Мэргэжлийн засгийн газрыг огцруулснаар дараагийн засгийн газрыг 30 хоногийн дотор нөхөн томилно
2017/09/08
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж мэргэжлийн засгийн газрыг унагах шийдвэрт хүрснээр өнөөдөр бид дараагийн засгийн газраа бүрдүүлэх шаардлага үүсээд байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар улстөрд тогтворгүй байдал, нийгэм, эдийн засгийн харилцаанд хүлээлт үүсээд байгаа юм.
Үндсэн хуульд зааснаар шинэ Ерөнхий сайдыг УИХ 30 хоногийн дотор томилох учиртай. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэсэн байдаг. Мөн Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэж заажээ. Харин УИХ-д олонхийн суудалтай МАН-ын их хурал 11 сард буюу ердөө хоёрхон сарын дараа болох байсан юм. Энэ хүртэл Засгийн газрын бүрэлдхүүнийг энэ чигээр нь явуулаад Их хурлаар сонгогдсон шинэ дарга Засгийн газраа тэргүүлээд авч явах боломж байсан. Хоёр сар тэвчиж чадалгүй яаран гаргасан тэдний шийдвэр ийнхүү төрд тогтворгүй байдлыг үүсгэж улмаар Их хурал нь хуульд заасан хугацаанд хуралдаж амжихгүй бол яах вэ гэсэн асуултыг үүсгээд байна.
иргэн · 2017/09/09
Нөхөн томилох биш шинээр байгуулна
Саруул · 2017/09/08
Тэгжил байг дээ