Сайн байнауу Та бүхэн мэддэгээ зөвлөөрөй. Би одоо бүр бүх зүйлээс залхаад байна. Нөхөр намайг ер хайрладдаггүй. Тэгсэн мөртлөө өчигдөрхөн урьдны зургийг хадгалаад байдаг хүүхнээ олсон юмуу эсвэл урьд нь олсон байсан юмуу их онцгүй зүйл олж харлаа.

Пэйсээр тэр хүүхэнтэйгээ “Одоо хүртэл би чиний зургийг хадгалдаг. Яг одоо уулзая. Чи нэг найзаа би нэг найзаа аваад уулзая. Залуу насаа дурсая гэсэн яриаг олж уншлаа”.

Намайг үргэлж чи миний урьдны хүүхнүүдийг гүйцэхгүй гэж доромжилж байсан. Олон ч удаа доромжлуулж байсан. Би бүр дандаа өөрийгөө доромжлуулсаар одоо бүр дургүй үнэхээр дээд цэгтээ хүрээд сууж байна. Яахаа ч мэдэх юм алга. Зүгээр л дотор дүүрэн гомдол. Хайрыг энхрийллийг мэдрээгүй дэндүү удлаа. Одоо бараг 4 жил үнэхээр өөдгүй муу хүн юм.

Уурандаа яв гээд хэлсэн. Одоо явсан юм байлгүй гэрт байхгүй л байна. Би доромжилж байсан бүх үгийг нь санаж байна. Хэзээ ч ийм зүйлүүдийг мартаж болдоггүй юм байна. Зүгээр түрэгхээн мартаад сэтгэл санаагаа цэгцлээд авчихмаар байвч санаагаар болохгүй юм. Ийм байдалд орж байсан хүмүүс байвал зөвлөөрөй. Баярлалаа…

cekc.mn