Хятадууд байгалийн баялаг ихтэй Африк тивд ихээхэн нөлөөтэй болжээ. Гэхдээ тэд барууныхантай адил цэргийн хүч, хатуу гараар хар тивийг колоничлоогүй, харин африкуудыг хөрөнгө оруулалт, зээл тусламжаар угжиж, тэр хэрээр нөлөөгөө нэмэгдүүлж байна. Түүхий эдээр ангаж буй Хятад улс Африкийн дэд бүтэц, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулахтай зэрэгцээд бас нэг бодлого амжилттай явуулж эхэлснийг олон улсын хэвлэлүүд анхааран мэдээлж байна. Энэ бодлогыг “гадагш гаргах стратеги” гэж нэрлэдэг.

Хятадын “гадагш гаргах стратеги” нь Хятадын хөрөнгө оруулалтыг дагалдуулан олон тооны эхнэргүй хятад эрчүүдийг гадаад улсуудад суурьшуулж, нутгийн эмэгтэйчүүдтэй гэр бүл болгох бодлого юм. Chinawhisper.com сайтад мэдээснээр, Африкт очсон эрчүүд африк эмэгтэйчүүдтэй гэрлэх нь ердийн үзэгдэл болжээ. Гэхдээ хятад эрчүүд эхнэр аваад Хятад руугаа буцах нь тун цөөн гэнэ. Тэд африк эхнэр авч, үр хүүхэдтэй болоод Африкт суурьших болсон байна. Сонирхолтой нь хятад нөхөр, африк эхнэрийн дундаас гарсан хүүхэд аавынхаа төрхийг дуурайдаг гэж дээрх сайтад өгүүлжээ.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Gashuun.mn