Хүчил цацуулсан Пакистан охидын "Сэтгэл шимшрэм" түүхүүд /+16 Фото/
2017/08/31
Хэрэв таны охин "...эрх чөлөө, аз жаргалгүй байна" хэмээн гомдоллодог бол үүнийг уншуулаарай!
Мусульман шашинт /зарим оронд/ бүсгүйчүүдэд эрх чөлөө гэж огт байдаггүй талаар бичжээ. Тэдэнд хайртай хүнтэйгээ гэрлэх, нөхрөөсөө өөр хүнтэй яриа өрнүүлэх, харилцах, эгцлэн харах эрх байдаггүй.
Саяхан Пакистанд гоо сайхны нэгэн салон нээгджээ. Тэндхийн ажилтнууд үйлчлүүлэхээр ирсэн бүсгүйчүүдийг хараад шоконд орцгоосон байна. Үйлчлүүлэхээр ирсэн бүсгүйчүүдийн нүүр галд өртөж шатсан байсан тул удалгүй салоныхон эмэгтэйчүүдэд зориулсан нөхөн сэргээх төвөө байгуулсан байна.
Пакистанд бүсгүйчүүдийг хүчирхийлэхэд хүчил болон шатамхай бодисыг зэвсэг болгон ашигладаг бололтой.
Энд байгаа цөөн хэдэн зураг бол өшөө авалт, хүчирхийллийн золиос болсон мянга мянган эмэгтэйчүүдийн бодит амьдралын төлөөлөл юм. Тэдэнтэй адил хохирсон, айдас дунд амьдарч буй мянга мянган бүсгүйчүүд гивлүүрийн цаана дуугдан амьдарч буйг үгүйсгэхгүй.
-
126 настай Уруж Акбар Пакистан дахь хүчирхийллийн хохирогчдыг сэргээн засах төвд хумс засч байна. Ойролцоогоор гурван жилийн өмнө ууртай нөхөр нь түүнийг унтаж байхад нь керосин асгаж гал тавьжээ. Тэр болсон явдлыг ч харж амжаагүй. Одоо тэр охиндоо зориулж мөнгө хураахаар ажиллаж байна.
-
232 настай Шаназ бүсгүй Желум хотод амьдардаг. Түүн рүү 19 жилийн өмнө хамаатан нь хүчил цацсан байна. Эцэг эх нь түүнийг нэгэн залуутай гэрлүүлэхээс татгалзсаны хариу ийнхүү хүндээр тусчээ. Шаназ найман удаа мэс засал хийлгэсэн байна.
-
326 настай Саира Лиакат бүсгүй 16 настай байх үеийнхээ зургийг барьж байна. Түүнийг 15 настай байхад нь хүчээр үеэлтэй нь гэрлүүлжээ. Харин Саира түүнтэй хамт амьдрахыг хүссэнгүй. Харин үүнийхээ хариуд нүүрээ түлүүлсэн байна. Тэрбээр есөн удаа мэс засал хийлгэсний дараа "хүн төрхтэй" болоод байгаа нь энэ гэнэ. Одоо тэрээр түлэгдэж хохирсон эмэгтэйчүүдэд нөхөн сэргээх эмчилгээ хийдэг дээрх төвд ажиллаж байгаа гэнэ.
-
418 настай Шамим Ахтер охины Пакистаны Жанг хотод өөрийн гэртээ авахуулсан зураг. Түүнийг гурван жилийн өмнө гурван баньд хүчиндэж, дараа нь нүүр рүү нь хүчил цацсан байна. Тэрээр 10 агруй удаа хүнд мэс засалд орж, хүлцэн тэвчсний эцэст ийм төрхтэй болсон байна.
-
5Одоо 16 настай Нажаф Султаныг таван настайд нь унтаж байхад нь түүний эцэг шатаасан байна. Учир нь тэрээр охинтой болохыг хүсээгүй гэнэ. Одоо тэр өөрийн эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Нажаф 15 удаа гоо сайхны хагалгаанд орсон.
-
6Исламабад хотын иргэн 30 настай Ирум Саид. 12 жилийн өмнө буюу түүнийг 18 настайдаа нэгэн залуугийн гэрлэх саналд татгазсан хариу өгснийх нь төлөө олны нүдэн дээр "гэсгээл" амсуулжээ. Түүний нүүр болон мөрийг шатамхай бодисоор түлжээ. Түүнд 25 удаа гоо сайхны хагалгаа хийсэн байна.
-
7Саира Лиакат үйлчлүүлэгчээ будаж байна. Тэр хэдий сайн хийж чадахгүй байгаа ч /түүний хараа муу/ гоо сайхны ажил хийж байгаадаа баяртай байгаа.
-
8Пакистаны Жулем хотод амьдардаг 30 настай Сабира Султан. Түүнийг жирэмсэн байхад нөхөр нь нүүр рүү бензин цацаж шатаажээ. Шалтгаан нь ердөө Сабирагийн эцэг, эхийн өгсөн инжийг голсондоо ийнхүү уураа гаргажээ. Тэрээр 20 гаруй удаа гоо сайхны мэс засалд орсон байна.
-
916 настай Атию Халил гурван жилийн өмнө гэрлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлснийхээ төлөө хөрш айлын хамаатан залуудаа хүчил цацуулсан байна. Тэр гурван удаа мэс засал хийлгэсэн байна.