Хэдэн цэрэг эрийн амиар “туг тахиж” байж Батлан хамгаалах салбарыг хариуцлагатай болгох вэ?
2017/08/30
Б.Бат-Эрдэнэ бол улс төр, спортын хүн гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Гэвч мэргэжлийн гэх засгийн газарт Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд болсон. Гэвч мэргэжлийн бус хүн салбар удирдсанаар батлан хамгаалах салбар морь унасан толгойгүй хүн шиг болоод байна. Морь унасан толгойгүй хүн шиг болсон гэдгийг гурван жишээгээр хэлье.
Жишээ №1. Тавантолгойд сургуулилтын үеэр бөмбөг тэсэрч хоёр хүн амиа алдав.
2017.04.11-ны өдрийн 17:40 цагийн орчим Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу 311 дүгээр ангийн байршлаас 10 гаруй км-ийн зайд орших Очир толгойн орчимд байрлан хээрийн сургууль хийж байсан 350 дугаар бригадын зэвсгийн офицер, ахмад Б.Мөнгөншагай, гранатмётчин, ахлагч Б.Ариунболд нар гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан.
Жишээ№2. Тавантолгойд мөн л осол гарч хоёр хүн гэмтэв
Төв аймгийн Алтанбулаг суманд байх Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төв орчимд 2017.05.10-ны өдөр осол гарсан байна. Тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр 69 машинтай явж байгаад осолдож бэртэл авчээ. Тухайн үед Тавантолгойн сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын зарим ангиуд хээрийн бэлтгэлд гараад байгаа бөгөөд осолдсон алба хаагчид нь Батлан хамгаалахын их сургуулийн офицер, ахлагчид байсан байна.
Жишээ №3 Гурван цэрэг усанд осолдоод одоо болтол олдоогүй байна
Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Оросын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 75 км-т/ Ховд голын усанд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагч Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай, эрэгтэй/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай, эрэгтэй/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Е /19 настай, эрэгтэй/ энэ сарын 27-ны өдөр осолдсон. Тэднийг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 8 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатараар ахлуулсан 4 алба хаагч, ЗХ-ний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгний багийн 4 алба хаагч, ЗХ-ний 123 дугаар ангийн 41 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 20 ажилтан, нийт 113 хүн, 15 автомашин, 6 завь, 1 нисдэг тэрэгтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдөр 9 цэгт пост гарган, явганаар голын эрэг дагуу 72 км, 3 завиар голоор усаар 180 км газарт, нуур болон голын усанд 1.8-5 метрийн гүнд 240 минутын шумбалт хийсэн ч олоогүй байна.
Үүнээс гадна цөөнгүй асуудал батлан хамгаалах салбарт гарсаар байгаа. Гэвч тушаалаар хөдөлдөг болохоор гадагшаа мэдээлэл гаргахгүй хэмээн цэргүүд нь амаа хамхиж чимээгүй байдаг нь нууц биш.
Энэ бол бүх батлан хамгаалахс албар бүх шатандаа хариуцлага алдснаас болж гарсан асуудлууд. Цэрэгтэй холбоотой бүх асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцдаг. Монгол улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч бол Ерөнхийлөгч. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нь дэслэгч генерал Д.Даваа. Зэвсэгт хүчин өөрөө батлан хамгаалах салбарт хамааралтай болохоор дээрх асуудлууд Б.Бат-Эрдэнэд мөн хамааралтай. Гэвч Батлан хамгаалахын сайд нь “Бүх шатандаа хариуцлага хүлээнэ. Гэхдээ БХЯ, Зэвсэгт хүчин тусдаа байгууллага” гэх мэтээр ярьж хариуцлагаас бултахыг хичээж байна.
Хичнээн хүний амь нас, эрүүл мэндээ хохирч байж батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчин хариуцлагатай болох вэ? Ажилдаа эзэн болж ардын хүүхдийг амь шигээ хайрлаж чадахгүй бол ажлаа хийж чаддаг нэгэнд нь тавиад өгвөл яаж байна Ерөнхийлөгч өө, Батлан хамгаалахын сайд аа, ЗХЖШ-ын дарга аа...
Бодлогын яамыг чадахгүй хүн удирдахаар улс орны аюулгүй байдалд заналхийлж байгааг Монголын ард түмэн хангалттай харлаа. Одоо больцгоо!!!
