М.Энхболд МАН-ын дарга байгаа цагт У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшиж ч чадахгүй
2017/08/31
Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэж, гишүүдийн 52.9 хувийн саналаар дэмжигдсэнгүй.
Тодруулбал УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 19 гишүүний 17 нь хуралдаанд оролцож, ес нь Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Энэ ес бол УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Лүндээжанцан, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Б.Ундармаа, Н.Энхболд, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Ж.Мөнхбат нар байв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат : "60 тэрбумын гэх асуудлаар би өөрийн байр сууриа хэлсэн. Хэрвээ би хэн нэг хүнээс нэг төгрөг авч албан тушаалд томилсон байх юм бол өнөөдөр огцроход бэлэн байна . 800 тэрбумын концессын асуудал гэж ярьж байна. Үүнийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас асуусан нь дээр байх. Манай Засгийн газар хоёр л концесс байгуулсан. Нэг нь Дорноговийн автозам, нөгөө нь Хан-Уул дүүрэгт 300 ортой хүүхдийн эмнэлэг барих концесс. Энэ эмнэлэг дутуу баригдчихсан, үүнийг дуусгах л гэрээ байсан юм. Үлдсэн бусад бүх концесс нь өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан. Бид мөнгөн дүнг нь багасгаж, төлөх хугацааг нь уртасгаснаар нийтдээ 50 тэрбум төгрөг зургаан концессоос хэмнэсэн. Ийм үйл ажиллагаа явсныг сүүлд гарсан хуулийн үндэслэлээр өмнө нь гарсан шийдвэрийг зөрчсөн гээд тавьчихсан байгаа юм. Хууль хүчний байгууллагын асуудал хөндөж байна. Сошиал орчинд маш их маргаан дагуулсан, шүүх хяналтын байгууллагад байнга шаардсан ийм л асуудал явж байгаа. Тэрнээс Засгийн газар болон Ж.Эрдэнэбат миний зүгээс зохион байгуулсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү АН-ын Улс Төрийн Зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, Ерөнхий сайдыг огцруулах санал өгөх учиртай байсан ч байнгын хорооны хуралдаанд оролцсонгүй. Түүнд М.Энхболд ахынхаа "тоглоомын Ерөнхий Сайд"-ыг огцруулах кноп дарах зүрх зориг байгаагүй тул зугтсан гэж эх сурвалжууд өгүүлж буй юм. Гэхдээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр ийн гарсан нь эцсийн шийдвэрт ямар ч нөлөөгүй гэдэг нь тодорхой юм. Учир нь УИХ- дахь МАН-ын бүлгийн 31 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан бөгөөд үүн дээр хэдийгээр гарын үсгээ зураагүй боловч УИХ-н гишүүн Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нар нэмэгдэх нь нэгэнт тодорхой болсон. Дээрх УИХ дахь МАН-ын бүлгийн 33 гишүүн, Б.Наранхүүг тооцохгүйгээр УИХ дахь АН-ын бүлгийн найман гишүүний дэмжлэгийг авснаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газар огцрох санал дийлэнхи олонхийн санал авах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газарт долоо хоног орчмын нас л үлджээ гэсэн үг. Ийнхүү Шадар Сайд У.Хүрэлсүхийн "цахилгаан дайн"-ы төлөвлөгөө хэрэгжиж, Засгийн Газар огцорсон нь түүний МАН-ын дарга, Ерөнхий сайд болох мөрөөдөл биелнэ гэсэн үг хараахан биш. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын даргаар ажиллаж байгаа цагтаа У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг яагаад ч дэмжихгүй гэж шийдсэн тухай эх сурвалжууд sonin.mn-д өгүүлж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг эрх баригч нам, түүний удирдах дээд байгууллага ба УИХ дахь намын бүлэг нь л албан ёсоор нэр дэвшүүлэх учиртай. Иймээс ч М.Энхболд МАН-ыг удирдаж, түүний баг намынхаа Удирдах Зөвлөлийн дийлэнхи олонхийг бүрдүүлж, Д.Хаянхирваа УИХ дахь МАН-ын бүлгийг даргалж байгаа тохиолдолд У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох нь бүү хэл нэр дэвшиж ч чадахгүй ажээ. Өчигдөр оройноос эхлэн дараагийн Ерөнхий сайд хэн болох тухай хэлэлцээр албан ёсоор МАН-ын фракциудын түвшинд эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд, Хууль зүй, Дотоод Хэргийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэрс хамгийн түрүүнд яригдаж эхэлсэн байна.
Э.Мягмар
sonin.mn
Зочин · 2017/09/01
elsnii 13
намсрай · 2017/09/01
одоо ч нэг өөрчлөндөх байх даа
ZOCHIN · 2017/09/01
ENKHBOLDIIN ADUUCHNII EHNER HAR AVGAI NER (NYAMSUREN) NISEHIIN SANHUUGEER TOGLOJ BNAA ANHAAR HURDAN ZAILUUL
Зочин · 2017/08/31
Нийгмийн даатгалын ерөнхий газар гэж ялзарсан байгууллагад ямар арга хэмжээ авах вэ гомдол санал гаргах гээд өдөржин утасруу нь залгалаа Утас нь 77771289 Утсаа огт авахгүй Тэгээд гомдол санал авдаг гээд 95771289 дугаар өгнөө бас Утсаа авна гэж гонж төөрдөг байшин шиг олон утас дамжуулаад яриулнаа өөрсдөө ч их сурцтай гомдол авах биш байгууллагаа хамгаалах гэсэн эрхэм зорилготой Дарга нар нь ажил дээрээ ер байхгүй Дүүргийн салбарууд нь удирдлага байхгүй дураараа аашлана Улс орон эзгүйрлээ
Зочин · 2017/08/31
Естой онигоо !! 9 уулээ МИегомбын булэглэлийнхэн байна шдээ !!!
