Хайртай гэчихээд жирэмсэн болгоод хаяад явдаг хүн байх уу
2017/08/30
Би бүүр яахаа мэдэхгүй уйлаад л суудаг боллоо. Яаж хүнд ингэж муухай хандаж чаддаг байнаа.
Би найз залуутайгаа үерхээд 2 жил болж байна. Сайндаж муудаад хоёр жил болсон. Хоёр гэрээрээ ирэн очин байдаг, нэгнийхээ сайн муу, сайхан муухай бүхий л цаг үед хамт байсан. Хамтдаа ирээдүйгээ ярьж, мөнгөгүй үедээ алхаад, мөнгөтэй үедээ 2-уулаа тусдаа гарахад ийм ийм юмнууд хэрэгтэй гээд худалдаж авчихдаг ирээдүйгээ ярилцсан хосууд байлаа.
Мөнгөгүй болохоор би илүү зүйл нэхэж, авахуулж байгаагүй. Саяхан би жирэмсэн гэдгээ мэдлээ. Найз залуудаа хэлсэн чинь бас л бөөн баяр. Гэхдээ эхнэр жирэмсэн байхад нөхрийн чанар танигдана гэдэг үнэн юм байна. Хүн хордлоготой хэцүү байхад хажууд элдэв үнэр гаргана. Шөнө өлсөхөөр ядаргаатай юм гэх мэтээр ад үзнэ. Маргах болсон. Маргахаараа хэдэн өдрөөр ч хамаагүй хэдэрлэнэ. Сүүлдээ орж гарч шоуддаг боллоо. Үүрээр орж ирдэг байсан хүн бүүр өглөө орж ирдэг болсон.
Сая нэг маргасан чинь салъя гэнэ. Хэлснээр нь болж харьцахгүй байсан чинь бүүр харьцахгүй таг чиг байгаад байх шинжтэй шүү. Тэгээд хүүхдээ бодоод гэрт нь очоод хэдэн өдөр байлаа. Хүн байна чинээ тоохгүй, тэрнээс нь болоод муудаад маргалаа. Маргасан чинь гэрээсээ хөөгөөд, явахгүй гэсэн чинь гараад явсан. Маргааш нь өглөө орж ирсэн. Тэрнээс нь болж дахиад маргав. Тэгсэн дахиад салъя л гэнэ. Хүүхдээ бодохгүй байна уу гэсэн чинь хэн хэндээ энэ нь дээр ч гэсэн.
Гомдоод за салмаар байгаа бол салъя, харин хүүхдээ чамаар би овоглохгүй шүү, хүүхэд төрсөн ч чамд хэлэхгүй гээд тэр гэрээс бүх юмаа аваад гарсан. Ерөөсөө надтай холбоогүй л байна.
Ийм хүн бас байдгаа. Өөрийнх нь хичнээн хүнд хэцүү үед хажууд нь хэн түшиг боллоо доо. Хүний ач тус боддоггүй юмаа гэхэд ядаж гэлсэн дэх хүүхдээ бодоод хажууд тэсэж болдоггүй юм байхдаа. Хайраа гэж дууддаг байсан хэрнээ ийм ч байдалд хүрэх гэж дээ.
Нэгэнт сална гэчихээд очих хэцүү юм. Очихгүй байх хэцүү юм. Хүүхдээ бодоод очихоор дахиад л маргалдаж муудалцах юм болов уу?
zochin · 2017/09/02
iim erchuud zondoo mongold baidag yum bna le ,harad baihad er tiim erchuud amriig harj tolgoi horogdoh gazartai hooltoi orlogotoi hun baradaj hair ene ter gej honog odor ongoruuldeg yum bna le shuu, er ooriin gesen oron gergui devseh gudasgui uuh yaaga baihgui gartai niilbel heden jil yahan ingej tegne teegd tarna tanigdaad oor bieiin amar gazar luu nuudeg yum da ohiduud mini ertei holbogdoj baihar erthen ooriigo sain sanhuugiin erch cholootei boloh talaar bodoj baisan deer shuu, sanhuutei huntei yamar hun hairtai geed suudag yum da kkkkkkk
irgen · 2017/09/01
iimerhuu muu novshiin erchuuded zoriulsan hariutslaga tootsdog hatuu shiitgel onogduuldag huulitai bolmoor yum. odoo buur herees heterch baina. huurhii busguichuud l ard ni nulimastai zovj amidrah yum daa.
Зочин · 2017/08/30
uuriiguu bolon udahgyi mendleh hyyhdee bodood iim archaagyi zaluugaas salah heregtei ter chigt ni orhi, chi dahiad l yavaad ochivol ulam l yne hyndgyi bolno shyy unuudur chamd hetsyy bgaa gedgiig medej bna nasan turshdaa hyyhdee uuriiguu hetsyy bdald amidruulah geegyi l bol unuuduruus ehleed turuh hyyhdee bodoj amidar.
emegtei · 2017/08/30
Hetsuu l hun bn daa,nasaaraa l zovohiin nemer ,huuhdee bodood nasaaraa heruul uruultai amidrah chini buur hetsuu dee
Зочин · 2017/08/30
hund hun iluudehgui ee naadhaa orhiod huuhduu bodoo