Засаг солигдлоо, хичнээн төрийн албан хаагч халагдах бол
2017/09/11
Засаг солигдох бүрт төрийн албан хаагчдад ийм айдас төрдөг. Дарга нар нь ссандал ширээтэйгээ үлдэхийн төлөө бүхий л аргаа хэрэглэдэг. Харин хурган дарга нар нь “бүдүүн дарга” үлдвэл би үлдэнэ гэсэн бодолтой, ахлах мэргэжилтэн би ч халагдана даа гэсэн бодол тээдэг.
Ж.Эрдэнэбатын засгийн газар байгуулагдаад төрийн албанаас 20 000 гаруй хүнийг ажлаас нь чөлөөл оронд нь өөр хүн тавьсан. Одоо Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрохоор мөн тооны хүмүүс ажилгүй болох нь тодорхой. Тодруулбал дараагийн ээлжнийхэн хоолонд орно.
Харин ажлаас халагдсан хүмүүс нь шүүхдэж хууль бусаар халагдсан нь тогтоогдох юм бол та бидний татварт төлсөн мөнгөнөөс ажилгүй байсан хугацааны нөхөх олговор өгдөг. Харин ажлаас халсан дарга огт хариуцлага хүлээхгүй. Ажлаас халагдаад шүүхэдсэн байдлыг он дарааллаар нь харвал ийм байна.
Д/д |
Он |
Ажилдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан тоо |
Үүнээс ажилд нь эгүүлэн тогтоосон |
Ажилгүй байсан хугацааны цалин авахаар нэхэмжилж, түүнийг нь гаргасан |
Төрийн байгууллагаас гаргасан төлбөрийн хэмжээ |
1 |
2005 |
8 |
2 |
2 |
1 169 769 |
2 |
2006 |
16 |
12 |
5 |
2 678 755 |
3 |
2007 |
12 |
11 |
9 |
8 464 369 |
4 |
2008 |
22 |
13 |
8 |
6 819 765 |
5 |
2009 |
50 |
25 |
13 |
26 922 511 |
6 |
2010 |
81 |
63 |
30 |
67 261 185 |
7 |
2011 |
50 |
30 |
15 |
40 489 421 |
8 |
2012 |
37 |
33 |
10 |
31 092 985 |
9 |
2013 |
32 |
21 |
9 |
24 202 605 |
10 |
Нийт |
308 |
210 |
101 |
209 101 365 |
Харин энэ тоо 2014 онд 51 тэрбум төгрөг болсон байх юм. Уг нь улсаас энэ төрлийн хэрэгт зарцуулаг гэж 2014 онд хоёр тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм билээ.
2015 болон 2016 онуудад энэ тоо хэд болсон нь одоогоор тодорхойгүй байна. Энэ хугацаанд засаг хэд солигдсон, хичнээн хүн халагдсан гэдгээс хүн бүр багцаалдчих биз.
Одоо 65-ын бүлэг засгаа огцруулсан. Шинэ Ерөнхий сайд гараад мөн л өөрийнхөө багийг бүрдүүлэх болно. Улмаар халаа сэлгээ хийнэ. Хэрвээ халаа сэлгээгээр даргын буруу байх юм бол халагдсан хүмүүсийн ажилгүй байсан хугацааны нөхөх олговорыг төрөөс гаргах болно.
Нөгөө талаас ажлаа хийж чаддаг нь халагдаад чадахгүй зай бөглөдөг нь нэмэгдэх болно. Уг нь улс орны эдийн засаг хүнд байгаа өнөө үед төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг төрийн байгууллагаас буюу төсвөөс гаргахаар хуульд заасныг өөрчилж, хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулж байх эрх зүйн зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулах шаардлагатай байгаа юм
Адар · 2017/09/19
Солих л хэрэгэй шдээ. Ажлаа хийж мэдэхгүй, хоосон хов зөөдөг нөхдөөс салж байж тэр байгууллагын ажил явж, төрийн алба цэвэршинэ шүү дээ. Тэгэхгүй бол хов зөөгч нараар төрийн алба урагшлахгүй ээ.
