Б.ОЧИР

Прокурорын байгууллага хэд хоногийн өмнө “60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотой хэргийг хааснаа мэдэгдсэн. Тэгвэл энэ бичлэг бодитоор хэрэгжсэн байж болох нэгэн баримт гарч ирэв. Шинжлэх ухаан технологийн сан гэж судалгаа боловсруулалтын ажлыг хэрэгжүүлэх, түүний үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжүүлэх, зарцуулсан хөрөнгийн ашиглалтад хяналт тавих, нэгтгэн тайлагнах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага байдаг. Их хөрөнгө, мөнгө зарцуулдаг газар юм байна. Төдийлөн олны анхааралд байдаггүй байгууллага ажээ.

Харин энэ сангийн захирал нь МАН-ын харьяалалтай Д.Энхжаргал гэдэг хүн байдаг. Тэрээр ажилтнуудаасаа мөнгө, эд зүйл, бэлэг нэхэж дарамталдаг. Ингэхдээ “...Дарга нарт аваачиж өгнө” гэдэг гэнэ. Энэ талаарх тодорхой баримтуудыг тэнд ажилладаг, ажиллаж байсан хүмүүс нийтэд дэлгэх юм байна.  

Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын удаа дараагийн энэхүү үйлдэл нь “60 тэрбум”-ын бичлэг бодитоор хэрэгжсэний жишээ гэж эх сурвалжууд хэлж байгаа юм.