Ямар их харуусал тээж одсоныг бодох тусам өөрийгөө үзэн ядаж байна
2017/09/06
Захидал очих өдрийн мэнд. Захидал бичихийн учир амьдрал дээрээ өөлөх зүйлгүй мэт харагдавч дотроо хадгалж буглаад байгаа зовлонгоо ил гаргаж шүүмж авч сэтгэлээ хатуужуулах гэсэн юм. Анх 18-тай байхдаа өөрөөсөө нилээн ах хүнтэй үерхэж хүүтэй болсон.
Амьдрал эхлээд сайхан байж байтал урьд нь араас гүйдэг байсан залуу танихгүй дугаараас залгаж энэ тэр жаахан харны юм болгочихоод тухайн үедээ тамтай л байлаа. Хүүг ой гарантай байхад нь гэнэт салцгаасан.
Уг нь хэрүүл маргаан байгаагүй. Уучих гээд байдаг байсан. Нэг өдөр найзуудтайгаа уулзана гэж гараад сураггүй болсон. Эхэндээ ч хайж гүйгээд хэсэг уйлж байгаад сүүлдээ дөжрөөд хүүхэд гайгүй том болсон байсан болохоор оюутан болсон нөгөө хэрүүлийн алимны сургууль манай сургуулийн хажууд. Өдөр болгон л таарна. Хайртай хэвээрээ энэ тэр гээд. Би уг нь мэдсэн л дээ. Хүүтэй хүн, дээрээс нь хаяад явсан хүнтэйгээ нийлбэл хэрүүл тасарч харагдаач. Үгүй л гээд байлаа. Дассан. Үерхсэн. Гэтэл гэнэт нөгөө сураггүй хүн маань гараад ирлээ. Бөөн шок.
Би чинь 2 хүнтэй. Бантсөөн зөндөө. За бараг бантсандаа гүрийгээд салсан байх анхны нөхрөөсөө. Яаж өөр хүнтэй энээ тэрээ болчихоод гэж бодоод. 2 дахьтайгаа суухдаа 7 булчирхайгаа ярилцсан байсан болохоор арай итгэж болмоор ч юм шиг, анхны нөхрөө эзгүйд нь хуурсан болохоор буцаж очих нүүргүй санагдаад. Хүү маань ч энэ хүний гар дээр ухаан орсон. Аавдаа их сайн. За тэгээд 2 жилийн дараа ихэр охинтой боллоо. Нэг мэдэхэд хэдэн жилийг ардаа орхижээ.
Гэтэл гэнэт нэг өдөр анхны нөхрийн ах нь утасдаад нас барсан тухай хэллээ. Ажил явдалд нь очлоо. Бөх зүрхээ нөхөртөө анхны нөхрийн ажилд явлаа гээд л гарсан. Хүүгийн минь аав шүү дээ. Гэтэл энэ хүн энэ олон жил хүнтэй суугаагүй. Ганцаараа амьдарч байгаад зүрхний шигдээсээр мөнх бусыг үзжээ. Тэгээд орой нь унтах гээд байж байтал хүү уйлаад том болсон хүү ухаан ороход нь хажууд нь байгаагүй аавыгаа санаад байна гэхэд нь тэнгэр нураад ирэх шиг л боллоо. Эцэг үрийн холбоо энэ тэр байдаг л юм байхдаа.
Тэгээд талийгаачийн тухай бодож үзлээ. Яг үнэндээ новшийн баагий нь би байсан байна шдээ. Өчнөөн асруулж тойглуулж байсан байж ганц уугаад ирэхэд нь хүншиг байсан юмуу. Хүүгээ гээд ирэхэд нь нэг завхай хүүхэн өөр хүнтэй. Зүгээр л наад захын хүүгийнхээ эцгийг би шийддэг юу вэ. Яг үнэндээ хэсэг алга болдог нь архи ууж яваад асуудалд ороод амьхандаа надаас нуусан юм билээ. Санааг нь зовоохгүй гэж л. Ямар их харуусал тээж одсоныг бодох тусам өөрийгөө үзэн ядаж байна. Тэглээ гээд өнгөрсөн бол өнгөрсөн. Гэхдээ л ирээдүйд энэ зовлонтойгоо тарчлаж амьдрах юм шиг байна…
cekc.mn
Зочин · 2017/09/07
zvgeer l hudlaa zohioson l bn shdee.
zochin · 2017/09/06
za estoi iy oilgosongyi shaaaaal sumtai gar iym bishyy
Zochin · 2017/09/06
Chinii naad zaxiand chin ymarch utga alga... Yu ch oilgosongvi!!! Jaxan aytaixan delgerengvi bicheech!!! Ymarch xvn unshaad oilgoxoor!!!