зочин · 2017/09/18
Дарга солигдохоор төрийн байгууллага бүхэлдээ хямардаг. Энэ үед нам дагаж орж ирсэн царцаануудаас гадна бөгс долоогчид амилдаг. Тэдний авьяастайг яана. Хамт олондоо нэр муутай, мэдлэг чадвар муутай эдгээр нөхдүүд харин ч эсрэгээрээ даргад тал засах, хүн гүтгэх, даргын тархийг угаахдаа гаргуун. Шинэ дарга ийм л хүмүүсийн үгийг сонсдог. Угаасаа ажил хийдэггүй дэл сул явж байдаг ийм хүмүүс төрийн байгууллагын бараг л тал хувь нь гэхэд хилсдэхгүй. Яг үнэндээ төрийн байгууллагын хамаг хүнд хүчир ажлыг тухайн байгууллагын 10-20 орчим хувийг бүрдүүлж байгаа ажлын бакалууд л хийж байна. Эдгээр хүмүүсийг салгаж дэмжих хэрэгтэй. Тэд даргад долигонодоггүй мөрөөрөө л ажлаа хийдэг.
Зочин · 2017/09/14
ЗАСАГ СОЛИГДОХОД АЖЛААС ХАЛАГДСАН ХҮМҮҮС БОЛ ӨМНӨХ ЗАСГИЙН ҮЕД ТАНИЛ ТАЛААРАА АЖИЛД ОРСОН ХҮМҮҮС БАЙДАГ. ХЭРВЭЭ ТА ҮНЭХЭЭР МЭРГЭЖЛИЙН, ЧАДВАРТАЙ, ТУРШЛАГАТАЙ ХҮН БАЙВАЛ АЛЬ Ч НАМЫН ХҮН ДАРГА БОЛЖ ИРСЭН АЖЛАА САЙН ЯВУУЛАХЫН ТУЛД ТАНЫ ТОЛГОЙГ АШИГЛАХЫН ТУЛД ТАНЫГ ХАЛАХГҮЙ. ӨӨРИЙНХ НЬ АЖИЛ ЯВАХГҮЙ ГЭДГИЙГ МЭДДЭГ УЧРААС АЛЬ Ч НАМЫН ДАРГА ИРСЭН ЧАДВАРТАЙ ХҮМҮҮСИЙГ ХАЛДАГГҮЙ. ЗАСАГ СОЛИГДОХОД ХАЛАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛ ЧАДВАРГҮЙ, ӨМНӨХ ЗАСГИЙН ҮЕД ТАНИЛ ТАЛААРАА АЖИЛД ОРСОН, ХУДАЛ ҮНЭН АРГААР ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАНД ХҮЧЭЭР ТЭНЦҮҮЛСЭН, ХЭРЭГГҮЙ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ.
Г.Батнасан · 2017/09/11
Намын батлахаар, мөнгөөр, танил талаар, хамаатан садангаар төрийн бүх шатанд ажилд орсон, мэрэгжлийн бус, чадваргүй, туршлагагүй ажилтнуудыг солих л хэрэгтэй.
гарам · 2017/09/11
Нодлин яг өдийд ажилгүй болж байлаа. Надтай ижил хувь тавилан хүлээж байна даа хөөрхийсийг гэж.
78 · 2017/09/11
duurguudiin mergejliin xyanaltiin darga nar tsagaanxuud uglug uguud bsan odoo yanaa
иргэнзочинИРГЭНзочин · 2017/09/11
одоо бол ч харин нэг сольж өгөх байх шүү. огцруулахаар гарын үсэг зурсан 31 өөрсдийн хүнээ оруулах гээд дайрчихна. дээрээс нь хамтран зурсан АН-хан бас хоосон хоцрохгүйг хичээнэ. ингээд л үзэж тарах байхдаа. энэ бүгдийн дундаас энгийн ард иргэд бид л хохирч үлдэнэ шүү дээ гэж