Эхнэргүйгээр шийдэх ямар асуудал байдаг юм бол?
2017/08/28
Нөхөр бид хоёр хамт амьдраад гурван жил болж байна. Аймаар хүйтэн хөндий би нэг танихгүй хүнтэй л амьдарч байгаа юм шиг болсон. Тэрнээсээ болоод намайг хайрлахаа халамжлахаа больсон. Би өөрийг нь хайрлаад халамжлаад байх тусам улам л хөндийрнө. Тэгэх бүрт эмэгтэй хүн сэтгэл санаагаар унаж, бүүр урам хугараад хэцүүхэн л байсан. Жирэмсэн болсон ч хөндий харьцаа нь өөрчлөгдөөгүй.
Шөнө босоод юм идэхээр зүүдлээд байгаа юм уу? Тэнэг юм уу гэж хэлүүлээд уйлаад сууж байсан ч тохиолдол байгаа. Байнга маргаад байхаар хэцүү байсан болохоор, тэр хүн хэсэг ганцаараа байж юм бодог, би өөрөө ч гэсэн тайван байх тусдаа байж үзлээ. Ерөөсөө намайг санасан шинж алга, намайг халамжилна гэж бодсон нь ч эндүүрэл байж. Уулзалгүй, утсаар ярилгүй, холбоо барилгүй 10 хонолоо таг шүү. Тэгээд Зулбах шахаад эмнэлэг дээр дуудаад тэгээд худлаа үнэн сайндлаа. Гэсэн ч хөндий хүйтэн хэвээрээ. Сексийн талаар ярих ч юм биш. Надтай ойртолгүй сар гаран болж байна. За тэгээд хэрэлдлээ. Хүсэхгүй байна гэнэ. Тэгээд 7 хоног тусдаа амьдаръя, надад шийдэх асуудал байна гээд асуудлаа хэлэхгүй юм. 7 хоног хүссэнээр нь тусдаа байлаа. Нэг газраас 2.5 сая төгрөг зээлсэн сурагтай байна. Тэгээд хүсээд байсан 7 хоног нь дууссан чинь хөдөө томилолтын ажилдаа явахаар болсон. Явахаасаа өмнө салъя гэнээ. Тэгэхээр нь юу ч хэлж чадсангүй. За гэж хэлээд л саллаа.
Эхнэргүйгээр, их хэмжээний мөнгөөр шийддэг ямар асуудал байдаг юм бол? Жирэмсэн эхнэрээсээ салъя гэж хэлж байгаад шийддэг тэр ямар асуудал байх уу?