ХУУЧИН ЦЭРЭГ АТАМАН ХООГО · 2017/09/07
ЭХ ОРНЫХОО ӨМНӨ ТАНГАРАГ ӨРГӨЖ₮ ЭР ЦЭРГИЙН АЛБАНДАА ИЖИЙДЭЭ ААВДАА ҮНСҮҮЛЖ АМРАГ ХАНЬ АЛАГХАН ҮРЭЭ ОРХИОД ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ АЛБАА ХААХААР ЗОРИГ ШУЛУУДСАН ЦЭЛ ЗАЛУУХАН ЗАЛУУС ХАРИУЦЛАГА САХИЛГАГҮЙ АРХИЧИН ОФИЦЕРИЙН БАЛГААР ЗҮЙ БУСААР ХОРВООГ ОРХИСООР БАЙНА. ШҮДИЙГ НЬ ДУТУУ АВЧ РЕЗИНЭН БЭЭЛИЙГЭЭ ХАМАРТ НЬ ХИЙЖ ОЁОД ХӨӨРХӨН ХҮҮГИЙН НҮДИЙГ СОХОЛЖ.....ЁО ЁО ЁО ОДОО БОЛИОЧЭЭ. САЙДАА ЭНЭ БҮХЭЛ БҮТЭН ЯАМ УДИРДАЖ НАМТАР ТҮҮХТ ЭРЭЛХЭГ УЛСЫН ГОЛ ЯАМЫГ АВЧ ЯВНА ГЭДЭГ ЧИНЬ НААДМЫН ДЭВЖЭЭН ДЭЭР БАРИЛДАХААС ШААЛ ӨӨР АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. АРД ТҮМНИЙХЭЭ ХАЙР ХҮНДЛЭЛИЙГ ӨӨРӨӨ САНАЛААРАА ОГЦОРЧ ДАХИН НЭГ УДАА ХҮРТЭЭЧ. УХААН ЧИНЬ ХҮРЭХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ДАВХАР СЭНЖИГНИЙ БАРЬЦ БИШ УХААН СЭТГЭЛ ОВ ЗАЛИАР ЭНЭ ЯАМЫГ УДИРДАНА. АЛДАРТ ЗЭВ СҮВЭЭДЭЙ БООРЧИ НАРТАЙ ӨӨРИЙГӨӨ ЗҮЙРЛҮҮЛЖ БОДООД ЯВАА ЮМ УУ? СЭРЭЭЧ БОДООЧ УХААРААЧ. ОДОО БОЛСООН.ДАХИН ААВ ЭЭЖИЙН АЛАГХАН ҮРСИЙН АМЬ НАСЫГ БИТГИЙ АВААЧ ГУЙЖ БАЙНА. САЙХАН БӨХӨӨРӨӨ Л АРД ТҮМЭНДЭЭ ХЙАРЛАГДАЖ ЯВААЧ.ГУЙЯ ТАНААС ЭНЭ УЛС ТӨР ГЭДЭГ БУЗАР ТОГЛООМООС ГАРААД ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛООД ӨГӨӨЧ.
зочин · 2017/09/07
та огцорох болоогүй юу. өөрийн хүсэлтээр огцроо ч. эр зориг гаргаад
иргэн · 2017/09/04
БХя-ны дэд сайд нь онцгойд байсан хөлдүү нөхөрдуламдорж,төрийн нарийн нь энд тэнд байр суурьгүй юу ч хамаагүй хийж явсан батбилэг гээд нэг хоолны сав байхад яаж сайн байх вэ,мөнгө арын хаалгаар томилдогоо болиогүй цагт энэ байдал дээрдэхгүйээ.
Зочин · 2017/09/02
БАРИЛДДАГ үедээ мэх байхгүй зууралдсаар байгаад барьц сонгуулж давдаг үеээ л САЙД суудалдаа давтах нь л дээ, МАН --аасаа сурсан ганц юм нь энэ,
Зочин · 2017/09/02
үнэн ш дээ энэ архичин нас нь хэтэрсэн шахаад шахаад бүтээмж гардаггүй онжав нутаг нугаараа сургууль ангижаваара түрүү барин тэтгэвэртээ гардаггүй албан тушаалтайгаа амь бөхтэй зуураллдаг хоцорсон ангийн захирагч штабыг нэн даруй солих -- БХЯ Жанжин штабт амь бөхтэй шигдсэн -- дээрхи ангиудын гүзээ нь хагарах шахсан хурандаа нарыг хаацайлж оронд нь аминыхаа бүх хангалтыг авдаг анги -- яам ЗХЖШ --г мафийн сүлжээгээр торлосон газар хэлтэсийн хурандаа нар бр/ генералуудыг / наад захын жишээ гэхэд л харьяа ангийн цалин буух өдөр дээрхи дарга нар бүгд ажил шалгах нэрээр очиж бөөн архидалт болдог / үндэсээр нь цэвэрлэх хэрэгтэй, дээр нь сайд ж/штабын дарга гээд ууссан 2 хөлдүүг нэмэхээр энэ яамны ажил ямар байх уу ? Бүүр дээр нь хоорондоо уралцсан МАН --?
ЗочинЗочин · 2017/09/01
БХЯ,ЗХЖШ-ын бодлого үйл ажиллагаа үнэхээр хэцүү болжээ.Танил тал, хахуульгүй л бол та яаж ч чадахгүй.Албан тушаал ахина гэж байхгүй, сургууль, сургалт энхийг сахиулах ажиллагаанд явна гэдэг бэрх болсон нь нууц биш шүү.
