Сайн байцгаана уу? 30 гарч яваа гэр бүлтэй бүсгүй байна. Нөхөр маань яачихсан юм бүү мэд. Яасан хүн гэхээрээ ийм байдгийг мэдэхгүй байна. Байнга л хүүхэн шуухан охидууд эргүүлдэж явна. Баригдаад ханахгүй хажуугаар нь баригдахгүй бол их явна. Тэгээд салахгүй. Хүүхэд амьдралаа бодъё гээд…

Би ч одоо бүр сэтгэл хөрч байх шиг байна. Гэр бүл болсноосоо хойш нөхөрөө хуурч байсангүй ээ. Одоо сексийн амьдрал ямар ч утга учиргүй, хийсэн ч өөр хүнтэй хийж байгаа мэт төсөөлж боддог боллоо. Секс хийгээд хүсэхгүй, тавихгүй. Амьдрал шулуун замаар эгц доошоо унаж байна. Амьдралаа алдахгүй хүсэхгүй бас нөхрийн төрөлхийн юм уу гэмээр энэ заваан занг нь дийлэхгүй.

Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Өөрөө өөр хүнтэй болъё гэхээр хаанаас ч хайх юм. Олон жил өөр эр харахгүй нөхрөө хуурахгүй гэж бодож ирсэн болохоор надад үнэхээр нэг ч эрэгтэй хүн байхгүй. Хааяа найз нөхөдтэйгөө гарч орохоор эрчүүд харна, шохоорхоно. Гэтэл надад таалагдахгүй. Эсвэл би тийм өндөр шалгууртай юм болов уу. Эсвэл гайгүй залуус нь тааралддаггүй юм болов уу. Сэтгэлд нийцэх нэг ч зүйл алга.

Сексийг зөвхөн биеийн таашаал бус гоо сайхан байж илүү таашаалтай байна гэж үздэг болохоор гоё сайхан залуу л бодоостой. Нөхөртэйгөө барьцаж 2-н хооронд юман дээр алдаа гаргамааргүй бас сэтгэлдээ хүрээгүй залуутай ямар нэг харьцаа үүсгэмээргүй байдаг. Гэр бүлтэй, гэхдээ гэр бүлээ алдахгүй гэж боддог, цэвэрч, царайлаг, боловсролтой, мэдээж сексийн таашаал мэдрүүлж чадахаар, дурлал үүсгэхгүй залууг хаанаас олох вэ. Арай өндөр шалгуур уу хэхэ?

За мэдэхгүй ээ, мэдэхгүй. Ер нь мэдэх юм алга. Доромжлохгүй байхыг хүсье. Амьдрал ийм л байна. Хүн бүрийн амьдрал ямар нэг асуудалтай байдаг. Ойлгох нэг нь ойлгоно биз. Ойлгохгүй нь алгасаад дуугүй явчихаарай.

cekc.mn