ZOCHIN · 2017/08/31
enhbold ogtsroh heregtei shvv hvrelsvh shudarga helj baigaa vg yrij baigaa yria hiij baigaa ajil ni vnen setgeleesee shvv
хулгаач энхболд · 2017/08/31
энхболдод май салаавч май май салаавч багдан шүү энхболд наймаачин төрөөс өөрөөл зайлах ёстой энэ наймаачин ямар их дуусдаггүй шуналтай лалар вэ ? муу гэдсэн задарч үхэх болтугай шуналийн дэв бузар булаш бол
Иргэн · 2017/08/31
Хүрэлсүхтэнгүүдийг намаас хөөх хэрэгтэйшдээ.
иргэн байна · 2017/08/31
хүрэлсүх хүн чанартай сайн залуу улс төрч энхболд баяр луйварчид шиг биш төрд байх ёстой хүн шүү энхболд л төрөөс зайл ерөн шударга үнэн г хэлдэг улс төрчидийг аль болох төрөөс зайлуулахийг бодож зайлуулсаар байгаа энхболд элбэгдорж баяр луйварчид хийдэг юм шд өөрсдөөл төрөөс зайлах хулгаачид
zochin · 2017/08/31
Byambatsogt Munhbat 2-oos salahin tuus bolj bhad yun erunhii said ve Duraaraa tongochij baij ard tumend aluulah gej bgaa yum
Зочин · 2017/08/31
ЭНХБОЛД ЧИ Л ТӨРӨӨС ХУРДАН ЗАЙЛАХ ЁСТОЙ ХҮН ЛУЙВАРЧИН АЛБАН ТУШААЛ ГАЗРЫН НАЙМААЧИН БАС ХАР САНААТАЙ ХОРЧИН СЭРҮҮН ЗҮҮДЭЛЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ЮМ ГЭНЭ МАЙ САЛААВЧ ЧАМШИГ ЛАЛАР Т ХҮНДДЭНЧАМД ГАНЦ Л ЗАМ БИЙ ШОРОНД ОРОХ
ЗОЧИН · 2017/08/31
ЭНХБОЛД ОО МАЙ САЛААВЧ МАЙ МАЙ ХҮРЭЛСҮХ ЗАНГАРАГТАЙ УЛС ТӨРЧ ЭР ХҮН ЭНХБОЛД ЧАМШИГ Л БИШ ЧИ ХУЛГААЧ НАЙМААЧИН МУУ САНААТАЙ ХЯТАДИЙН ШЭЭС ШД
Зочин · 2017/08/31
hurelsuheer yah be
Зочин · 2017/08/31
Хужаа бол хужаа энэ хэзээч монгол улсын төлөө юм хийхгүй
ард · 2017/08/31
Энэ хужааг хэзээ зайлуулах гээд байгаан бэ ? энийг дэмжээд байгаа гишүүд бас хужаагийн гар хөлүүд юмуу эсвэл бас хужаа нар юмуу
төрөө · 2017/08/31
мэдээж хүрэлсүх болно...өөр хүн байхгүй шдээээ
Зочин · 2017/08/31
Н.Энхболд гэж гай ч үгүй гавьяа ч үгүй бөөрөнхий дандаа амиа водно. хүүхдүүд ах дүү нь бүгд гадаад харилцааны яаманд байхад нь гадаадад элчинд ажиллав. амиа бодсон өөдгүй муу хүн. одоо улаан загалмайгаас башиигаал заваан муухай хөгшин.
Зочин · 2017/08/31
J.ENHBAYR
зочин · 2017/08/31
ЗГ -ыг яагаад заавал Хүрэлсүх толгойлох гээд байгаа юм. Мөнхбат боллоо гэхэд Эрдэнэбатаасаа ч дор л байх. энэ хоср чинь тоглолт ихтэй ш дээ. Тэр муухай бүлэглэлээс болж Эрдэнэбат унах нь дээ, хайран ерөнхий сайд минь. савалгаа багатай л хүн юмсан. Мөдхөн дараагийн гарсан хүмүүсийг нь нөгөө бүлэглэл чинь гартаа авна даа. Ард түмэн АН МАН хоёр дангаар нь эрх өгөөгүй л биз дээ. энэ чинь их учиртай
Иргэн · 2017/08/31
Яруу найрагч мөнхбат ккккккккккккк ЗГ-ын тэргүүн гэнэ Арай ч днн өөр хүн олдохгүй байна уу. Ийм МАН боловсон хүчингүй үү Мөнхбатыг тавьснаас бандааш гантулга дээр шүү
z · 2017/08/31
yaj ene hurelsuh shig mahan tolgoigoor zasag udirduulah yum be naadah chini yariad bgaa shigee ch hun bish