Ерөнхий сайдыг огцруулахаас есөн гишүүн татгалзаж, найм нь дэмжив
2017/08/31
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дуусмагц Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцсэн ч гишүүдийн 52.9 хувийн саналаар дэмжигдсэнгүй.
Бүлгийн хуралдаанд нийт 19 гишүүний 17 нь оролцож 89.5 хувийн ирцтэй эхэлсэн. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар өргөн барьсан саналын үндэслэл, шалтгаанаа танилцуулсан юм. Тэрбээр “Засгийн газар найман төрлийн концессын гэрээ хийсэн. Мөн өнгөрсөн жил ажил хийгээгүй, 60 тэрбумаар төрийн албыг наймаалцсан асуудлаа хаацайлсан, маш олон хууль санаачлаад буцаасан. Тиймээс Ж.Эрдэнэбат сайдад хариуцлага тооцох ноцтой үндэслэл байна гэж үзсэн. Энэ асуудлыг Үндсэн хуулийн 43 дугаар зүйл заасны дагуу, Дэгийн 38.1 дүгээр заалтыг үндэслэж тус тус хэлэлцэж өгөхийг хүсч байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүн хэд болсныг асуухад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Огцруулах бичигт өргөн барих үеэр 30 гишүүн гарын үсэг зурсан байсан. Саналаа татсан нэг ч гишүүн байхгүй. Гарын үсэг зурсан гишүүдийг элдвээр доромжилж байна. Энэ 30 гишүүн итгэл үнэмшлээр зурсан. Албан тушаалын төлөө яваагүй. Өнөөдөр Монголд хууль хүчин, бизнесийн, улс төрийн нам дамнасан бүлэглэл бий олсон байна. Улс нь улс шиг, парламент нь парламент шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг байгаасай гэсэн итгэл үнэмшлээр энэ 30 гишүүн өндөр эрсдэл гаргаж явж байна. Засгийн газарт орохгүй, сайд болохгүй” гэж хариулав.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “60 тэрбумын асуудлаар би өөрийн байр сууриа хэлсэн. Хэрэв би хэн нэг хүнээс нэг төгрөг авч албан тушаалд томилсон байх юм бол өнөөдөр би огцроход бэлэн байна гэж хэлсэн. 800 тэрбумын концессын асуудал гэж ярьж байна. Үүнийг АН-ын бүлгийн даргаас асуусан дээр байх. Манай Засгийн газар хоёр л концесс байгуулсан. Нэг нь Дорноговийн автозам, нөгөө нь Хан-Уул дүүрэгт 300 ортой хүүхдийн эмнэлэг барих концесс. Энэ эмнэлэг дутуу баригдчихсан, үүнийг дуусгах л гэрээ байсан юм. Үлдсэн бусад бүх концесс нь өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан. Бид мөнгөн дүнг нь багасгаж, төлөх хугацааг нь уртасгаснаар нийтдээ 50 тэрбум төгрөг зургаан концессоос хэмнэсэн. Ийм үйл ажиллагаа явсныг сүүлд гарсан хуулийн үндэслэлээр өмнө нь гарсан шийдвэрийг зөрчсөн гээд тавьчихсан байгаа юм. Хууль хүчний байгууллагын асуудал хөндөж байна. Сошиал орчинд маш их маргаан дагуулсан, шүүх хяналтын байгууллагад байнга шаардсан ийм л асуудал явж байгаа. Тэрнээс Засгийн газар болон Ж.Эрдэнэбат миний зүгээс зохион байгуулсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэв.
Үүний дараа гишүүд санал хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Огцруулах асуудлыг бид нарийвчлан судалж үзсэн. Концессын гэрээг Засгийн газрын гишүүний нэгдмэл ашиг сонирхолтой газартай байгуулсан нь үнэн. Хүүхдийн мөнгийг ялгаварлан гадуурхаж олгосон. Зоримог алхамыг энэ Засгийн газар хийхгүй байна гэдэгтэй би санал нэг байгаа. Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж АН-ын бүлэг үзсэн. Хариуцлагын олон хэлбэр байдаг. Хариуцлага алдсан сайд нартаа тооцох гэх мэт. Төрийн ажлыг гацаахгүйгээр Засгийн газартаа хариуцлага тооцоод ажлыг нь урагштай явуулах талаар бодох нь зүйтэй байх” гэв.
