяа байгуулна шүү.
Зочин · 2017/08/23
батүүлийг хүүхэдтэйгээ асар их мөнгө нуусан гэж байсан.