УИХ-ын гишүүн Ц.Гарамжав та өрөө төлөх болоогүй юу
2017/09/04
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 1992 онд алт олборлолтын “Монполимэт” компанийг байгуулж барилга, ашигт малтмалын хайгуул, газрын нөхөн сэргээлт зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоог хүртэл тус байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ц.Гарамжав “Хөгжлийн банк”-наас 110 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч энэ зээлээ төлж барагдуулахгүй дэндүү удаад байгаа юм. Уг нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Монполимэт” компанийн жилийн орлого нь 60 сая доллар бөгөөд Тосон алтны орд, Сэнжит худгийн шохойн чулууны орд зэргийг эзэмшдэг аж.
Ийм байхад Ц.Гарамжав зээлээ хоёр ч удаа хойшлуулсан. Хойшлуулсан тухайд мөн л өөрсдийгөө өмөөрсөн шалтаг тоочдог.
Аль ч Засгийн үед өрөө хойшлуулж дөнгөдөг Ц.Гарамжав та өрөө төлөх болоогүй юу?
Ажилтан · 2017/09/04
Одоо Гарамжав гишүүн Монполимет компанитай ямар хамааралгүй, улс төрийн зүтгэлтэн болсон, тэгээд ч Монполимет компани нь хуваарийн дагуу зээлээ төлж байгаа, авсан зээлээ ч УЛС ЭХ ОРОНДОО ҮЛДЭХ, УЛС ЭХ ОРНЫХОО ЭДИЙН ЗАСАГТ ТОМООХОН ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА, ОЛОН АРВАН ХҮМҮҮСИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ БАЙГАА ҮЙЛДВЭР БАРЬЖ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛЖ БАЙГАА ЦОРЫН ГАНЦ КОМПАНИ ШҮҮ, наад мэдээллээ сэтгүүлч ухаантай юм бол үндэслэлтэй, ул суурьтай бич
зочин · 2017/09/04
ЭНГИЙН АРД ТҮМНИЙГ БОЛ ШОРОНД ХИЙСЭН БАЙГАА ДАА