Дугаар явдаггүй өдөр замын хөдөлгөөнд оролцвол 20 000 төгрөгөөр торгоно
2017/08/31
Зөрчлийн тухай хууль 2017.07.01-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш тээврийн хэрэгслийн улсын дугаар явдаггүй жолооч нарыг торгох боломжгүй болсон. Гэхдээ Замын цагдаа нар сануулаад өнгөрч байгаа. Үүнийг далимдуулан жолооч нар дугаар гардаггүй өдрөөр замын хөдөлгөөнд оролцож байгаа. Тэгвэл дугаар нь явдаггүй өдөр замын хөдөлгөөнд оролцсон бол торгох зохицуулалт байдаг аж.
Тодруулбал хотын даргын дугаарын хязгаарлалтын захирамж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тиймээс дугаарын хязгаарлалттай өдөр явсан гэж торгохгүй. Харин дугаарын хязгаарлалтын тэмдэг тэмдэглэл байгаа тэрийг зөрчсөн гэж торгох юм. Торгуулийн хэмжээ 20 нэгж буюу 20 000 төгрөг.
Дугаарын хязгаарлалтын тэмдэг тэмдэглэл нь энэ.
Ийм тэмдэглэгээтэй газраар явсан бол жолооч та торгуулна. Яг энэ тэмдэглэгээ дугаарын хязгаарлалтын бүсийн эхлэл хэсэгт байрлаж байгаа. Тэгэхээр та хөдөлгөөнд оролцох юм бол торгуулна.
Өмнө нь дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцох юм бол 8000 төгрөгөөр торгодог байсан. Харин дугаарын хязгаарлалтын тэмдэг тэмдэглэгээ зөрчвөл 20 000 төгрөгөөр торгуулна. Тиймээс дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцох эсэх нь жолооч таны ухамсрын асуудал юм.
Зочин · 2017/08/31
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
яахуу · 2017/08/31
Энэ тэмдэг тааралдаагүй бол яахав...хотын төвд гэртэй бол энд тэмдэгтэй таарахгүй...таараагүй бол зөрчөөгүй гэсэн үг биздээ
зочин · 2017/08/31
ухамсарын асуудал бишээ, түрийвчний асуудал