Ж.Эрдэнэбатын фракци Ж.Мөнхбатыг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр ярилцаж байна
2017/08/25
Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр тэргүүтэй УИХ дахь МАН-ын бүлгийн гучин гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор хүргүүлээд байна. Хуулийн дагуу уг асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэх учиртай. УИХ дахь АН-ын 9 гишүүн, бие даагч С.Жавхлан нараас гадна Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан дээрх гучин гишүүнийг дэмжих магадлал өндөр тул Засгийн Газар огцрох нь бараг тодорхой болжээ.
Иймээс Засгийн Газрыг хамгаалж үлдэхээр хичээх нь нэгэнт үр дүнгүй хэрэг болох тул дараагийн Ерөнхий сайдад өөрийн хүнээ зүтгүүлэхийг МАН-ын фракциуд онцгой ач холбогдолтой гэж үзэн, идэвхтэй яриа хэлэлцээр явуулж байна.
Тодруулбал УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын онцгой дэмжлэгтэй, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Н.Номтойбаяр нарын фракци ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Ж.Мөнхбатыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дотроо ярилцан, шийдээд бусад бүлэглэлүүдтэй яриа хэлэлцээрт орж эхэлжээ. Мөн Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарыг санал болгож буй бүлэглэлүүд МАН дотор байгаа нь нэгэнт тодорхой болоод буй билээ.
Л.Ганзориг
sonin.mn
duraak · 2017/08/27
haha bolgoo bolgo Ene uls ch syireh bololtoi
Ganba · 2017/08/27
Сэтгэгдэл бич гэчихээд бичихээр хаачих юм. юу гэж ойлгох вэ?
Ganba · 2017/08/27
60 тэрбумыг хаацайлсан этгээдүүдээс дэмийдээ ард түмэн хүлээж авахгүй
zochin · 2017/08/26
ene shulsee ushuulsen baagii yu daa estoi butehgui shuu
зочин · 2017/08/26
тэгээд одоо боловсролгүй шүлгэнцэр тэрлэсэн онгироо хархүүгээр засгаа удирдуулах уу. улсаар тоглож ханахгүй байна уу МАН, эдийн засгийн ямар ч мэдлэггүй, өөрийнхөө зүүсэн цагаар бүхнийг хэмждэг хүн
ZOCHIN · 2017/08/25
erdenebat monhbat 2 n ylgaa yu baigaa neg teregnii 2 dugui l baina daa sonjee ene MAN
irgen · 2017/08/25
ene oliggui nohor eronhii said hiij chadah u.
ARD · 2017/08/25
yaanaa mongolchuudaa
Зочин · 2017/08/25
ха ха ийм уянгын халилттай пан гөрдөг нөхөр ЕС болвол бүүр дампуурна
СОНГОГЧ · 2017/08/25
Еээ Бурхан минь. Ингэж мэдрэл муутай хүнээр тоглоом хийж ,цаашлаад улс орныхоо нэр төрийг хөөдөхөө больж өгнө үү?Гуйя. Наад хүн чинь хэлэх ярих үгээ бодох бүү хэл хэлсэн ярьснаа мартаад шөл эсрэг зүйл ярьдаг ОРОН ГАРАН нөхөр байна лэй шүү. Тэрэндээ тулбал муу ч гэсэн Эрдэнэбат нь арай дээр байх. Харин наад хүнээ ЗГ- аас холдуулж үзээрэй.
бол · 2017/08/25
20 онд ман унажээ
Зочин · 2017/08/25
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