“Рио тинто” гацаанаас гарч мэдэх нь
2013/12/17
“Оюутолгой” ХХК ирэх онд далд уурхайнхаа үйл ажиллагааг эхлүүлж чадах эсэх нь тодорхойгүй байгаа ч 2014 оныхоо төсвийг дуу нэгтэйгээр баталсан гэнэ. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн долоо хоногт болж, ирэх оныхоо төсвийг баталжээ.
“Оюутолгой” ХХК ирэх онд 150-175 мянган тонн зэс агуулсан баяжмал, 700- 750 мянган унц алтны агууламжтай баяжмал экспортлохоор төлөвлөж байгаа аж. Тэд өмнө нь үйлдвэрлээд борлуулахад бэлэн болгосон бүтээгдэхүүнээ ирэх онд эхэлж худалдах бодлого баримтлахаас гадна үйлдвэрлэлээ 4-6 долоо хоногт багтаан хэвийн хэмжээнд хүргэн жигдрүүлэхийг зорьж байгаа юм байна. Үйл ажиллагааны зардал нь нийт нэг тэрбум орчим ам.доллар, хөрөнгө оруулалтын зардал нь 160 сая ам.доллар байхаар тооцоолсноос 80 сая орчим ам.доллар нь урсгал хөрөнгө оруулалтын зардал байх төлөвтэй байгаа юм байна.
Энэ бүхнээс үзэхэд “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулагчид болон Төлөөлөн удирдах зөвлө¬лийн гишүүдийн хооронд хийж буй хэлэлцээр дуусах шатандаа орсон гэсэн үг болж таарлаа. “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удир¬дах зөвлөл дэх Монголын талын төлөөлөгчид “Энэ ондоо багтаагаад хэлэлцээрийг нааштайгаар дуусгаж, эцсийн шийдвэр гаргана” хэмээн мэдэгдсэн. Монголын талаас анхны хөрөнгө оруулалт ямар учраас нэмэгдсэнийг аудитын шалгалтаар тодорхой болготол Оюутолгойн ил уурхайн орлогоор далд уурхайн санхүүжилтийг эхлүүлэх са¬налыг тавьсан ч “Рио Тинто”-гийн¬хон манайхтай санал нийлээгүй. Харин тэд далд уурхайн санхүүжилтийг зээл хэлбэрээр авах зөвшөөрлийг Засгийн газраас нэхэж байгаа. Тэгвэл энэхүү асуудал “Рио Тинто”-гийнхны санаснаар шийдэгдэх нөхцөл бүрдээд байгаа бололтой юм. Ийнхүү хардах болсон шалтгаан нь “Рио Тинто”-гийнхон саяхнаас далд уурхайн санхүүжилтийг зээлээр шийдвэрлэх бэлтгэл ажлаа хангаад эхэлсэн гэдгийг эх сурвалжууд өгүүлэв. “Рио Тинто”-гийнхон өнгөрсөн сарын сүүлчээр томоохон банк санхүүгийн байгууллагуудаас авсан байсан зээлийнхээ хугацааг сунгах аж¬лыг эхлүүлж, материалуудаа бүрдүүлээд эхэлсэн гэх.
“Рио Тинто” корпораци өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-нд арилжааны 15 банктай Оюутол¬гой төслийн санхүүжилтийн хэмжээ, нөхцлийг ярьж тохирсон зээлийн баталгаанд гарын үсэг зурсан” гэж “Туркойз Хилл” компани олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх зээлийн баталгааны хүчинтэй хугацааг ирэх оны гуравдугаар са¬рын 31 хүртэл сунгасан байна.
“Туркойз Хилл”-ийнхэн “Оюутолгой төслийн санхүүжилтийг Монголын Засгийн газрын дэмжлэгтэйгээр босгохын төлөө “Туркойз Хилл”, “Рио Тинто” хоёр анхааран ажиллаж байна. Талууд хувь нийлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэх, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгах, төслийн санхүүжилт, гэрчилгээ, зөвшөөрөл авах зэрэг хувь нийлүүлэгчидтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, далд уурхайг дахин эхлүүлэхэд шаардагдах арга хэмжээг авах зэрэг асуудлыг шийдвэрлэх эрмэлзэл дүүрэн байна. ТЭЗҮ-г ирэх оны нэгдүгээр хагаст багтаан боловсруулж дуусгах ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэж “Канадын Ванкувер хотноо хөрөнгө оруулагчиддаа мэдээлсэн байна. Тэгэхээр Монголын Засгийн газар ил уурхайн орлогоор далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх саналыг нь авч хэлэлцээгүй “Рио Тинто”-гийнхонд зээл авах зөвшөөрөл өгөх тохироо хийчихсэн ч байж болох талтай юм.
Хэрэв энэ бүх хардлага үнэн бол Засгийн газар өнгөрсөн оны төсөвт оруулаагүй мөнгийг нь “Оюутолгой” ХХК-иас нэхэх хэрэгтэй. Улсын төсөв энэ жил 800 тэрбум орчим төгрөгөөр тасалдсаны гол шалтгаан нь “Оюутолгой” ХХК-аас орж ирэх ёстой байсан төсвийн орлого орж ирээгүйд байсан. 2013 оны Төсвийн тухай хуульд “Оюутолгой” ХХК-иас 445.7 тэрбум төгрөгийн орлого оруулахаар тусгасан байсан ч үүнээс нэг ч төгрөг улсын төсөвт орж ирээгүй билээ.
Зочин · 2013/12/18
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-260000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Tansag saihan beleg shuu.Tanhimiin Mini Golf club.Utas:95000020