Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурж, УИX-ын дэд даргад хүлээлгэн өглөө
2017/08/23
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн одоогийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрох ёстой гэж үзэж гарын үсэг цуглуулсан билээ. МАН-ын бүлгийн 65 гишүүний 33 нь энэ үйл явцыг дэмжиж байгаа талаар талаарх мэдээлэл байсан ч Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурсан гэдгийг дөнгөж сая Т.Аюурсайхан мэдэгдлээ.
Тэрбээр “УИХ-ын гишүүд албан ёсоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал тавьж байна. Ж.Эрдэнэбат Анх томилогдсон цагаасаа хэд хэдэн хууль зөрчсөн. Үйл ажиллагаа нь Монгол Улсын нийт ард түмний эрх ашигт нийцээгүй. Цөөн хэдэн хүний эрх ашгийг хамгаалсан. Алдаа, эргэж буцсан шийдвэрүүд их гаргасан. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар монголын ард түмэн Засгийн газрын үйл ажиллагаанд дүнгээ тавьсан. Тиймээс бид огцруулах санал гаргаж албан ёсоор тавьж байна. Одоогоор УИХ-ын дарга М. Энхболд байхгүй байна. Тиймээс бид УИX-ын дэд дарга Ж.Санжмятавд саналаа өгнө. УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурсан. Мөн нэлээд олон гишүүн бидний байр суурийг дэмжиж байгаа” гэлээ.
Зочин · 2017/08/23
Ene zasgiin gazar ajilaa muu bish harin ch sain hiisen ubgursun zasgiin gazar uls orniig ymar hetsuu bdald oruultsan bailaa daa odoo ter uyiig bodohod uls oron butsaad sergeh tuwshindee ochson bgaa. Edgeer heden nuhduud erh medel alban tushaaliin tuluu ard tumen, namaasaa urwasan uildel gargaj bna
Зочин · 2017/08/23
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