Төв зам нь туслах замтайгаа түгжирдэг боллоо
2017/08/24
Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зүүн эргэхийг хориглох шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Энэ ажилд 900 сая төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байсан нь ташаа мэдээлэл ажээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү: “Зүүн эргэхийг хориглосонтой холбоотойгоор ямар нэг зардал гараагүй. Замын гэрэлтүүлгийн хувьд удирдлагын зохион байгуулалт хийж байгаа. Тэмдэг тэмдэглэгээний хувьд жил бүр замын сангийн хөрөнгөөр нийслэлийн бүх замууд дээр хэвтээ, босоо тэмдэглэгээ хийгддэг. Энэ ажил тухайн жилд төсөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээнд хийгдсэн. Зүүн эргэхтэй холбоотой зам дээр хийгдсэн хөрөнгө оруулалтыг судалж үзэхэд хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, хайс, эргэлтийн зураасанд нийт 14 орчим сая төгрөг зарцуулсан” гэдгийг хэлж байна. Хэн нь үнэн хэлж байгаа нь цаг хугацааны эрхэд ил гарна биз.
Энэ ажилд хэдийг ч зарцуулсан бай замын түгжрэлд зарцуулдаг цаг нь багассангүй. Тодруулбал баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх замын ачаалал гурван хувиар багассан гэх. Яг үнэндээ зүүн эргэхээ больсноос хойш ойр орчмын туслах замуудын ачаалал эрс нэмэгдсэн. Үүнийг Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү үгүйсгэсэнгүй.
Мөн төв замаараа түгжрээгүй ч зүүн эргэхдээ хамаг залуу насаа бартал түгжирч байгаа нь үнэн. Энэ түгжрэл нь зүүн эргэдэг байсан үеийн түгжрэлд явдагтайгаа ижил байгааг хэдэн өдрийн туршлагаасаа харж болно.
Уг нь энэ шийдвэрийг гаргахын тулд Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нэг жилийн турш судалгаа хийсэн гэж байгаа. Зарим орнуудад ч гэсэн зүүн эргэхийг хориглодог гэсэн. Тэгвэл гадаадын орнуудад зүүн эргэхийг хориглосон ч ачаалал авах замуудын нэвтрэх чадвар өндөр байдаг. Манайд ачаалал даах чадваргүй тул туслах замууд нь түгжирсээр байгаа. Ядаж туслах замуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлснийхээ дараагаар энэ шийдвэрийг гаргасан бол болох байлаа. Туслах замуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлээгүйн улмаас өнөөдөр туслах зас, төв зам дээрээ бүх нийтээрээ түгжирч байна.
Алдаатай энэ шийдвэрийг эргэж харах шаардлагатайг ерөнхий сайд мэдэгдсэн. Эргэж харах ч байх. Хэрвээ эргэж харахгүй гэж байгаа бол, нэг жилийн турш судалгаа хийсэн нь үнэн бол зүүн эргэхийг хориглосон шийдвэрээ хоногийн 24 цагаар биш ядаж 08:00-20:00 цаг хүртэл зүүн эргэхийг хориглодог болмоор.
Эс бөгөөс гаргасан шийдвэр нь тусыг эс олж туслах зам, төв замтайгаа түгжирч хамаг залуу нас зам дээр өнгөрөх нь ээ гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗЦАлбаныхан анхааралдаа авна биз ээ!!!
Зочин · 2017/08/26
harah aas doliison yumnuud bna zailuulah htei estoi maluud terchigtee zutgeed bhiin malaas dor mal bol haae ghed zogsono shuudee
хотын иргэн · 2017/08/24
Гэрлэн дохиогоо буруу байрлуулчихаад цагаан зураасаа алдаатай зурчихаад одоо юу яриад байгаа юм бэ гэрлэн дохио цагаан зураас тэмдэг тэмдэглэл зүгээр бол юу гэж түгжирэх юм .замын хөдөлгөөний зохион байгуулалтыг мөнгөөр биш хязгаарлалтаар биш дарангуйлалаар биш ухаанаар хийдэг юм хотын гэрлэн дохионууд цагаан зурааснууд тэмдэгнүүд нул алдаа ийм байхад түгэжирэхгүй байна гэж юу байдаг юм аваар осол гарахгүй яах юм
Зочин · 2017/08/24
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
хүннү · 2017/08/24
Манайхны нэг алдаа байнаа. Дандаа л дэлхийн улс орнуудад ийм байдаг, тийм байдаг гэж ярьдаг. Тэр дэлхийн улс орнууд чинь хөгжлөөрөө биднээс хол түрүүлсэн. Бид тэдэн шиг хөгжиж байж тэднийг дуурайх ёстой. Хөгжөөгүй байж тэдэнтэй адил болох гээд яаж баларч байгааг саяын "Баярхүүгийн зүүн гар" хэлээд өглөө дөө.
зочин · 2017/08/24
Цагийн хязгаарлалтаар яах юм бэ гол асуудал чинь ажлынн цагийн үеийн бүтээмж ба цаг алдалтанд байна 20-8 цагийн хооронд гол ажилаа бүтээдэг хүмүүс ихэнх нь таксичид боловуу