Засгийн газрыг огцруулах асуудал МАН дотор бужигнаан үүсгээд байна. Тус намынхан дотроо талцаж байгаагийн нэг илрэл нь засгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн сонгогчид руу хандсан мессеж юм.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ц.Гарамжав, Д.Сумъяабазар, Н.Учрал, Г.Солтан, Б.Жавхлан, А.Сүхбат нарын сонгогчид руу нь 89110247 дугаараас мессеж илгээжээ. Энэ тухай Б.Жавхлан гишүүн өөрийн цахим хуудаст  “...Энэ Засгийн газрыг ард түмний сонголтоор энэ Их хурал байгуулсан юм. Одоо ийм ажил хийж суудаг болж. Өөр хүлээлт байхгүй боллоо гэж үү? “60”-ын системийн хамгаалалтын торгуулийн суман л гэж харагдаж байна” хэмээн жиргэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Хэрлэн