Ө.Энхтүвшин: Хоёрхон сар хүлээчих л дээ
2017/09/07
УИХ-ын чуулган дөнгөж сая нээлттэй горимд шилжлээ. Үүнээс өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудалтай холбоотойгоор Тусгай хяналтын хороогоор сонссон мэдээллийг УИХ-ын гишүүд сонсож хаалттай хэлэлцсэн юм.
УИХ дахь АН-ын бүлэг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудалтай холбоотойгоор санал дүгнэлтээ хэлэв.
Үүний дараа УИХ-ын гишүүд асуулт асуух байв. Гэвч асуулт асуух гишүүн байсангүй. Харин санал хэлэх гишүүд байлаа. Тухайлбал:
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Сонгууль дууссан. Өвөл хаяанд ирсэн. Өр дарах, өвөлд бэлдэх гээд олон ажил биднийг хүлээж байна. 2016 оны сонгуульд бид хүүхэд бүрт ялгаваргүй мөнгө олгоно гэснийхээ төлөө огцрох болсонд харамсалтай байна. Нодлин бид нар төр тогтвортой байлгана гэж ярьсан. Огцруулах төсөл өргөн барьсан хүмүүсийн саналыг хүндэтгэж байна. Гэхдээ ямар засаг байгуулагдах нь тодорхойгүй байгаа болохоор би анхнаас нь огцруулахын эсрэг байгаа. Ард түмэн итгэлээ олгоод 65 суудал өгчихөөд байхад эв эеээ хичээж чадалгүй АН-тай Засгаа огцруулах гэж байгаад харамсаж байна. Бүх амуудлаа нам бүлгээрээ тавьж ирсэн. Өнөөдөр харин намын удирдлага, УЗ, нэр бүхий гишүүд, бүлэг алдаагаа Засаг руу чихээд бултах гэж байна. Тэртээ тэргүй удахгүй намын хурлаар энэ асуудлыг шиййдэх байсан. Гэвч ойрын зайныхаа улс төрийг маш сайн тооцсон байгаасай. Төрийн хямрал руу битгий хөтлөөсэй. Энэ бужигнаан орон нутаг руу битгий ороосой. Өнөөдөр та бүхэн Засгийн гаүрын асуудал дээр нийтлэг эрх ашгийг бодож мэргэн шийдвэр гаргана гэж бодож байна. Удахгүй намын бага, их хурал болно. Ийм богино зайнд улс төр битгий байгаасай.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалт нь төр засаг тогтвортой байна гэж амласан. Энэ үед засгийн газраа огцруулна гэдэг нь буруу. Хариуцлага тооцох нь зүйтэй. Хариуцлагаа тооцоод явж байгаа. Засгийн газрын шийдвэр тогтоол ажил хэрэг болох гээд явж байхад огцруулах юм бол эдийн засагт хүндрэл гарна. Уулзалтууд хойшилж, айлчлал больж байна. Засгийн газрыг огцруулах нь буруу гэж бодож байна гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:65 суудалтай эрх баригч нам Засгийн газартаа хариуцлага тооцох асуудлыг хөндөж оруулж ирсэн. Огцруулах эсэх нь Монгол Ардын намын шийдэх асуудал. Энэ Засгийн газрыг байгуулагдах үед би нэг л зүйлийг захиж хэлж байсан. Хамгийн түрүүнд Тагнуулын даргаа, Цагдаагийн даргаа солиорой гэж хэлсэн. УИХ-ын гишүүдийг өдөр, шөнөгүй тагнадаг боллоо. Гүйцэтгэх ажил хяналтаас гарлаа. Тагнуултай улс төр бол сайн улс төр гэж ярьдаг улс олширлоо. Бүтэн жил гүйцэтгэх байгууллагынхаа дарга нарыг сольж чадахгүй байсаар эцэст нь Засгийн газар чинь задрал руу явлаа. Сүүлийн таван жилийн турш монголын улс төрийн байгууллагуудыг хооронд нь муудалцуулдаг, сөргөлдүүлдэг ажлыг хийдэг боллоо. Элбэгдоржийн үед эхэлсэн, түүний найзууд хөгжүүлсэн. Амласан амлалтуудаа биелүүлээрэй гэж би жилийн өмнө захисан. Өр нэмэхгүй гэж энэ Засгийн газар байгуулагдсан, эсрэгээрээ өр