Зочин · 2017/09/01
Энэ асуудлыг зө в л шийдээсэй дээ. Өмнө нь гарч байсан хэргүүдэд дарга удирдлагуудыг нь ажлаас нь чөлөөлсөн болоод л өнгөрч байсан.Нөгөө хэнэггүй архичин хурандаа нар нь яам жанжин штабдаа ажлаа хийгээд л явж байдаг. Энэ хариуцлага мөн үү.Одоо энэ гурван сайхан залуугийн амийг яах вэ.Эцсийн эцэст тушаал шийдвэр гаргаж явуулсан дарга нар хариуцлагаа хүлээгээсэй.дарга захирагчийнхаа тушаалыг биелүүлж явсан бас нэгэн хэлмэгдэхвий дээ.
зочин · 2017/09/01
Наад асуудлыг чинь шууд хариуцдаг чиг үүрэгтэй ЗХЖШ-н дарга генерал Даваа гэж нэг архичин нөхөр байдаг юмаа тэр нөхр ийн шууд хариуцаж хийдэг ажил шүү.Сайд бол бодлогоо боловсруулна хэрэгжүүлэх үүрэгтэй.Энэ Даваа гэх гостуу гөхрийг авч хаях хэрэгтэй шүү дээ хариуцлага тооцох хэрэгтэй.Элбэгдоржийн нутаг??????
Зочин · 2017/08/31
хөлдүү батэрдэнэ байгаа цагт арми хэзээ ч шинэчлэгдэхгүй
zochin · 2017/08/31
Ene baliar Bat erdeniin derged erunhiilugchiin zurgiig hamt taviad bhdaa yadgiin boldoo Mahan tolgoitig uurii ni zailuulaach SHat shatandaal arga hemjee avagdana uu gehees bi ch ogtsorno gej baihgui shuu gechihsen TV-eer burj bna lee ineedtei ch yumdaa
зайлаачээ · 2017/08/31
бат-эрдэнийг сайд байхад яамны клоя батсайхан мэтийн хурандаацарууд голийж харин хэдэн бор цэргууд яанадааа
ард · 2017/08/31
ядаж энэ хүн шиг хөдөлмөрлөх чадамжтай байж муулаач ...
ард · 2017/08/31
Эх орны цэрэг, хөлсний цэрэг хоер өөр л байх бий, жинхэн цэрэг, цэрэг болох заягүй хов хөөгч өөр, мэдэхгүй байж бичих ч өөр, цэргийн босгийг дордуулж болохгүй л бол уу, жинхэн цэрэг эрсийн сүлд өөдөө байг
0 · 2017/08/31
мэргэжлийн бус хүнээр сайд хийлгэхээ болиочээ олон цэргүүд харамсалтайгаар амь үрэгдэж байна шдээ батэрэднэ гэдэг энэ сайд БХ ийг удирдаж чадахгүй байна саналаараа огцороочээ энэ хүнд хариуцлага тооцоочээ ГАДНЫ орны удирдах тушаалтнууд хариуцлага алдахаара саналаараа огцорч ялаа эдэлдэг шүү энэ сайдад арга хэмжээ ав
хүний амь · 2017/08/31
БХ-ы сайд нь ЗХЖШ-ын даргатайгаа хамт өргөдөлөө өгөөд зайлаачээ
baterdene amidaa · 2017/08/31
naadh buduun har bohoo odoo boliulaachee battulgaa hamag tsereg alaad duuslaa
Энэ нэг бөхөө зайлуулмаар · 2017/08/30
Юу ч гэхэв дээ, энэ нэг албан тушаал, нэр төр хөөцөлдсөн бөхөд ажил өгөхөөр ийм байгаа юм. МАН ч дээ ядруувтар юм биш үү.
Энэ нэг бөхөө зайлуулмаар · 2017/08/30
Юу ч гэхэв дээ, энэ нэг албан тушаал, нэр төр хөөцөлдсөн бөхөд ажил өгөхөөр ийм байгаа юм. МАН ч дээ ядруувтар юм биш үү.
зочин · 2017/08/30
Нисдэг тэрэгний дүгнэлт байхгүй, гранатын дүгнэлт байхгүй, хөл хөлдөөсний дүгнэлт байхгүй,суманд өртсөн дүгнэлт бас байхгүй дүгнэлтүүд 2020 онд гарна гэнээ
zochin · 2017/08/30
Бат-Эрдэнэ одоо ажлаа өгдөө, энэ ажлыг хийж чадахгүй нь батлагдаад байна ш дээ
Зочин · 2017/08/30
Ажлаа хийж чаддаг ч юм шиг сэтгүүлч нар
zochin · 2017/08/30
DAVAA odoo uuruu urgudluu uguud zailaach,
Зочин · 2017/08/30
Цэрэг армийн эрдмйиг судалсан амьдралы нь мэдэх хүнээр сайд тавиач. Спортын хүн юугаа мэдэхийн. Тэсрэх бөмбөг гэдгийг мэдэхгүй аюулгүй ажиллагааг ч мэдэхгүй. Улс төржөөд