Д.Эрдэнэбат гишүүн “Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж байхад цөөнхийн бүлэг нэг зүйл хэлж байсныг энд би давтаж хэлмээр байна. Засгийн газрыг цөөнх биш олонх огцруулдаг гэж хэлсэн. 65-ын бүлэг өөрсдөө Засгийн газраа огцруулж байна. АН-д өөрсдийн бурууг бүү тох. Ерөнхийлөгчийн сонгууль Засгийн газарт дүн тавьсан нь үнэн. Эрх баригч, үнэмлэхүй олон суудалтай МАН асуудлаа хурдхан нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна. Энэ асуудлаа хуулийн дагуу, хуулийн хугацаандаа шийдэж дуусгаасай. Олонх л асуудлаа шийддэг шүү” гэсэн юм.
Ийнхүү гишүүд асуулт асууж, саналаа хэлж дууссаны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 47.1 хувь нь дэмжиж, 52.9 хувь нь татгалзав. Тодруулбал нийт 17 гишүүн санал өгсний ес нь Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн бол найм нь огцруулахыг дэмжсэн юм.
Байнгын хорооны уг санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах боллоо.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
ХАЛТУУРЧИН ХААГАА · 2017/09/07
ЗАСГИЙН ГАЗАР ТОГТВОРГҮЙ БАЙХ НЬ ЖИРИЙН ИРГЭД БИДЭНД МАШ ХОРТОЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ.ӨНДӨР ШААРДЛАГА ТАВИАД ЭНЭ ЗАСГАА ОГЦРУУЛЖ ЯАХ ЮМ БЭ? УГААСАА ЭНЭ ЗАСАГ ТӨР ИРГЭН БИДЭНДЭЭ ЭЭЛЭЭ ӨГӨХӨӨ БАЙГААД УДСАН ШҮҮ ДЭЭ. ХАРИН Ч ИХ ДАРАМТЛАЖ БАЙГААГ АРД ТҮМЭН ХАРСААР Л БАЙГАА. БИД НАР ЕР НЬ ЯАСАН ЮМ БЭ? МАШИН АЧИЖ МӨНГӨ НЭХЭЖ ДАРАМТЛАНА.СУРАГГҮЙ ТЭНЭГ ЗАМЫН ЦАГДАА НАР НЬ ЖААХААН ШАЛТАГ ШАЛТГААНААР ТОРГОЖ ДЭЭРЭЛХЭНЭ. МАШИН АЧЛАА ГЭЭД ЭНЭ УЛС ХӨГЖИХ ҮҮ? БОЛОВСРОЛГҮЙ ХАРЬЦААГҮЙ АЧИЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ ЭНЭ ДЭЭРЭМЧИД ОДОО БҮР ЦАГДААТАЙГАА НИЙЛЖ АВААД ЧАНГА ЯРИГЧААРАА ЗАГНААД ТЭНЭГТЭЭД ЯВДАГ БОЛЛОО. ЭДГЭЭР МУДАКУУД ЕРӨӨСӨӨ ЗАМЫН ЦАГДААГААС ИЛҮҮ ЭРХ ДАРХТАЙ БОЛООД УДЛАА.ИЙМ ЖИЖИГ АСУУДЛАА АНХААРЧ ШИЙДЭЭЧ. ӨДӨРЖИН ШӨНӨЖИН ХАЛТУУР ХИЙГЭЭД ХОРЬ ГУЧХАН МЯНГАН ТӨГРӨГ ОЛЛОО_ГЭТЭЛ ЭНЭ ДЭЭРЭМЧИД ЖАРАН МЯНГАА ӨГӨӨД МАШИНАА АВ ГЭЖ БАЛАЙРЧ БАЙНАШТ.БОЛИОД ӨГӨӨЧ. АЧИЛТЫН КОМПИАНУУДЫГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ.БҮГДЭЭРЭЭ МАШИНДАА ДАРАГДАЖ ҮХЭЦГЭЭЖ ЯДАРСАН ЖОЛООЧ НАРЫН БАХЫГ ХАНГААД ӨГӨӨЧ ГУЙЖ БАЙНА БУРХААН ЭДГЭЭР ДЭЭРЭМЧИНГҮҮДИЙГ ТЭРГЭНЦЭР ДЭЭР СУУЛГААД ӨГӨӨЧ.ТЭГЭЭД МАШИН АЧИХЫГ НЬ ХАРМААР Л БАЙНА.ТҮЙ ТҮЙ МАШИН АЧИЖ ОЛСОН МӨНГӨНДӨӨ ХАХАЖ ХАРААЛ ИДЭГ ТҮЙ ТҮЙ ТҮЙ
Өвөө нь · 2017/09/03
Хэдхэн амбиц хөөсөн жулдрайнууд засаг огцруулж тоглох гд бгаа юм бишүү. Энэ засаг өмнөх засгийг бодвол харинч чамбай ажиллаж бга нь харагддаг. Аль ч засгийн үед алдаа оноо блгүй яахав. МGL-чуудын нэг муу зан бна. жаахан сиймхий гарвал бие биенийхээ бөгсийг ухах гэдэг. Одоо больцгоо. наад засгаа ажлыг нь зүгээр хийлгээч. Оронд нь ямар л олигтой хүмүүс гарч ирэв гэж. Түй чёрт..