нэмсэн. Концесс, векселийг таслан зогсооно гэчихээд Засгийн газрынхаа сайд нарт концесс, вексель бичиж өгдөг болсон. Татвар нэмэхгүй гэсэн, долоон төрлийн татвар нэмсэн. Хүүхдийн мөнгийг хасахгүй гэсэн, хассан. Эргэж хургасан олон шийдвэр гарсан. Тагнах чагнах бол маш ноцтой асуудал. Өнөөдөр Шадар сайдаа тагнасан болоод, Ерөнхий сайд нь тагнаагүй гэсэн дүгнэлт гаргуулах гэж дэд хороогоо шахаад сууж байна. Дэд хороон дээр яригдсан асуудал нууцын зэрэглэлтэй тул би энд ярихгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутгах нь зөв биш. Иймд шүүхийн гурван шатны шийдвэр гарсны дараа энэ асуудлыг ярихыг хүсч байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэж өгөөч гэж энэ Засгийн газраас би мөн ч их хүсч байгаа. Гэтэл нөгөө “сахал” Эрдэнэбилэг нь 49 хувийг ард түмэнд өгөлгүйгээр Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүн болчихоод байгаа. Дубайн гэрээг залруулаарай гэсэн, тэр талаар огт ярихгүй байгаа. Авлига, хулгай, луйвартай энэ Засгийн газрыг зоримог тэмцэж чадаагүй гэж би дүгнэж байгаа. Ерөнхий сайд хэлэхдээ концессын гэрээнүүдийн ихэнх нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байгуулагдсан гэлээ. Гэтэл концессийн найман гэрээний долоог нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар шийдсэн байна. Хүүхдүүд сургуульгүй, цэцэрлэггүй сууж байхад С.Бямбацогт, Н.Номтойбаяр нарын сайд нар 805 тэрбум төгрөгөөр өөрсдийнхөө хувийн компани руу гэрлийн шугам татаад, зам тавиад сууж байна. Энэ бол маш увайгүй үйлдэл.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Огцруулахын эсрэг байгаа. Гайхалиай ажиллаа гэж шагшиг мангтахгүй. Эдийн засаг маш хүнд үед улс орныг авч явж байгаа. Т
УИХ-ын гишүүн Л.Болд: АН-тай хамтраад байгаа юм байхгүй. Гарын үсэг зурсан гишүүд дотор АН-аас нэг ч гишүүн гарын үсэг зураагүй. Огцуурлах гурван үндэслэл ярьж байгаа. Нэгд, 807тэрбумын концесс. 60 тэрбум бол концертны билет, 807 тэрбумын концесс бол эхлэл. Энэ бол огцруулах үндэслэл мөн. Хоёрт, Хүүхдийн мөнгө хууль бусаар олгосон гэж байгаа. Хүүхдийн мөнгө болохоор битгий буруутгаасай. Яаралтай хүүхдийн мөнгийг хууль ёсны болгох. Гуравт, боловсон хүчний томилгоо. Үнэхээр суудал үарсан гэдэг нь нотлогдож байна. Танай манай нам гэхгүйгээр 60 тэрбумын асуудлаа шийдэх ёстой. Ажлаас халагдсан 20 гаруй хүний асуудлыг эргэж хараасай. Энэ бол огцруулах үндэслэл болж чадаж байна.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн: "2016 оны гуравдугаар улиралд -1.6 хувьд хүрч унаад байсан Монгол Улсын эдийн засгийг 2017 оны эхний хагас жилд 5.3 хувиар өсгөж чадлаа. Эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрэхэд худалдааны салбар 18.5 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 23.5 хувиар, тээврийн үйл ажиллагааны салбар 13.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх, экспортыг нэмэгдүүлж, орлого бий болгох замаар нийт эдийн засгийг идэвхжүүлэх бодлого үр дүнтэй хэрэгжиж байгааг харуулж байна. Унаж байсан эдийн засгийг 3 улирлын дотор дундаж өсөлт рүү буцаан авчирч чадлаа.
Төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа. 2016 оны 11 дүгээр сард төгрөгийн ам. доллартай харьцах зах зээлийн ханш түүхэндээ байгаагүйгээр өсөж, 2700 орчим төгрөгт хүрч байсан бол өнөөдөр 2440 орчим төгрөг болж тогтворжоод байна.
ОУВС-тай хамтран “Өтгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн нь манай улсын эдийн засаг, тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлж эхлээд байна. Бизнес эрхлэлтийн орчны индекс 2017 онд найман байраар урагшиллаа. Мөн АХБ, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд бодлогын зээл, буцалтгүй тусламж үзүүлэхээр болоод байгаа бол Япон улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг улс 1.0 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлүүдийг олгохоор болоод байна" гэв.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: жилийн өмнө 65 суудалтай болсон. Жилийн ойн лээрээ Засгийн гаүрыг огцруулах бичгийг өргөн барьчихаад байна. Засгийн газар хариуцлага алдсан болохоор хариуцлага тооцох цаг болсон. Анхнаасаа Засгийн газрыг байгуулахдаа л сонгогчдод амласан амлалтаасаа буцсан. Том хулгай, луйвар хийхийг намын эрх ашиг гэсэн далбаан дээр хамгаалах юм бэ? Бид мэргэжлийн засгийн газар байгуулна гэсэн ч байгуулж чадаагүй. 65-ын бүлгээрээ оруулалгүй өөр үнэлмжээр энэ засгийн газрыг байгуулсан. Энэ засгийн газрын чинь зэс нь цухуйсан болохоор огцруулах гэж байна. Олон зуун тэрбумын концессийг хийсэн байна. Нэг гишүүн тойрогтоо цэцэрлэг байгуулах гээд чдахгүй байна. Хэрвээ ЗГ-ын гишүүдийн авсан энэ концессийн 300 тэрбумаар гишүүн бүр тойрогтоо цэцэрлэг байгуулах боломжтой болно. Байнгын хороон дээр Сангийн сайд нь мэдэхгүй байгаагаа хэлж байсан.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Энэ бол цагаа олоогүй асуудал. Би гурван зүйл тодотгое. Ерөнхийлөгчийн сонгууль, боловсон хүчин, кабинетын асуудал гэх мэтчилэн шалтгаанаар засгийн газрыг огцруулах гэж байна. Гэтэл 65-ын бүлгээ энэ чиглэлийг өгсөн ш дээ. 65 чинь Засгийн газар руу боловсон хүчний шахаа хийсэн. Буруу бүхнээ чихэж байсан. Энэ мэтчилэнгээр нам дотроо яръя гэсэн шүү дээ.
2 сарын дараа намын их хурал болно. Шинэ намын даргатай болно. Тэр шинэ дарга нь Засгийн газрыг тэргүүлэх боломжтой ш дээ. Хоёрхон сар хүлээчих л дээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Нэг жил бол дүн тавиад байхаар хугацаа биш. Өргөс авсан юм шиг асуудал намжина гэж байхгүй. Элгээрээ хэвтсэн эдийн засгийн сэхээнээс гаргаад энгийн тасагт оруулсан байна. Энэ бол багагүй амжилт. Би хямралыг зогсоож чадлаа гэж сонгогчидтой уулзахдаа хэлж байсан. Засаг солигдвол эдийн засаг дахиж сэргэхгүйгээр унаж магадгүй. Тэгэхээр засаг солвол эдийн засаг сэргэнэ гэж худлаа. АН-ынхан ингэж хэлж байгаа бол тэдний ажил. Намынхаа өмнөөс ард түмнээс уучлалт хүсье.лийг УИХ-ын гишүүд сонсож хаалтиай хэлэлцсэн юм.
иргэн · 2017/09/07
Юун засаг вэ? Хулгайчуудын цуглуулга байж.