Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
2017/09/09
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.