Ингэж байгаад байдал дээрдэх болoв уу?
2017/09/13
Би одоо 33 настай 1 хүүтэй жирийн л 1 эмэгтэй. Анх нөхөртөйгөө 10жилийн жаахан охин байхдаа танилцаад одоо 16 жилийг хамт туулж байна. Мэдээж эхлэл бүр сайхан халуун дулаан хөгжилтэй аз жаргалтай байдаг.
Хамтдаа туулсан энэ он жилүүдэд сайн сайхан муу муухай холилдон өнгөрсөн. Мэдээж олон гайхалтай дурсамж байгаа ч одоо нөхөр маань тэр бүгдийг мартсан юм шиг санагдаж байна.
Олон юм нуршаад яах вэ бусдын л адил хууралт араар тавилт тэгээд тэр хүүхэн нь бас нөхрөөсөө салсан 2 хүүхэдтэй гэж байгаа эмэгтэй хүн эх хүн байж яаж ийм байдаг юм. Бүүр над руу элдэв мсж энэ тэр бичнэ би ч бас юу гээд дуугай байхав. Гэтэл нөхрийгөө ер ойлгохгүй юм мэдээж сална яв гэж зөндөө хэлээд нэмэр байхгүй чамд хайртай, чамайг л авч үлдэхийн тулд бүхнийг хийнэ гээд л уучлалт гуйгаад бэлэг сэлт өгөөд л хамт байгаад байх мөртлөө тэр хүүхэн рүүгээ чинийхээ хажууд жаргаж чадаагүй миний буруу уучлаарай энэ тэр гээд л бичээд байх юм.
Одоо бол гэрт ирлээ утас нь унтраастай гэрээс гарлаа утсаа нээнэ. Би ч хэрүүл хийсээр байгаад үнэхээр залхаж байна. Цаашдаа яавал дээр вэ одоо ч хамт л амьдарч байгаа ч нэг л түгшүүртэй секс хийсэн ч толгой дотор элдэв бодол эргэлдээд ямар ч кайфгүй. Одоо яв гэвэл явна л гэсэн л дээ тэгээд явуулчуул би өөрөө тэсэх болвуу? Хүний амьдрал үнэхээр тэнэг юмаа. Хүүгээ бодоод ямар ч байсан мэрээд тэсээд байгаад байх уу? Ингэж байгаад байдал дээрдэх болoв уу?
cekc.mn
Зочин · 2017/09/15
hahaha yostoi aimar hariult bailaa hugshuun
ugend orooroi · 2017/09/13
2 ehnertei bolood oluulaa saihan amidarsan ni deer dee.