-    Ард иргэдээ бодох уу, хар амиа бодох уу Шунхлай хоёрдахь замаар нь явлаа -


Монгол орны эдийн засаг цаашлаад иргэдийн амьдрал шатахуунаас шууд хамааралтай байдаг зүй тогтол тогтсоор олон жилийн нүүрийг үзэж байна. Учир нь шатахууны үнэ бага зэрэг нэмэгдэхэд л хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн амьдралд хүндлээр нөлөөлдөг. Харин манай шатахууны томоохон компаниудын нэг “Шунхлай” өчигдөр орой 19 цагаас эхэлж шатахууныхаа үнийг литр тутамдаа 50 төгрөгөөр нэмлээ. Тэд энэ талаараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хоёр хоногийн өмнө мэдэгджээ. Мэдэгдэлээ “Бид нэмэхээс өөр арга байхгүй байна. Хэрэв энэ байдлаараа явбал компани хүнд байдалд орох гээд байна” хэмээн мэдэгдсэн байна.
Яагаад нэмэгдсэн талаар асуутал “дарга нар л мэдэж байгаа байх, үнэндээ би ч гэсэн амьдралын төлөө л өвөл зунгүй гадаа зогсож байна. Цалин нэмэх талаар яриагүй харин үнээ нэм, самбараа шинэчил гэж утсаар хэлсэн” хэмээн ард түмнээ бодох уу хар амиа бодох уу гэдэг асуултыг шатахуун түгээгч нь өөрөө өөртөө тавиад зогсож байна. Харин бусад газрууд шатахууны үнээ нэмээгүй байсан бөгөөд түгээгч нь Шунхлай нэмж байгаа юм бол манай дарга нар маргаашнас нэм гэх л байх даа гэж ярьж байна.