ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүр 50 оюутанд олгоно
2017/09/05
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга М.Мөнхбаясгалан, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун болон бусад албаны төлөөлөл өнөөдөр /2017.09.04/ ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр "Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон ХАА-н салбарын мэргэжилтнийг бэлтгэдэг ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Манай орны эдийн засгийн суурь,тулгуур салбар бол хөдөө аж ахуй. Монгол Улсын Засгийн газраас ХХААХҮ-ийн салбарыг тэргүүлэгч чиглэлээ болгон тодорхойлсон. Тэргүүлэх чиглэлээ болгохоос гадна энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн байдлыг нь сайжруулах чиглэлээр дэс дараатай ажлууд хийгдэж байгаа" гэв. Мөн ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг 50 оюутанд жил бүр олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлээд 50 оюутныг ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлэгт хамруулж, сургалтыг төлбөрөөс чөлөөлнө" гэдгийг онцолсон юм.
Дашрамд дуулгахад энэ жил ХААИС-д 2100 орчим оюутан шинээр элсэн орж байгаа юм байна.
Багш нар · 2017/09/05
Та ч ичих нүүргүй гөлгөр байна даа Юун нэрэмжит тэтгэлэг Та өөрөөсөө өгөх юм уу .Ингэж ард олны тархийг угаахаа боль.Чаддаг юм бол маргааш энэ төдөн оюутны тэтгэлэг гээд Авилгаар авсан мөнгөнөөсөө хий л дээ.Төр мөнгөгүй байхад чам шиг юм чаддаггүй л байхгүй юу