иргэн · 2017/09/01
Еөрөнхий сайд яамар учраас Ерөнхийлөгчийн Овот шаар,, хэмээх хулгайч нартай хийх тэмцэлийг дэмхгүй Хулгайч нарыг хамгаалаад байна Ийм байх юм бол засагын газарыг огцоруулах нь зөв ,,, Ажил нь бол муугүй яваж байгаа
зочин · 2017/08/31
Улсыг самар ,хулгайгаа хий.. хармаар бна гэж уу !Хумууст талхнаас гадна бас унэт юм байдаг юм шдээ
Зочин · 2017/08/31
Нийгмийн даатгалын ерөнхий газар гэж ялзарсан байгууллагад ямар арга хэмжээ авах вэ гомдол санал гаргах гээд өдөржин утасруу нь залгалаа Утас нь 77771289 Утсаа огт авахгүй Тэгээд гомдол санал авдаг гээд 95771289 дугаар өгнөө бас Утсаа авна гэж гонж төөрдөг байшин шиг олон утас дамжуулаад яриулнаа өөрсдөө ч их сурцтай гомдол авах биш байгууллагаа хамгаалах гэсэн эрхэм зорилготой Дарга нар нь ажил дээрээ ер байхгүй Дүүргийн салбарууд нь удирдлага байхгүй дураараа аашлана Улс орон эзгүйрлээ
Зочин · 2017/08/31
ajlaa hiig l dee yr dyngiin n uziel dee
зочин · 2017/08/31
Ерөнхий сайд Эрдэнэбатыг хэвээр үлдээхийг дэмжиж байна. Харин Батзандангийн хэлсэн шиг шаардлага хангахгүй сайдыг огцруулж шинээр засгийн газраа дахин бүрдүүлж болох юм
uuu · 2017/08/31
iii
Зочин · 2017/08/31
Хэн ч гараад диваажин болгочихгүй, идэж уух нь л гарах гэх байх
Зочин · 2017/08/31
Эрдэнэбат төрд байх хүний нэг
Зочин · 2017/08/31
АН-д буруу байхгүй, тэгэхдээ АН тун их баярлаж байгаагаа нуух юун.
зочин · 2017/08/31
шаардлага хангахгүй зарим сайдаа солиод Эрдэнэбатын ЗГ ажлаа үргэлжлүүлбэл зөв байхаа
Зочин · 2017/08/31
Ж.Эрдэнэбат Маш цэгцтэй асуултанд хариулдаг .Чухам тойрогсод нь ямарыг мэдэх юм алга .Зөв улстай бол зөв ЦЭГЦТЭЙ ажиллаж чадах байх гэж бодно. Ерөнхий сайд заавал намын дарга байх алба байгаа юм уу. Хуулинд тэгж заасан л гэх байх. Өөр нэг сайн сул гишүүн л хиймээр юм. Дээр үед намын даргыг байгууллагын дарга сайд давхар хашдаггүй л байсан. Гал тогооны ажил хамгийн хүнд .
Жирийн иргэн · 2017/08/31
Засгийн газрын ажлыг хийлгээч