Засаг огцруулах асуудлыг 15:00 цагт хэлэлцэнэ
2017/09/07
УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр 10:00 цагт хуралдахаар байсан ч Тусгай хяналтын дэл хорооны хуралдааныш хүлээсээр хойшилсон юм. Улмаар чуулганы хуралдааныг 15:00 цагт зарлан хуралдахаар болсон байна.
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэхээс гадна Ерөнхий сайд болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэр холбогдсон тагнасан, чагнасан гэх хэргийн талаарх хяналтын дэд хорооны дүгнэлтийг гишүүд сонсох юм байна.